Нийгэм
“УБТЗ” ХНН: Ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулсан суудал тусгай тэмдэглэгээтэй боллоо

Улаанбаатар төмөр замаас 2023 оны 10-р сарын 18-наас эхлэн зорчигчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэхээр олон улс, орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тасалгаат болон зөөлөн ангиллын бүх вагонуудын 3-р тасалгааны /купе/ суудлын тасалбарыг ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулан худалдахаар программ хангамждаа нэмэлт өөрчлөлт орууллаа.
Та eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ Тасалбар – UBTZ ticket” аппликейшнаар зорчигчийн галт тэрэгний тасалбар худалдан авахаар бол ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулсан суудал нь ягаан өнгөтэй, эмэгтэй хүний дүрс бүхий тэмдэглэгээтэй байна.
Иймд эрхэм хүндэт үйлчлүүлэгч та ганцаараа аялахаар төлөвлөж байгаа бол дээрх зааврын дагуу тасалбараа худалдан авч тав тухтай, аюулгүй зорчих боломжтой юм гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Нийгэм
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна.
Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.
Нийгэм
Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр, 25.8 хувь нь өндөр, 15.4 хувь нь дунд түвшинд байна.
Аймаг тус бүрээр ой, хээрийн түймэрт өртөх байдлыг сумдаар авч үзэхэд Дорнод аймгийн 14 сум, Сүхбаатар аймгийн 1 сум, Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 17 сум, Сэлэнгэ аймгийн 4 сум, Булган аймгийн 1 сум, Архангай аймгийн 2 сум, Хөвсгөл аймгийн 1 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэг маш өндөр үнэлэгджээ.
Тиймээс ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Жүдочид их дуулгаас таван медаль хүртлээ

Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн тавдугаар сарын 2-4-нд болоход 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин өрсөлдлөө. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор 17 жүдоч барилдахад хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт жагсав.
Энэ оны тав дахь их дуулгын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Анударь, 63 кг-д Б.Ганхайч нар алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгө, 60 кг-д гавьяат тамирчин Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медаль хүртсэн байна.
Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байжээ.
-
Нийгэм16 цаг өмнө
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Чандмань сумын 100 жилийн ойн барилдаан Б.Бат-Өлзий заан түрүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Жүдочид их дуулгаас таван медаль хүртлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зүрх ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
-
Нийгэм16 цаг өмнө
Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна