Нийгэм
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын оролцогч талуудын дээд хэмжээний 10 дугаар чуулганд оролцож байна
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй албаны төлөөлөл АНУ-ын Жеоржиа муж улсын Атланта хотноо энэ оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын дээд хэмжээний 10 дугаар чуулганд оролцож байна.
Тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид чуулганы үндсэн хуралд оролцохын зэрэгцээ “Байгаль орчныг хамгаалах чиглэлд авлигатай тэмцэх нь”, “Хариуцлагыг нэмэгдүүлэх талаарх Атлантагийн тунхаглал”, “Спортыг авлигаас хамгаалах нь” зэрэг дэд хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлэв.
Чуулганы үеэр Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч нар БНХАУ-ын Үндэсний хянан шалгах хорооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хоёр талт албан уулзалт хийж авлигын гэмт хэргийг үр дүнтэй мөрдөн шалгах чиглэлд хамтран ажиллаж, холбогдох хууль, тогтоомж, авлигын эсрэг конвенцын хүрээнд мэдээлэл харилцан шуурхай солилцож ажиллахаар санал нэгтэй тохиролцов.
Оролцогч талуудын 10 дугаар чуулганд оролцож буй төлөөлөгчид авлига нь нийгмийн хорт үзэгдэл бөгөөд хууль дээдлэх ёсыг доройтуулж, ард иргэдийн боломжийг хулгайлдаг, хөгжлийг боомилогч гол хүчин зүйл гэдэгтэй санал нийлж, авлигын эсрэг үр дүнтэй тэмцэхэд дотоодын болоод олон улсын хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Тус чуулганыг конвенцын 63 дугаар зүйлд тусгагдсаны дагуу оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, мэдээлэл солилцох, санхүү, төсөв, хүний нөөцийн боломж, бололцоог нэмэгдүүлэн, конвенцын хэрэгжилтийг үнэлэх ажиллагааг дэлгэрүүлэн, холбогдох тогтоол шийдвэр гаргах зорилгоор хоёр жил тутам зохион байгуулдаг.
Энэ удаагийн чуулганаар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод оролцогч 190 улсын 2500 гаруй төлөөлөгчид конвенцын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр 15 тогтоолыг батлахаар төлөвлөн хэлэлцүүлж байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр41 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм40 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ