Нийгэм
ЦЕГ: 358 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 2023 оны 11 сарын 27-ноос 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 358 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 66, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 247, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12, бусад 6 хэрэг байна.
Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 25, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 123, сураггүй алга болсон хүн 66, шүүхээс даалгасан хүн 152, зөрчил үйлдсэн 20 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 49 иргэнд 14.700.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 147 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:
Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсад бүртгэлтэй “Р” ХХК-ийн эзэмшлийн 3,350 тонн нүүрсийг хулгайлах замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт иргэн “О”-г холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн.
Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016, 2017 онуудад насанд хүрээгүй хохирогч гурван хүний эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ байлган улмаар биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт иргэн “Г”, “Д” нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.
Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:
Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Д” нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн автобусны буудлын хойд замд Toyota маркийн тээврийн хэрэгслээр урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын тоглоомын талбайд өсвөр насны 20 орчим хүүхдүүд хоорондоо зодолдох гээд байна гэх мэдээлэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хоорондоо зодолдсон үйлдэл тогтоогдоогүй тул зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан.
Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй сургуулийн сурагчдаас үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт гарган хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй үйлдэлд шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн шинж тогтоогдоогүй тул зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр4 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө