Нийгэм
Чандмань сумын 100 жилийн ойн барилдаан Б.Бат-Өлзий заан түрүүллээ

Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит “Хан Жаргалант хайрханы хишиг” Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Эм Си Эс групп, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, “Тэргүүн Саруул Зам” ХХК, “Эрдэнэс Критикал минералс” ХХК-ийн бөх, улсын арслан Э.Оюунболд, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, “Алдар” спорт хороо, ЗХ-013 анги, “Хатант Интернэйшнл” ХХК, “Тэнүүн Өлзий” ХХК, QPay, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.
Наймд улсын харцага Г.Бадрах, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв. Энэхүү барилдааны түрүү бөх суудлын автомашин гардаж, үзэгчдээс нэг сая төгрөгийн найман азтан, суудлын автомашины нэг азтан тус тус тодорсон юм.

Нийгэм
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна.
Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.
Нийгэм
Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр, 25.8 хувь нь өндөр, 15.4 хувь нь дунд түвшинд байна.
Аймаг тус бүрээр ой, хээрийн түймэрт өртөх байдлыг сумдаар авч үзэхэд Дорнод аймгийн 14 сум, Сүхбаатар аймгийн 1 сум, Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 17 сум, Сэлэнгэ аймгийн 4 сум, Булган аймгийн 1 сум, Архангай аймгийн 2 сум, Хөвсгөл аймгийн 1 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэг маш өндөр үнэлэгджээ.
Тиймээс ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Жүдочид их дуулгаас таван медаль хүртлээ

Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн тавдугаар сарын 2-4-нд болоход 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин өрсөлдлөө. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор 17 жүдоч барилдахад хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт жагсав.
Энэ оны тав дахь их дуулгын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Анударь, 63 кг-д Б.Ганхайч нар алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгө, 60 кг-д гавьяат тамирчин Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медаль хүртсэн байна.
Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байжээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм9 цаг өмнө
Зүрх ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
-
Нийгэм9 цаг өмнө
Жүдочид их дуулгаас таван медаль хүртлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна
-
Энтертайнмент9 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна