Нийгэм
В.Болормаа: Монголын гаалиас итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид Солонгос, Хятад улсын гаалийн байгууллага харилцан хөнгөлөлт үзүүлнэ
Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийн талаар Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын Гаалийн улсын байцаагч В.Болормаагаас тодрууллаа.
Тэрбээр “Дэлхийн гаалийн байгууллагын Зөвлөлийн чуулганаар “Дэлхийн худалдааг аюулгүй байлгах болон хөнгөвчлөх аюулгүй байдлын багц стандарт”-ыг 2005 онд баталж, энэ үеэс гишүүн орнууд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр нь худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдаанд оролцогчдын хууль сахилтыг дэмжих, гааль-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Аж ахуйн нэгж хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн улс орондоо хөтөлбөрийн үр ашгийг хүртээд зогсохгүй, итгэмжлэлийн талаар Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан бусад улсын гаалийн байгууллагын хөтөлбөрийн үр ашгийг хүртэх давуу талтай.
Гаалийн ерөнхий газарт хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн төлөөлөгчтэй биечлэн уулзаж, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар энэ хөтөлбөрийн туршилтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Говь ХК, АПУ ХК хамрагдсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь баталгаажуулалт хийгдсэн анхны аж ахуйн нэгж болсон. Манай улсын гаалийн байгууллага цаашид жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих байдлаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлснээр гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацаа, зардал хэмнэгдэнэ” гэлээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр17 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө