Нийгэм
Хүүхдийн амин үзүүлэлтийг цахим системээр хянадаг боллоо
СДМЗХ-ны дэргэдэх “Нийгмийн ардчилал залуучуудын сан” өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмж оруулсаар ирсэн. Энэ удаад БНХАУ-ын “Энх тайван хөгжлийн сан”-д бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө төсөл хэрэгжүүлэх санал тавьж, улс, нийслэл, дүүргийн төсөвгүйгээр дараах гурван төслийг амжилттай хэрэгжүүлж, нээлтээ хийлээ. Үүнд -Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмч, сувилагчид бүх өвчтөний амин үзүүлэлтийг нэгэн зэрэг хянах төвлөрсөн системийг суурилууллаа. Ингэснээр өвчтөний аюулгүй байдал, тусламж, үйлчилгээний чанар сайжрах, цаг алдахгүй байх зэрэг олон давуу талууд бий болж байна. Мөн тус тасагт хэсэгчилсэн засвар хийж, тав тухтай орчин бүрдүүллээ. -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 14990 м2 талбайд хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн ээлтэй байдлаар тохижуулж, зассанаар хүүхдийн чадварыг сайжруулах нөхцөл бүрдэж байна. – “Аутизм Монгол-Анд” ТББ-ын мэдрэхүйн өрөө болон биеийн тамирын өрөөг тохижуулах төсөл хэрэгжүүлсэн. Ингэснээр Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хөгжлийн хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний эвсэл сайжруулах, анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах орчныг бүрдүүлсэн юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав