Дэлхий дахинд
200 гаруй хүн нэрмэл архинд хорджээ
Энэтхэг улсад хортой нэрмэл архи хэрэглэсний улмаас 200 гаруй хүн хордож, 133 хүн нас баржээ. Хохирогчид гар аргаар боловсруулсан нэрмэл архи уусан гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн байна. Уг хэрэг Ассам мужид болсон бөгөөд тухайн нутагт хортой нэрмэлийг борлуулсан гэх 10 хүнийг баривчлан, бусад хамсаатнуудыг нь байцаан шалгаж эхэлжээ. Энэ тухай Ассам мужийн цагдаагийн ахмад Мукеш Агарвал мэдэгдэхдээ “иргэдийг нэрмэл архиар хордуулсан хэрэгт холбогдуулан 8 хүнийг баривчилж, 400 литр согтууруулах ундааг хураан авсан” гэдгийг онцолсон аж.
Нэрмэл архинд олон зуун хүн хордсон энэ хэрэг анхных биш юм. Өмнө нь 2011 онд Өрнө Бенгал мужид 168 хүн нэрмэл архинд хордож, амиа насаа алдсан бол 2015 онд Мумбайн ядуусын хороололд нэрмэл архи хэрэглэсний улмаас 100 гаруй хүн амиа алдсан тохиолдлууд гарч байжээ.