Нийгэм
Ховд аймагт ажилласан эрт илрүүлгийн баг 3155 иргэнийг үзлэгт хамруулжээ
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлээр Ховд аймагт ажиллаж байна.
Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн 39 эмч, лаборантаас бүрдсэн орон нутагт эрт илрүүлгийг эрчимжүүлэх явуулын багууд тус аймгийн иргэдийн дунд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношлогоог зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэгт нийт хүн амын 40 шахам хувь хамрагдаад байгаа бөгөөд Засгийн газраас энэ онд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилт тавьсан.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд А/256 тоот тушаал гарган ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүдээс эмч нарын баг гарган орон нутгийн иргэд, малчин өрхүүдийг үзлэгт бүрэн хамруулахын тулд орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж байгаа юм.
Дэд сайд С.Энхболдоор ахлуулсан эрт илрүүлгийг эрчимжүүлэх баг Ховд аймгийн Булган, Мөст, Зэрэг, Мянгад сумдад байршин ойролцоох сумдын иргэд малчдыг хуваарийн дагуу хамруулснаар нийт 14 сумын 3155 хүнд үзлэг, шинжилгээ, оношлогоо хийжээ.
Эрт илрүүлгийн багт төвөөс очсон эмч нараас гадна сумдын Засаг даргаар ахлуулсан Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, сумдын Тамгын газрын ажилтнууд хамтран ажиллаж иргэдийг хуваарийн дагуу эрт илрүүлэгт идэвхтэй оролцуулахад дэмжлэг үзүүлсэн байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр15 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр15 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр15 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ