Connect with us

Дэлхий дахинд

Путин илгээлтдээ түшмэдүүдийг юу гэж зэмлэв

Нийтэлсэн

-

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд тавьдаг жил бүрийн илгээлтээ өнгөрсөн долоо хоногт тавьж сонсгов.

Өнгөрсөн жилийн илгээлтэд гол төлөв зэвсгийн шинэ төрлүүдийг танилцуулсан нь сэтгэлд хоногшиж үлдсэн болоод тэр үү Холбооны хуралд илтгэх ерөнхийлөгчийн илгээлтийг ихээхэн сонирхон хүлээж байв. Гэхдээ энэ удаа харин Путин гадаад улс төрийн бодлогод бараг анхаарал хандуулалгүйгээр улс оны дотоод асуудал, зорилтуудын талаар ярив.

Сүртэй уриа лоозон ч байсангүй, харин тодорхой олон зүйлийн талаар дурдав. РИА Новости-гийн сурвалжлагч нарын тэмдэглэж байгаагаар ерөнхийлөгчийн гол санаа бодлыг нийгмийн зүтгэлтэн, түшмэдүүд янз бүрээр тайлбарласан аж.

АЖИЛД ХАНДАХ ХАНДЛАГА

Гостиный двор-ын зааланд томоос том дэлгэц суурилуулсныг бодоход илгээлтийн үеэр видео бичлэг үзүүлэх байх хэмээн төсөөлж байв. Өнгөрсөн жил Владимир Путин бараг хоёр цаг шахуу, өнгөрсөн бүх цаг хугацаанд хамгийн удаан илтгэсэн илгээлтийнхээ үеэр янз бүрийн график, видео үзүүлсэн билээ.

Кремлийн ямар ч заал тийм том дэлгэц, тийм олон хүн багтаах боломжгүй болохоор энэ бүхнийг Манежэд зохион байгуулсан хэрэг. Харин энэ удаа Ерөнхийлөгч депутатуудад хандаж үг хэлэхдээ хэвшиж заншсан түүхэн засал чимэглэлгүйгээр (интерьергүйгээр), олон нийттэй шууд харилцдаг Гостиный дворыг сонгожээ.

“Сонирхолтой нь, энэ удаа хэр удаан илтгэх бол” хэмээн сэтгүүлчид янз бүрээр таамаглаж, яагаад ч юм бэ, шинэ дээд хэмжээ (рекорд) тогтоох байх гэсэн хүлээлттэй байв. Гэвч таасангүй. Гол анхаарлыг гадаад бодлогод төвлөрүүлэх байх гэсэн таамаг ч бас оносонгүй. Цагийн дийлэнхийг Путин Оросын дотоод асуудалд зарцуулж, үгийнхээ төгсгөл хэсэгт “дэмий цаг үрэхээр” хариулъя гэсэн шиг олон улсын сэдвээр санаа бодлоо товч илэрхийлсэн.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд тавьдаг жил бүрийн илгээлтээ тавьж байна. 2019.2.20 /© РИА Новости / Алексей Филиппов

Дэлгэцүүдийг шинэ зэвсгийн тухай видео бичлэг үзүүлэхэд бус харин ерөнхийлөгчийн дурдсан тоо баримт, үзүүлэлт зэргийг харуулахад л зориулж ашиглав. Зочдын суусан заалнаас өөр тусгай танхимд сэтгүүлчдийг оруулсан болохоор хэвлэлийнхэн бүгдийг дэлгэцээр ажиглаж харав. Үг хэлж дууссаны дараа харин улстөрчид, түшмэдүүдтэй уулзах боломж тэдэнд олдсон. Гэхдээ Ерөнхийлөгч үгээ чухамдаа түшмэдүүдэд хандахаас эхэлсэн.

Улс орны өмнө зогсч байгаа зорилтууд ихээхэн нарийн төвөгтэй болох тухай ярих зуураа Ерөнхийлөгч “Хэрвээ хэн нэгэн хүн улиг болсон хуучин замаараа л явах гэж байгаа бол шуудхан зайгаа тавьж өгөөд явах хэрэгтэй” хэмээн санал болгосон. Дүлэгнэж суух, эмхэрч цэгцрэхийг хүлээх цаг хугацаа огт байхгүй. “Тэнд ч болохгүй, энд ч дэндүү төвөгтэй, ер нь бүтэхгүй дээ гэх үг яриаг би аль хэдийнэ сонссон. Ийм санаа бодолтой байгаа бол “суманд” ойртохын ч хэрэггүй” хэмээн ерөнхийлөгч тайлбарлав.

Тэрээр зааланд сууж байгаа хийгээд улс орон даяарх нийт түшмэдүүдэд хандаж ”Хүмүүсийг хуурч мэхлэх аргагүй. Хүмүүст хүнд суртал, өдөр тутмын цаасанд дарагдсан ажил сонин биш, харин юу хийж бүтээсэн, тэр нь тэдний болон гэр бүлийнх нь аж амьдралыг хэрхэн өөрчилж сайжруулж байгаа нь л чухал” гэсэн. Төгсгөлд нь дүгнэж тэр “Өнгөрсөн арван жилүүдийн алдааг давтаж, коммунизм өөрөө хүрч ирэхийг бид хүлээх ёсгүй, нөхцөл байдлыг сайн болгохын тулд яг одоо өөрчлөх ёстой” гэж хэлсэн.

ОЛОН ХҮҮХЭД – БАГА ТАТВАР

Гэр бүлд дэмжлэг үзүүлэхийг Путин эхний үндсэн зорилт хэмээн тодорхойлов. Улс орны хүн амын тоо буурч байна, хүүхэд төрүүлэхийг материаллаг дарамт гэж үзэхгүй байх явдал чухал байна. Үүний дараа шууд залгуулаад 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бага орлоготой өрхөд эхний болон хоёр дахь хүүхэд төрүүлсний нөхөн олговорыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх тусламжийг хоёр дахин өсгөх санал дэвшүүлэв.

“Энэ ч гэсэн багадна, гэхдээ дэмжлэг үзүүлэхэд нэмэр болгож байгаа арга хэмжээ”. Гол нь гэр бүлд ногдох татварын ачааллыг, тухайлбал газрын татварыг бууруулах явдал. Маш энгийн зарчим олон хүүхэд-бага татвар хэмээн Путин тодотгов.

Орон сууцны (ипотекийн) зээлтэй олон хүүхэдтэй гэр бүлд тус бүр 450 мянган рубль олгож байхыг төрийн тэргүүн мөн санал болгов. Бэлэн байр худалдаж авахад төдийгүй өөрийнхөө газар дээр хувийн байшингаа барих боломжийг олговол бүр сайн болно.

Улс орон даяар 19 сая хүн ядуу зүдүү амьдарч байгаа тохиолдолд хүн ам зүйн асуудлуудыг шийдэхэд төвөгтэй. Ядуурах шалтгаан олон, ядуурал хүмүүст дарамт үүсгэдэг болохоор төр тусалж дэмжих ёстой хэмээн Путин онцлов.

Орлогогүй болсон иргэдийн орон сууцны зээлийн төлбөрөө эргэн төлөх хугацааг сунгах талаар судалж үзэхийг төрийн тэргүүн санал болгонгоо- “Бид хариуцлагаа ойлгох хэрэгтэй л дээ, гэхдээ хүний амьдралд юу эс тохиолдоо билээ. Ийм нөхцөлд хүнийг мухардалд оруулна гэдэг бол эдийн засгийн үүднээс авч үзвэл аргаа барсан эцсийн арга хэмжээ” хэмээн өгүүлэв.

Анагаах ухааны талаар Путин дурдахдаа албан ёсны үзүүлэлтээр поликлиникүүдийн нөхцөл байдал сайжирч байгаа хэдий ч “дундаж тоон үзүүлэлтээр хүний зовлон нимгэрэхгүй” гэв. Тэрээр боловсролын сэдэв, интернетийн хүртээмж, соёлын асуудлыг мөн хөндөж ярив. Нийгмийн асуудлаар илгээлтэд хэлсэн үг бүхэлдээ түшмэдүүдэд хандаж  “хүмүүсийг илүү гүнээ хүндэтгэж байх”-ыг сануулав.

“ТҮШМЭДҮҮДЭД ХАНДАХ БУХИМДАЛ“

Зорилго, дэвшүүлж байгаа саналаа онцолж дурдах явцдаа Путин эрх баригчдын зүгээс жирийн хүмүүст хайхрамжгүй, эсвэл бүр басамжилж хандах явдал огт байж болохгүй гэдгийг нэг бус удаа онцолж байв. Түшмэдүүд “Үг хэл, үйлдэл нэг бүрээрээ иргэдэд ихэмсэг дээрэлхүү зан гаргаж хэрхэвч болохгүй”.

“Өдөр бүр, өглөөнөөс орой болтол хүмүүстэй ажиллана гэдэг үнэндээ амаргүй хувь тавилан, маш хүнд хэцүү ажил гэдэг нь мэдээж. Гэхдээ нэгэнт ийм алба хашихаар зорьж ирсэн бол хүмүүсийн жаргал зовлонг хуваалцаж, тэдний санаа сэтгэлийг зовоож түгшээж байгаа асуудлыг мэддэг байх хэрэгтэй. Үүнийг цаг ямагт санаж явахыг би та бүхнээс хүсч байна” хэмээн Ерөнхийлөгч танхимд цугларагсдад хандаж хэлэв. Түүний энэ үгийг танхим дүүрэн алга ташиж хүлээн авсан.

Бизнесийнхнээс, ер нь бүхэлдээ хүмүүсээс “хэрэгтэй хэрэггүй бичиг цаас, элдэв тодорхойлолт, бичиг баримт шаарддагийг болиулах” хэрэгтэй, тэгвэл “түшмэдүүдэд хандах уур бухимдал аяндаа аажим аажмаар намжина” хэмээн Путин тэмдэглэв.

Тэрээр “орон сууцны хорооллын дэргэд хог хаягдлын уул овоо болж хувирсан” хогийн талбайн асуудлыг хөндөхдөө дээр өгүүлсэн санаагаа давтав. “Бүх шатны эрх баригчдад хандаж хэлэхэд иргэдийн тавьж байгаа хүсэлт шаардлагыг үл тоомсорлон юу ч болоогүй юм шиг царай гаргаж, асуудлыг шийдвэрлэхээс бултаж зайлах явдал огт байж болохгүй. Эдгээр асуудал хүнд хэцүү гэдэг нь мэдээжийн хэрэг, гэхдээ хэцүү асуудлыг заавал шийдэх ёстой шүү дээ”.

“Ингэхэд, хог, хаягдлын талбайн дэргэд орон сууц барих зөвшөөрлийг яах гэж өгсөн бэ гэдэг нь сонин биш үү? Хэн үүнийг бодож үзсэн юм бэ? Харин та бүхэн бодож тунгаах ёстой юм биш үү?” хэмээн асуув.

Түүний хэлснээр ойрын хоёр жилд багтаан хотын бүс дотор үүсч бий болсон хог хаягдлын гучин том талбайг хааж цэвэрлэж тохижуулах, зургаан жилд багтааж үлдсэн бүх хогийн талбайг цэвэрлэж дуусгах ёстой ажээ. Агаарт цацагдаж байгаа хортой бодист квот тогтоох тухай хууль батлахыг “нөлөө бүхий лоббичингууд” саад хийж удаашруулахыг хичээж байгаа боловч энэ хуулийг бүр энэ хаврын чуулганаар батлах хэрэгтэй байна гэв. “Ийм байдал эцэс төгсгөлгүй үргэлжилж болохгүй”  хэмээн Путин шаардав.

САНХҮҮГИЙН НАЙДВАРТАЙ АР ТАЛ БҮХИЙ МӨНГӨ

Төрөөс санхүүжүүлэх хэд хэдэн томоохон санаачилгын талаар Ерөнхийлөгч танилцуулав. Түүний нэг нь 2020 оноос хэрэгжих “Хөдөөгийн (земский) багш” хөтөлбөр бөгөөд зах хязгаарын алслагдсан жижиг хот, сууринд очиж ажиллахаар шийдсэн багш нарт нэг удаа тус бүр нэг сая рубль олгох ажээ.

Холбооны хуралд тавьж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины илгээлтийг шууд дамжуулж байгааг зүрх, судасны мэс заслын төвийн эмнэлгийн ажилтнууд үзэж байна.

“Бидэнд санхүүгийн аюулгүй байдлын маш том хүчин чадалтай ар тал бий” хэмээн Путин нотлов. “Түүхэнд анх удаа манай нөөц төрийн, гэхдээ энэ бол маш өчүүхэн, болон арилжааны секторын гадаад өрийг бүрэн дарж чадсан гэдгийг та бүхэнд мэдээлж чадах байна” хэмээн тэр тайлбарлав.

Төрийн тэргүүний хэлснээр ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн хүлээгдэж буй хурд гурван хувийг давах аж.

“Мөнгө хаа байнаа, хааш нь оруулаад байна хэмээн Засгийн газар, санхүү, эдийн засгийн салбарынхныг (блокийг) байнга шүүмжилдэг хүмүүст хандаж хэлье. Тодорхой төвшинд хүртэл өсгөж арвижуулах, дараа нь үүнийгээ, макро эдийн засгийн нөхцөл байдлаа савлуулалгүй, бага багаар ашиглах зорилт бидэнд бий. Одоо бид үүнийг хийж эхэлж байна.

Үндэсний сайн сайхан аж байдлын санд (Фонд национального благополучия) байршуулсан хөрөнгөөс 2018 оны төсөвт шилжүүлсэн нийт орлого 70,5 тэрбум рубль болж байна” хэмээн Путин үргэлжлүүлэв.

Төрийн тэргүүний хэлснээр ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн хүлээгдэж буй хурд гурван хувийг давах аж. Бизнесийг, түүний дотор мэдээллийн технологийн (IT) салбарт хүчтэй болгох түүхэн боломжууд ОХУ-д байна гэдэгт Путин итгэлтэй байна. Амжилттай хөгжиж байгаа секторын тоонд тэрээр хөдөө аж ахуйг жишээ болгов.

Эх орондоо үйлдвэрлэсэн цэвэр ногоон бүтээгдэхүүний хамгаалагдсан брэндтэй болохыг тэрээр Засгийн газарт даалгаад “хилийн чанадад одоо цэврээрээ үлдсэн юм байхгүй болсон” болохоор ийм бүтээгдэхүүн “гадаад зах зээлд сайн борлогдоно” хэмээн тайлбарлав.

ИЙМ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХЭЭР “БАРЬЖ АВАХААС БЭРГЭЖ ХАЛШИРДАГ”

Улс орон дахь ажил хэргийнхний уур амьсгалын талаар Путин танилцуулав. Шударга бизнесийг эрүүгийн болон захиргааны шийтгэлийн зүйл, заалтаар айлган дарамтлах ёсгүй гэдгийг Ерөнхийлөгч онцлов.

Бизнесменүүдийн эсрэг өдүүлсэн хэргийн бараг тэн хагас нь шүүхэд очихгүй байна, ийм шалтгаанаар бизнес нь нурж байгаа нэг ажил хэрэгч хүнд дунджаар ажилгүй болсон 130 хүн ногдож байна. Эдийн засгийн хувьд энэ бол ноцтой асуудал.

Бизнесменүүдийн эсрэг өдүүлсэн хэргийн бараг тэн хагас нь шүүхэд очихгүй байна, ийм шалтгаанаар бизнес нь нурж байгаа нэг ажил хэрэгч хүнд дунджаар ажилгүй болсон 130 хүн ногдож байна.

Асуугдаж байцаалт өгөлгүйгээр олон сарын турш торны цаанаа сууж эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг сайтар судалж шинжлэхийг Ерөнхий прокурорын газар, Дээд шүүхэд Ерөнхийлөгч даалгаад “Нэг ч удаа байцаалт өгөлгүйгээр хүн олон сарын турш торны цаана сууж байна.

Яагаад байцаалт аваагүй юм бэ гэж прокурор асуухаар ээлжийн амралттай байсан гэж мөрдөгч хариулж байна. Энэ юу гэсэн үг вэ? Байцаалт авах хүн торны цаана сууж байдаг, мөрдөгч ээлжийн амралтаа авч байдаг. Хэдэн сараар байцаалт авдаггүй. Ийм байж таарахгүй. Үүний учрыг олох хэрэгтэй” гэв.

Хяналт шалгалтын үйл ажиллагааны эрх зүйн орчныг ч Засгийн газар дахиж авч үзэх ёстой, гэхдээ энэ бол багадна, эрс шийдэмгий алхам хийх хэрэгтэй. “2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хяналт, шалгалт, захидал, зааварчилгааны хүрээн дэх одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа нормативын актуудыг зогсоож цуцлахыг” Ерөнхийлөгч амлав. Путины хэлснээр олон түшмэл үүнийг хийхээсээ халширч айдаг гэнэ.

Хяналт шалгалтын байгууллагын ажилтнууд нь ч дотор нь юу гэж бичсэнийг мэддэггүй, ямар ч үр ашиггүй дэг журмууд хэдэн арван жилээр хуримтлагдсан гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

“Зарим чиглэлээр, зарим байгууллагад хэдэн арван жилээр хуримтлагдсаар жигтэйхэн зузаан болсон нормативын баримт бичгүүд Зөвлөлтийн үеэс өнөөг хүртэл заримдаа хүчин төгөлдөр үйлчилсээр байна.” – хэмээн Путин тодруулав.

ОХУ БАЙДЛЫГ ХУРЦАТГАХЫГ ХҮСЭХГҮЙ, ХЭНД Ч ЗАНАЛХИЙЛЭЭГҮЙ

Гадаад бодлогын талаар илгээлтийн төгсгөл хэсэгт ярив. ОХУ тусгаар тогтносон, бүрэн эрхт улс байсан, байсаар ч байх болно гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. ОХУ ийм л байх болно, эсвэл бүр байхгүй болно хэмээн тэр нэмж хэлэв. “Гарцаагүй шаардлага гарч байгаа учраас” АНУ-тай харилцах асуудлыг дэлгэрүүлж ярихаар болов.

Гэлээ ч гэсэн Москва пуужингуудаа Европт түрүүлж байрлуулах бодолгүй.

Ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ (ОДТПУГ) хуучирсныг тэр хүлээн зөвшөөрөөд гэхдээ АНУ уг гэрээнээс гарахын тулд зохиомол зүйл ашиглан ОХУ-ыг буруутгаж байна. “Өөрсдийнхөө сателлитуудын хүчин чадлыг ч тэд шинэчилж байна. Гэхдээ тэд энэ асуудлаар америкчуудад эвтэйхэн ойлгуулах гэж байна” хэмээн онцлов.

Гэлээ ч гэсэн Москва пуужингуудаа Европт түрүүлж байрлуулах бодолгүй. “Хожим хойно биднийг хэн ч ямар нэг зүйлд буруутгахгүй байхын тулд бидэнд хамаарах шууд аюул занал учруулах газар нутаг төдийгүй бидэнд аюул занал учруулах пуужингийн тэдгээр цогцолборыг ашиглах шийдвэрийг гаргадаг төвүүд байрлаж байгаа тэдгээр газар нутгийн хувьд ч ашиглаж болохуйцаар ОХУ зэвсгийн төрлүүдээ зохион бүтээж, байршуулах болно гэдгийг бүр өнөөдөр, ил тод шуудхан хэлье” хэмээн Путин өгүүлэв.

Пуужингийн дүрслэл

Түүний хэлснээр ОХУ бусад улс оронтой, “тэр тусмаа АНУ шиг глобал улс оронтой” сөргөлдөхийг хүсэхгүй байна. Үгийнхээ төгсгөлд ерөнхийлөгч тогтвортой, урт удаан хугацааны хөгжилд энх тайван хэрэгтэй, гагцхүү хүчин чадлаа нэгтгэж байж л тавьсан зорилгодоо хүрч болно хэмээн тэмдэглэв.

Үүний дараа сэтгүүлчдийг зочидтой уулзуулахаар оруулав. Түшмэдийн зарим нь хувцасны өлгүүр лүү яаралгүйхэн алхаж байхад зарим нь зураглаачийн дурангаас бушуухан бултахыг хичээж байв. Гол төлөв улстөрчид санаа бодлоо дуртайяа хуваалцав. Оросын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский, жишээлбэл, илгээлтийн гол санааг “ОХУ руу хэн ч хүчээр түрэмгийлэх аргаар нөлөөлж чадахгүй. Биднийг ямар хүчтэй зэвсэгтэй болохыг тооцоолж, дайрч довтлох санаа бодлоосоо цагаа олж эртхэн татгалзах хэрэгтэй” хэмээн ойлгожээ.

Үгийнхээ төгсгөлд ерөнхийлөгч тогтвортой, урт удаан хугацааны хөгжилд энх тайван хэрэгтэй, гагцхүү хүчин чадлаа нэгтгэж байж л тавьсан зорилгодоо хүрч болно хэмээн тэмдэглэв.

“Америк үүнээс айх ёстой юу? хэмээн тэр даруй америкийн сэтгүүлч тодруулав. “Орчуулагчийг нааш нь хурдан! хэмээн Жириновский тушаагаад “ОХУ-ын эсрэг аливаа цэргийн ажиллагаа явуулна гэдгийг нэгмөсөн мартацгаа, эс тэгвэл эдгээр улс орон байхгүй болно, гэхдээ энэ үгийг би хувиасаа хэлж байгаа шүү” хэмээн үргэлжлүүлэв.

Ерөнхийлөгчийн илгээлтээс арай өөр зүйлийг сенатч Елена Мизулина олж сонсжээ. РИА Новости-гийн сурвалжлагчтай ярилцахдаа тэрээр “Гол чухал асуудал бол хүмүүсийн нийгмийн сайн сайхан аж байдал.

Хүмүүс үүнийг л хүсэн хүлээж байна. Ерөнхийлөгч гадаад бодлогоо сайн авч явж байна, гэхдээ дотоод улс төрийн бодлогодоо илүү анхаараасай гэж хүсдэг хэмээн олон сонгогч хэлж ярьж байна. Өнөөдөр харин энэ бүхэн байлаа” гэв.

“Өнөөдрийн хэлсэн үгэнд зохицуулалтыг өөрчлөх гэх мэт зарим нэг санаа нэлээд эрс шулуун байсан гэж бодож байна. Энэ бол биелдэггүй урианаас Ерөнхийлөгч залхсаныг харуулж байна, энэ бол түүнийг тодорхойлдог эрс шийдэмгий алхам. Би хувьдаа үүнд нь баяртай байна” хэмээн Сбербанк)-ны тэргүүн  Герман Греф төрийн тэргүүний хэлсэн үгийг тайлбарлав.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлхий дахинд

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийтэлсэн

-

Нийтэлч

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.

Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.

The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.

This isn’t economic policy. It’s economic arson.

The art of self-sabotage

Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.

Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.

The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.

China’s counterpunch

Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.

As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.

Allies: from partners to prey

American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”

In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”

The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP

The ghost of Smoot-Hawley

History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”

Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”

Epilogue: The unlearned lesson

The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.

The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.

In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.

(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны гуравдугаар сарын 26-ны өглөөний 07:30 цагийн байдлаар БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрсэн гэж зарласан бөгөөд энэ нь гал түймрийн хамгийн дээд түвшин юм.
Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 18, түлэгдэж угаартсан хүмүүсийн тоо 19 болж, нийт 37 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
Гал түймрийн гарал үүсэл нь тодорхой болж эхэлсэн бөгөөд салют буудуулах болон талийгаачийн булш эргэж байх үед гал алдсан нь гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Мөн аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийт 27,000 орчим иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 1,600 иргэнийг түр хоргодох байранд байрлуулжээ.
Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.
Гуравдугаар сарын 26-ны үдээс хойш хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаа тул иргэдийг аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хяналттай байхыг анхааруулж байна.
Консулын газар нь галын голомтын аюултай бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэддээ яаралтай үед холбогдох шуурхай утсыг ажиллуулж байна гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.

Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.

Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм36 секунд өмнө

“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан баасан гарагт болно

Нийгэм6 минут өмнө

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ

Энтертайнмент9 минут өмнө

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Энтертайнмент13 минут өмнө

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Улс төр14 минут өмнө

Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Улс төр39 минут өмнө

Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

Нийгэм1 цаг өмнө

ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв

Нийгэм1 цаг өмнө

Урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулж, эрчимжүүлэхийг анхааруулав

Нийгэм2 цаг өмнө

“Хавдрын эсрэг үндэсний аян” Дорноговь аймагт нээлтээ хийлээ

Нийгэм2 цаг өмнө

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Нийгэм2 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газар бүсийн лавлагаа лаборатори ашиглалтад орууллаа

Эдийн засаг2 цаг өмнө

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийгэм3 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ Хөвсгөл аймагт эхэллээ

Нийгэм5 цаг өмнө

Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм5 цаг өмнө

Хууль ёсны зөвшөөрөлгүйгээр хүний эд, эрхтэнийг авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд заажээ

Нийгэм6 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 522 болжээ

Нийгэм6 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм6 цаг өмнө

Дорноговь аймгийн Хатанбулагт газар хөдөлжээ

Нийгэм6 цаг өмнө

2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ

Улс төр6 цаг өмнө

Монгол Улс, Саудын Арабын хооронд амьд малын худалдааны чиглэлээр хамтран ажиллах санал солилцов

Улс төр6 цаг өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Үлийн цагаан оготнотой тэмцэж байна

Нийгэм1 өдөр өмнө

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Засгийн газрын гишүүд Хангайн бүсийн хуралдаанд оролцож байна

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 516 тохиолдол батлагдаад байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Нийгэм1 өдөр өмнө

Сэрэмжлүүлэг: Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймаг агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

Нийгэм1 өдөр өмнө

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно

Нийгэм1 өдөр өмнө

Зургаадугаар сарын 15 хүртэл нуур, голоос загас барихыг хориглолоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим