Энтертайнмент
Мөсөнд авиралтын ДАШТ болно
ОХУ-ын Киров хотноо ирэх гуравдугаар 8-10-нд мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэхүү тэмцээнд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал, дасгалжуулагч Ц.Хосбаяр, Х.Нямдоо нарын удирдлага дор “Сутайн бор” клубын тамирчин О.Сайханжаргал хурд болон техникийн төрөлд, тамирчин ОУХМ Н.Хэрлэн хурдны төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.
ОУХМ Н.Хэрлэнгийн хувьд өнгөрсөн 7 хоногт АНУ-д Дэлхийн цанын АШТ цувралын дараа ОХУ-ын Москва хотод өнөөдөр ирсэн байна. Тэрээр Киров хотод ирж ДАШТ-ий бэлтгэлээ хийнэ. Монголын уулчдын үндэсний холбооны баг тамирчид ийнхүү дэлхийн шилдгүүдтэй Киров хотноо ур чадвараа сорин өрсөлдөнө.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.