Нийгэм
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох шийдвэрийг газар дээр нь гаргалаа.
Тус аймагт 2023 онд 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19.8 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.6 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд бүх сумдад өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажил хангуулах төлөвлөгөөг гаргуулж, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл 91.3 хувьтай хангагдсан байна.
Улсын хэмжээнд хийсэн зудын үнэлгээгээр Цэцэрлэг сум цагаан зудтай, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал гэсэн 6 сум нь цагаанаар зудархуу үнэлэгдэж, 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлчээрийн даац нутгийн 30 хувьд хүрэлцээтэй, 70 хувьд нь хэтрэлттэй байна.
Тус аймагт энэ сарын 12-ны өдрийн байдлаар 5-6 удаагийн цас орж, долоон сумын хэмжээнд 10-17 см, Хайрхан, Төвшрүүлэх, Эрдэнэмандал Цахир, Жаргалант сумдын нутагт 20-25 см, бусад суманд 2-8 см цасны зузаантай нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар гурван ажлын хэсэг хоёр удаа сумдад ажиллаж, өвөлжилт, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, отроор яваа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарах, мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зах зээлд борлуулах болон хэрэгцээлэхэд анхаарах талаар холбогдох үүрэг чиглэлийг өгч ажилласан байна.
Мөн тус аймагт өвс тэжээл 28-33 мянган төгрөг, ногоон тэжээл 22-25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь өмнөх жилүүдээс үнэтэй, малчид худалдан авах чадвар муу байгаа гэдгийг уламжилсан юм.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Засгийн газар, УОК-оос ойрын хугацаанд улсын нөөцөөс малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр орон нутагт нийлүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Гурил, тэжээлийн үйлдвэрүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, дотоодын хэрэгцээг тасралтгүй хангахад онцгойлон анхаарч ажиллаж байгаа” хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож, цас зудын үед хөдөө орон нутагт туулах чадвар сайтай “Ландкруйзер-78” автомашин нийлүүлэхийн зэрэгцээ аймгийн Онцгой комисс болон бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлшийг Улсын нөөцөөс олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр54 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм53 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ