Нийгэм
Хөвсгөл аймгийг эко аялал жуулчлалын жишиг аймаг болгоход талуудын оролцоог хангана
Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хөвсгөл аймгийн БОАЖГ, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, Эко клубийн сурагчид, Хөвсгөл аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, нутгийн иргэд хамтран #KhuvsgulForAll аяныг эхлүүлж, аялал жуулчлалын асуудлаар тулгамдаж буй асуудал, шинэ санал, санаачилгаа нэгтгэн, нэг бодлого, нэг төлөвлөлт дор хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэв
-Аялал жуулчлалыг стандартын дагуу хөгжүүлэх, орон нутгийн иргэдийг чадавхжуулах, орлогыг нэмэгдүүлэх, нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд байгаль хамгааллын үүрэг хариуцлагыг сайжруулах;
-Хөрөнгө оруулагч татах, нутгийн иргэн бүр тодорхой хэмжээнд аялал жуулчлалын салбараас орлого олдог байх, нутгийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх, тогооч, хөтөч, менежер, үйлчлэгч, жолооч, зөөгч зэрэг мэргэшсэн боловсон хүчин бэлдэх;
-Хариуцлагатай, чанартай аялал жуулчлалын шинэ стандартыг тогтоох, үүнд аялал жуулчлалын баазууд боловсон ариун цэврийн өрөө, шүршүүртэй байх;
-Хөвсгөл нуурын байгалийн сүр жавхлан, биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалах, онгон дагшин байдлыг үнэлэх, хадгалах шаардлагатай ба жуулчдын хөлд талхлагдахаас хамгаалах, тусгай хамгаалалтын хураамжийн төлбөрийг уг асуудалд зарцуулдаг системийг бий болгох асуудалд санал нэгдэв гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө