Нийгэм
Ц.Даваасүрэн: Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, шаардлага биелүүлээгүй ААН-ийн зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.10.30/-ны өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа.
Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Барилга, хот байгуулалтын яам, Оросын Холбооны Улсын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн яам хоорондын дэд ажлын хэсгийн 3 дугаар хуралдаанаар барилгын үнэ өртгийг томсгосон үнэлгээгээр тооцох аргачлалыг боловсруулж, салбарын инженер техникийн ажилтнуудыг бакалавр, магистр, докторын зэрэгт хамруулж, ОХУ-ын их дээд сургуулиудад сургах чиглэлээр санал солилцсож, 2 тал протоколд гарын үсэг зурж, баталгаажуулав.
“Хөшигийн хөндий орчмын шинэ дагуул хотын дэд бүтцийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд зээлийн санхүүжилтийг ирэх онд хэлэлцээрт тусган шийдвэрлэхээр тохиролцов.
Барилга, хот байгуулалтын сайдын урилгаар Израил Улсын архитектор Хайм Дотан МонголУлсад айлчилж, Орхоны хөндийд байгуулах “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудлаар 21 аймгийн Ерөнхий архитекторуудтай уулзалт хийж, туршлагаасаа хуваалцав.
“Сэлбэ сэргэлт” төслийн далан, зам гүүрийн тохижилтын ажлын загвар зургийг боловсруулж дуусгав. Мөн Их тойруугийн гүүрнээс Алтай хотхоны гүүр хүртэлх хэсгийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төслийн ажлыг хийж, далан, зам гүүрийн ажлын инженер геологийн ажлыг магадлаж байна.
Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН” 3 сарын аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд Өмнөговь, Хөвсгөл, Булган аймгуудад мэргэжлийн сургалтуудыг зохион байгууллаа.
Мөн хоёр сайдын хамтарсан тушаалын дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд Салбарын ерөнхий байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02-00/37 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж байна.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 40.0 сая еврогийн экспортын зээлийн 3 дахь санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Дархан-Уул аймагт “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийн 13,3 км цэвэр усны уян ширмэн хоолой угсралтын ажлыг гүйцэтгэж, 15,000 ширхэг ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлэх барилга угсралтын ажлыг эхлүүлэв.
Засгийн газрын 79 дүгээр тогтоолоор батлагдсан “Хяналт шалгалтын төлөвлөгөө”-ний дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Оюу толгой” ХХК-ийн ил, далд уурхайн бүтээн байгуулалт, “Таван толгой” ХХК-ийн нүүрс боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж байгаа барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын байдалд 2023.10.10-16-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэсэн 4, цахилгаан шугам сүлжээ нь ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй “Админерал” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 26 сая, төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгах хүртэл 23 объектын үйл ажиллагааг зогсоох даалгавар өгөв.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яаралтай шийдвэрлэх асуудлууд, ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Үүнд:
– Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн уялдааг сайжруулж, Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эцэслэн боловсруулж, сайдад танилцуулах;
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, барилга угсралтын ажлыг ирэх хавар эхлүүлэх;
– Барилгуудад хийсэн шалгалтын хүрээнд холбогдох арга хэмжээнүүдийг авч, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, удаа дараа зөрчил гаргаж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах;
-Зөрчилтэй, хугацаа хэтэрсэн, шийдвэрлэгдээгүй удсан асуудлуудын судалгаа, дүгнэлтийг гаргаж, нарийвчлан танилцуулах;
– Увс, Завхан, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжуудыг шинээр барих төслийн гэрээг нягталж шинэчлэх.
Эх сурвалж: БХБЯ
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр16 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр16 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр16 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ