Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Б.Бат-Өлзий: Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 86.9 хувьтай байна

Нийтэлсэн

-

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзийтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газар баруун аймгуудын авто зам, автотээвэр, нисэх буудлуудад ажилласан. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдал юу байв?

-Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд дэвшүүлсэн бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил зорилтын хэрэгжилтийн явцтай танилцах, энэ онд хийх төлөвлөгөөт ажлын хүрээнд баруун чиглэлийн авто зам дагуу Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламж, улсын болон орон нутгийн төсөв, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж буй бүтээн байгуулалт, нутаг дэвсгэрийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд миний бие ажлын хэсэг ахлан ажилласан.

Хяналт, шалгалтаар дээр дурдсан аймгуудын авто зам, автотээвэр, иргэний нисэхийн чиглэлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдсан. Үйл ажиллагааны чиглэлээр нь тодотговол, авто тээврийн чиглэлээр хяналт шалгалтад 29 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахад нийт 501 зөрчил, дутагдал илэрсэн.

Тухайлбал, зорчигч тээврийн 3, сургуулийн хүүхэд тээврийн 1, ачаа тээврийн 1, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн 3  зөрчил илэрч нийт найман акт үйлдсэн. Зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд түр үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Мөн 27 албан шаардлагаар хугацаатай үүрэг, даалгавар өгч, 7 аж ахуй нэгж, байгууллагад нийт 5.7 сая төгрөгийн торгууль ногдуулсан байгаа.

Авто замын чиглэлээр зам хариуцагч 9 байгууллага хяналт шалгалтад хамрагдлаа. Шалгалтын явцад ажиглагдсан, илэрсэн нийтлэг зөрчил дутагдал гэвэл хийж буй ажлаа бодьтой тооцож төлөвлөдөггүй, хөтлөгдвөл зохих баримт бичгийн бүрдэл хангалтгүй, өөрөөр хэлбэл мөрдөгдөж явах стандарт, норм, дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй, алдаг оног байсан. Энэ нь үйл ажиллагаанд төдийгүй ажлын чанар байдалд нь шууд нөлөөлөх эрсдэлтэй. Бид шалгалтаар зөрчил дутагдал илрүүлэхийн зэрэгцээ мэргэжил арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх чиглэлд түлхүү анхаарч ажиллалаа.

-Манай улс 21 аймагтаа АЗЗА буюу авто замын засвар арчлалт хариуцсан компанитай. Иргэдийн зүгээс бид авто замын хураамжаа төлөөд байхад орон нутгийн зам нь эвдрэлтэй хэмээн шүүмжилдэг. Зам хариуцагч компаниудад ямар албан шаардлага өгсөн бэ?

-Авто замын хувьд насжилтаас нь хамааран урсгал болон ээлжит засвар, их засварыг тогтоосон хугацаанд нь хийж, замын бэлэн байдлыг хангуулах ёстой бөгөөд энэ ажлыг өдөр тутамдаа хариуцдаг субьект нь таны асуултдаа дурьдсан АЗЗА буюу авто замын засвар арчлалтын компани юм.  Улсын чанартай, насжилтын тогтоосон хугацаанд засвар арчлалт хийгээгүй, өөрөөр хэлбэл  ээлжит болон их засвар хийгдэх хугацаа хэтэрсэн авто замуудад төсвийн хөрөнгө оруулалтын хүрэлцээ муу байдаг.

Ингээд их засвар биш урсгал засвар хийгдэж байгаа богино хугацаанд эвдрэх, нэмэгдэж эвдрэл үүсэх зэргээр замын бэлэн байдал болон засварын ажлын хөрөнгө оруулалтын үр дүнд сөргөөр нөлөөлж байна.

 Үүний зэрэгцээ зам хариуцагч байгууллагуудын хувьд хариуцсан авто замд нь тухайн жилийн засварын ажлын төсөвт өртөгт туссан тоо хэмжээнээс илүү эвдрэл үүссэн, ээлжит засвар, их засвар хийх хугацаа хэтэрсэн замууд ажлын хөрөнгийг тусгуулах ажлыг тухай бүрд нь шийдвэрлүүлээгүй, санаачилга, идэвх сул явж ирсэн юм уу даа гэж ажигласан.

Мөн нийтлэг дутагдлыг дурдвал, завсар арчлалтад лабораторийн давтамжит шинжилгээ хангалтгүй хийсэн, эвдрэл үүссэн хэсгүүдэд график төлөвлөгөөний дагуу хийгдэх зарим ажлууд хоцрогдолтой, лабораторийн тоног төхөөрөмж, ажиллах хүн хүч, инженер техникийн ажилтан дутагдалтай байна.

 Шалгалтын дүнгээ үндэслэн зам хариуцагч,  гүйцэтгэгч нарт үүрэг, албан шаардлага өгөхийн зэрэгцээ ээлжит засвар, их засвар хийх шаардлагатай обьект, зам хариуцагч байгууллагуудын лабораторийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах талаар захиалагч байгууллагад санал, дүгнэлт хүргүүлсэн.

-Хэрвээ зөрчлөө хугацаанд нь арилгахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Улсын байцаагчийн акт, албан шаардлагаар тогтоосон хугацаанд гүйцэтгэлийн шалгалт хийдэг бөгөөд зөрчлийг арилгаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль, шийтгэл ногдуулах, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж агентлаг байсан. Яам бүр салбарын хяналтын газартай болсны давуу тал нь юундаа байна вэ?

-Ер нь манай орны төдийгүй дэлхийн нийт улс, орнуудын хувьд гадаад, дотоод нөхцөл байдал сүүлийн хоёр жил гаруй хугацаанд таатай бус байж өнгөрснийг та бид мэдэж байгаа. Энэ хугацаанд манай улсын хувьд эдийн засгаа сэргээх, тогтворжуулахад чиглэсэн хэд хэдэн бодлогын шинжтэй арга хэмжээ авсны дотор тодорхой хугацаанд төрийн буюу мэргэжлийн хяналт шалгалтын давтамжийг бууруулсан, хяналт шалгалтыг салбарын яаманд нь харьяалуулах шийдвэр зэрэг байсан.

Шийдвэр гараад үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, жигдрүүлэх ажил хийгдэж, үр дүн, үр нөлөөллийг тооцож, судалж байна. Цаг хугацааны явцад үр нөлөө ач холбогдол нь улам бүр тодорхой болно. Товчхондоо хэлбэл салбарын яамдад хяналтын чиг үүрэг ирснээр хяналт шалгалтын давхардал арилж, ялангуяа хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд аль болох хүндрэл учруулахгүй болох  давуу талтай.

-Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын өнгөрсөн хугацаанд хийх хэрэгжүүлсэн ажил, үр дүнг дурдвал?

-Салбарын хяналтын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний энэ оны эхний хагас жилийн биелэлт  салбарын хэмжээндээ харьцангуй өндөр хувьтай үнэлэгдсэн. Төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус болон урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн, төлөвлөж тогтоосон хугацаанд нь хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Ажлын үр дүнгийн талаарх тоон үзүүлэлтээс цухас дурьдвал, энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд энэ онд авто зам, замын байгууламжийн 969 объект, үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийсэн. Их дунд эрсдэлтэй 181 объектод хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс 121 объектод, автотээвэр, усан замын чиглэлээр  22415 объект, үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, их дунд эрсдэлтэй 187 объектод шалгалт хийхээр төлөвлөснөөс 129 объектод, төмөр замын 4 суурь бүтэц, 11 томоохон салбар зам эзэмшигчид төлөвлөгөөт шалгалт хийхээр төлөвлөснөөс 3 суурь бүтэц, 6 салбар зам эзэмшигчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Төлөвлөсөн төлөвлөгөөт хяналт шалгалт 70 гаруй хувийн биелэлттэй байна.

Мөн зам, тээврийн салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааны баримт бичгүүдийг хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, салбарын сайд, төрийн нарийн бичгийн даргын шийдвэрүүдээр батлуулан мөрдөж байна.

Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангагдсан уу. Хэдэн хувьтай байна вэ?

-Зам, тээврийн салбарын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөнд нийт 276 ажил, арга хэмжээ тусгагдсан. Нийт 86.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг нийслэлийн хэмжээнд харьяа 12 байгууллагын хүрээнд шалгах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Мөн баруун болон говийн чиглэлийн авто зам дагуух аймгуудад хийгдсэн хяналт шалгалтын хүрээнд өвөлжилтийн бэлэн байдлын түвшинг тогтоож, төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг шуурхай хангуулах зорилгоор улсын ахлах байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент12 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм21 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр21 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр22 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр22 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр22 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр7 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр7 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим