Нийгэм
МҮБХ: Бөхчүүдээс дүрмийн санал авна
МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Бөхийн Өргөөнд боллоо. Уг хурлаар улсын баяр наадамд мөрддөг “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм” болон наадмаас бусад барилдаанд хэрэгжүүлэн ажилладаг “Монгол бөхийн барилдааны дүрэм”-ийн заалтуудыг хэлэлцүүлэв.
Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны төгсгөлд идэвх харгалзаж бөхийг хасах заалтыг өөрчлөх, барилдааныг хаялцуулж дуусгах нь зөв хэмээн санал нэгдсэн байна.
МҮБХ-ноос Барилдааны дүрмийн өөрчлөлтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж ажилласан ба тус нээлттэй хэлэлцүүлэгт бөхийн зүтгэлтэн, багш, дасгалжуулагчид, ахмад болон залуу бөхчүүдээс 16 санал гаргасан бөгөөд өнөөдрийн хуралд Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн улсын начин Б.Бадам-Очир, С.Багахүү, Б.Батсуурь, Ж.Чулуунбат, Ч.Ганзориг, Ө.Батзул, аймгийн начин Д.Сод-Эрдэнэ, Н.Анхбаяр, улсын хүндэт засуул Л.Хадаа, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, ерөнхий хөлийн цэц, улсын харцага Д.Батболд, тэргүүлэгч гишүүн, улсын начин Бо.Батжаргал, тэргүүлэгч гишүүн, улсын тэргүүн тайлбарлагч С.Гантөр, хөлийн цэц, аймгийн заан Ч.Энхзаяа, аймгийн начин Б.Улаалзгана, улсын хүндэт засуул Р.Сампилдондов нар Барилдааны дүрмийн талаар санал гаргаж хэлэлцлээ.
Санал тус бүрийг шүүн хэлэлцсэний эцэст улсын начин Ж.Чулуунбат, Ө.Батзул нарын гаргасан саналыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжин дүрмийн өөрчлөлтийг бөхийн дэвжээд, биеийн тамирын чиглэлийн их, дээд сургуулиудад саналыг хүргүүлж нэг сарын хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлж, ажиллахаар шийдвэрлэлээ.
Туршилтаар хэрэгжүүлэх нь: “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.5.2.А-д заасан “…Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж хоёр талаар барилдана…” гэсэн заалтыг хасах, дүрмийн 2.5.2.Б-д “… Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана…” заалтыг өөрчлөн “Тэгш барьцаар хоёр бөх зүүн, баруун талдаа тус бүр 2 удаа барьж барилдана” гэж өөрчлөх, тэгш барьцаар барилдан хоёр бөх хаялцахгүй тохиолдолд барилдааны явцад идэвхтэй барилдсан бөх дараах идэвхийн гурван барьцаас сонгож барилдахыг олонхын саналаар тус тус дэмжлээ.
Идэвхийн А барьц нь: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх нь нэг гараар сугадаж, нөгөө гараар шуудагдах, учраа бөх нь сугадуулсан талдаа дээлчилж, нөгөө гарыг өрсөлдөгчийн шуун дээр дарсан байдалтай эхлэх, /Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн, улсын начин Ж.Чулуунбатын санал/
Идэвхийн Б барьц нь: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх нь гар холбож хөл авах, холбохдоо гар даруулсан гараар алсын шуудаг барих, учраа бөх нь хоёр гар барьцгүй байх /Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн, улсын начин Ө.Батзулын санал/
Идэвхийн В барьц нь: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх өөрийн талаа сонгон хоёр бөх зөрж хөл авч барилдана.
Дээрх Идэвхийн 3 барьцны барилдааныг 11 дүгээр сарын 26, 12 дугаар сарын 05, 09, 10-ны барилдаануудад оролцох бүх бөхчүүдээс санал авч, бөхийн дэвжээд, их дээд сургуулиудаас ирсэн саналуудыг дүгнэн шийдвэрийг гаргахаар тогтов.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө