Нийгэм
Х.Булгантуяа: Дорноговь аймагт мэргэжлийн сэтгэл зүйн багийг томилж ажиллуулна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа аравдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа.
Дорноговь аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Сайншанд сумын хамтарсан багийн гишүүдтэй болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчидтай уулзаж, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж буй байгууллагуудын уялдаа холбоо, бодлого шийдвэр, тулгамдаж буй асуудлын талаар Аравдугаар сарын 7-нд санал солилцсон юм.
Түүнчлэн тухайн нөхцөл байдалтай холбогдуулан нэн даруй хэрэгжүүлэх, цаашид анхаарч ажиллах талаар дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Тухайлбал:
-Камержуулалтын ажлыг шуурхай зохион байгуулах
-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд хамгааллын ажилтнуудыг оруулах
-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг байгууллагууд хамтран зохион байгуулах
-Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг хариуцлагатай байлгах, энэ төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөмжийг бүх хэлбэрээр олон нийтэд хүргэх
-Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хамгаалах, эцэг, эх, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх
-Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор эрсдлийн үнэлгээг жил бүр тогтмол хийх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах
-Хүүхэд хамгаалагч сайн дурын ажилтны тоог нэмэгдүүлэх
-Хүүхэд харах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахад иргэдийн саналыг тусгах ажлыг зохион байгуулахаар болов.
Мөн энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тус аймагт Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд ойрын хугацаанд мэргэжлийн сэтгэл зүйн багийг томилж ажиллуулна гэлээ.
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр22 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр22 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр22 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө