Дэлхий дахинд
“Оскар”-ын эзэн Р.Малек тайзнаас унажээ
Кино ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын шагнал гардуулах арга хэмжээ өчигдөр АНУ-ын Лос Анжелес хотод боллоо. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг уг наадмын үеэр санамсаргүй үйл явдал олон гардаг. “Оскар”-ын гол дүрийн эрэгтэй шилдэг шагналыг гардан авсан Рами Малек тайзнаас унажээ. Түргэн тусламжийн багийнхан яаралтай ирж, жүжигчний биеийн байдлыг үзэж эхний эгнээнд суулгасан байна. Рами Малекийг шагналаа гардсаны дараа энэ үйл явдал болсон бөгөөд тухайн үед зар сурталчилгаа явж байсан учраас шууд дамжуулалтын үеэр харагдаагүй байна
.
“Bohemian Rhapsody” киноны од Рами Малекын санамсаргүй унасан агшинг гэрэл зурагчид буулгаж авчээ.
2018 онд олны таашаалд хүрсэн киногоор нэрлэгдээд байсан алдарт “Queen” хамтлагийн түүхээс сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүрийн жүжигчин Рами Малек анх удаа “Оскар”-т нэр дэвшсэн юм. Энэ жил 38 настай Рами Малек Египет гаралтай бөгөөд АНУ-ын Лос-Анжелес хотод төржээ. Түүний ихэр дүү Сами нь багш мэргэжилтэй бөгөөд түүнээс дөрвөн минутын дараа төрсөн байна.
Рами Малек “Оскар”-т анх удаа нэр дэвшсэн ч шилдэг шагналын эзэн болсон.
Эх сурвалж: https://www.vulture.com