Нийгэм
Дурсгалын зоос шинээр худалдаанд гарлаа
Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зооснуудын шинэ цувралыг худалдаалж байна.
Үүнд:
- “Луу жил (Монгол)” 1 унцын мөнгөн зоос,
- “Данзангийн 50 цент” 5 грамм дурсгалын ялтсан дэвсгэрт,
- “Данзангийн 3 доллар” 5 грамм дурсгалын ялтсан дэвсгэрт,
- “Үрлэн мөнгө” 1 кг,
- “Үрлэн мөнгө” 2 кг,
- “Бярузана Мандал” 3 унцын мөнгөн зоос,
- “Бярузана Мандал” алтадсан 3 унцын мөнгөн зоос,
- “Бярузана Мандал” өнгөт 3 унцын мөнгөн зоос
Эдгээр зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайт болон 11-329677 дугаарын утаснаас тодруулах боломжтой.
“Луу жил (Монгол)” 1 унцын мөнгөн зоос:
Худалдах үнэ: 400,000 төгрөг
Жин: 31.1 гр
Металл: Мөнгө
Сорьц: 999
Хэмжээ: 38.61 мм
Цуврал: 12 жил
“Данзангийн 50 цент” 5 грамм дурсгалын ялтсан дэвсгэрт:
Худалдах үнэ: 120,000 төгрөг
Жин: 5 гр
Металл: Мөнгө
Сорьц: 999
Хэмжээ: 150 х 65 мм
Цуврал: Данзангийн доллар
“Данзангийн 3 доллар” 5 грамм дурсгалын ялтсан дэвсгэрт:
Худалдах үнэ: 120,000 төгрөг
Жин: 5 гр
Металл: Мөнгө
Сорьц: 999
Хэмжээ: 150 х 65 мм
Цуврал: Данзангийн доллар
“Үрлэн мөнгө” 1 кг
Худалдах үнэ: 3,000,000 төгрөг
Жин: 1.000 гр
Металл: Мөнгө
Сорьц: 999
“Үрлэн мөнгө” 2 кг
Худалдах үнэ: 6,000,000 төгрөг
Жин: 2.000 гр
Металл: Мөнгө
Сорьц: 999
“Бярузана Мандал” 3 унцын мөнгөн зоос:
Худалдах үнэ: 1,500,000 төгрөг
Жин: 93.3 гр
Металл: Мөнгө
Сорьц: 999
Хэмжээ: 65 мм
Цуврал: Бурхан шашин
“Бярузана Мандал” алтадсан 3 унцын мөнгөн зоос:
Худалдах үнэ: 1,500,000 төгрөг
Жин: 93.3 гр
Металл: Мөнгө
Сорьц: 999
Хэмжээ: 65 мм
Цуврал: Бурхан шашин
“Бярузана Мандал” өнгөт 3 унцын мөнгөн зоос:
Худалдах үнэ: 1,500,000 төгрөг
Жин: 93.3 гр
Металл: Мөнгө
Сорьц: 999
Хэмжээ: 65 мм
Цуврал: Бурхан шашин
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.