Нийгэм
Нийгмийн халамж үйлчилгээг найман жилийн хугацаанд хууль бусаар авсан иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна
Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд 322 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 137, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Хүрээлэн байгаа орчны эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Авлига, албан тушаалын болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 3, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас иргэн Ц.Б нарын 7 иргэн Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 24.2 дугаар зүйлийн 2 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэн М.А нь бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2015 оны 10 сараас 2023 оны 9 сар хүртэлх хугацаанд хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээг авч, улсад хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас тус аймгийн Сант сумын Засаг даргын орлогч Б.М, ажлын хэсгийн гишүүд Д.А, Ч.Т, Л.С нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй авто машиныг хүлээн авч “З” ХХК-д санхүүжилтийг олгон, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд;
Мөн тус аймгийн Сайхан сум дахь Засаг даргын тамгын газрын даамал Ц.Г нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Г” ХХК-ийн захирал Ч.Б-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав