Эдийн засаг
“Эрдэнэт үйлдвэр – 40” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ойд зориулсан томоохон үйл ажиллагааны нэг өчигдөр Орхон аймагт эхэллээ. Монгол улсын уул уурхайн салбарын нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн, судлаач инженерүүдийн төлөөллүүд нэгэн дор чуулсан “Эрдэнэт үйлдвэр 40” эрдэм шинжилгээний бага хурал эрдэс баялгийн асуудлыг бүхий л талаас нь хэлэлцэх юм. Бага хурлыг нээж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн хурлын зорилтыг тодотголоо.
Тэрбээр “Та бид намрын энэ сайхан налгар өдөр уул уурхай тойрсон чухал асуудлыг ярилцахаар цугласан байна. Өнөөдөр бид эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг зохион байгуулж, дараагийн өдөр нь 1000 инженерийн чуулганаа хийнэ. Бидний энэхүү үйл ажиллагаанд салбарын яамны төлөөлөл хүрэлцэн ирж, ач холбогдол өгч буйд талархаж байна. Монголын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн үед тус яамыг удирдаж явсан Хөдөлмөрийн баатар, нэрт геологич, доктор Ч.Хурц болон бусад ахмад ажилтнууд оролцож буйг баяртайгаар дуулгая. Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиуд, баялаг бүтээгч, эрдэмтэн судлаачид энд цугласанд олзуурхаж байна. Эндээс харахад, бид энэ удаа зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн зэс молибдений тухай биш салбарын гал тогооны өргөн сэдвийг олон талаас нь үр дүнтэй ярилцах болно. Тодруулбал, төмрийн хүдэр, жонш, металлургийн тухай хэлэлцэж, том утгаараа газрын доорх байгалийн баялгийг газрын гадаргуу дээр гаргаж, үндэсний баялаг болгон хувиргах уурхайчдын хөдөлмөрийн ирээдүйн зорилтыг тодорхойлно. Нөгөө талаар гарын таван хурууны зарчмаар хийгддэг уул уурхайн салбарын геологи, олборлолт, баяжуулалт боловсруулалт, гүн боловсруулалтын технологийн шинэ мэдээлэл, арга туршлага, судалгааны бүтээлүүд хурлын үеэр танилцуулна. Энэ он бол манай үйлдвэрийн хувьд онцлогтой жил. Эрдэнэт анхны баяжмалаа үйлдвэрлэж гаргасны түүхэн 40 жилтэйгээ золгож буй. Уул уурхайн салбарын хөгжил дэвшлийн түүчээ болж ирсэн түүхэн замналын ололт амжилтаа бид дүгнэн цэгнэж байна. Мөн цаашдын зорилтоо тод томруунаар дэвшүүлж буй. Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлээ боловсруулан, хэрэгжүүлж байна. Бидний бодлого, хөтөлбөр, төлөвлөлт маш тодорхой. Үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бид харилцан уялдаа холбоог илүү нягт нямбай болгохыг зорьж байна. Бид хөгжлийн бодлогоо таван чиглэлээр тодорхойлсон. Техникийн, технологийн, байгаль орчны, мөнгө санхүү, хүний нөөцийн үндсэн таван бодлогын хэрэгжилтийн үйл явц, үр дүнг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд биш салбарынхаа өргөн хүрээг хамруулан, мэргэжлийн өндөр түвшинд хэлэлцэж зөвлөлдөнө” хэмээн онцлов.
Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ахмад геологи Ч.Хурц, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням нар үг хэлж, уул уурхайн салбарын хөгжил, тулгамдсан асуудал болон ахиц дэвшлийн талаар санал бодлоо онцлон тэмдэглэсэн.
“Эрдэнэт үйлдвэр-40” Эрдэм шинжилгээний бага хурал уул уурхайн ашиглалт баяжуулалт, Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа, Уул уурхайн дэд бүтцийн хөгжил, Металлурги, машин үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, Байгаль орчны тогтвортой хөгжил, Оюутны эрдэм шинжилгээний бүтээл чиглэлээр үргэлжилнэ. Маргааш жил бүр Эрдэнэт үйлдвэрээс зохион байгуулдаг “1000 инженерийн чуулган” уламжлал ёсоор зохион байгуулагдаж, бага хурлын зочид тус үйл ажиллагаанд оролцох аж.

Эдийн засаг
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны дөрөвдүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
-
Эдийн засаг15 цаг өмнө
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Улс төр18 цаг өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
-
Улс төр18 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
-
Эдийн засаг20 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Улс төр18 цаг өмнө
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ
-
Улс төр18 цаг өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно