Энтертайнмент
Улсуудын түүх, соёлыг комиксоор дамжуулан таниулдаг олон улсын үзэсгэлэнд Бумбардай оролцож байна

Азийн бүс нутгийн улсуудын түүх соёлыг комикс, мангагаар дамжуулан хүргэх, олон улсын сор болсон бүтээлүүдийг бусад улсуудад танилцуулан сурталчлах зорилготой Мангази буюу Mangasia төслийг 2017 оноос эхлүүлэн Их Британи улсын Барбикан төв хэрэгжүүлж эхэлжээ.Тэгвэл энэхүү төсөлд Монгол Улсыг төлөөлөн “Бумбардай” төсөл оролцож, үзэсгэлэнд тавигдаж байна.Энэхүү төсөл нь Япон, Солонгос, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Сингапур, Малайз, Монгол зэрэг Азийн нийт 20 гаруй улсын түүхэн хөгжлийг харуулсан комик бүтээлээс бүрджээ. Түүнчлэн үзэгчдийн насны ангилал бүрт тохирсон, мультимедиа хэлбэрт хөрвүүлсэн зэрэг олон хэсгээс бүрдэж буй үзэсгэлэн юм.2017 оноос эхлүүлэн таван жилийн хугацаанд дэлхийн соёл урлагийн төв болсон улсуудад аялан, үзэсгэлэнгээ дэлгэж байгаа уг төсөл өнгөрсөн хугацаанд:Италийн Ром хотод 2017 оны 10 сарын 7-ноос 2018 оны 1 сарын 21 хүртэл,Италийн Монза хотод 2018 оны 2 сарын 21-нээс 2018 оны 6 сарын 3 хүртэл,Францийн Нант хотод 2018 оны 6 сарын 29-нөөс 2018 оны 9 сарын 16 хүртэл тус тус тавигдаад байгаа аж.Харин энэ жилийн хувьд тус үзэсгэлэн нь Ази тивд үргэлжилж, БНХАУ-ын Шэньжэн хотноо ирэх дөрөвдүгээр сарын 12-ноос наймдугаар сар дуустал тавигдахаар болсон байна. Түүний дараагаар Тайланд улсад, цаашид 2022 он хүртэл дэлхийн бусад улсуудаар аялан, үргэлжлэх юм.Мангази төслийн танилцуулгаХэрэв та бүхэн тус төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж авах боломжтой.Бумбардай нь нүүдэлчин ахуй, өв соёл, ёс заншил, амьдралын хэв маяг, нүүдэлчдийн мөн чанар, хүмүүжил боловсролыг дэлхийн хүүхэд залууст зурган ном, хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг, нэмэлт контентууд болон холбогдох бүтээгдэхүүнүүдээр дамжуулан таниулан, сурталчилж, нүүдэлчин үндэсний баатрыг бий болгох зорилготой төсөл юм.Бумбардай комикс ном нь 2015 онд Япон улсын Засгийн газраас зохион байгуулдаг “International Manga Awards” уралдаанд 46 улсын 317 бүтээлтэй өрсөлдөн, тэргүүн байрын шагнал хүртэж байсан удаатай.Бумбардай нь одоогоор цуврал ном, хүүхэлдэйн кино, бүтээгдэхүүн болж худалдаалагдаж байна.Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Бумбардайн фэйсбүүк хуудсаар зочлох боломжтой.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
