Нийгэм
Арьс, шир үйлдвэрлэлийн салбар Олон улсын LWG-ийн байгаль орчны стандарт нэвтрүүллээ
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүд, ялангуяа арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг 2018 оноос хойш чадавхжуулж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-аас хэрэгжүүлсэн Экспортыг дэмжих төслийн хүрээнд ЮНИДО нь Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоотой хамтран “Булигаар” ХК, “Арилдий” ХХК-иудад эрчимтэй дэмжлэг үзүүлж, Дэлхийн арьс ширний зөвлөл буюу Leather Working Group (LWG)-ийн байгаль орчны олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлснээр тухайн аж ахуйн нэгжүүд гэрчилгээгээ хүлээн авлаа.
Мөн тус хоёр байгууллага нь Leather Working Group (LWG)-ийн албан ёсны гишүүнээр бүртгэгдлээ.
Энэ нь Монгол Улсын арьс шир үйлдвэрлэлийн салбарын нэр хүнд олон улсад өсөж, дэлхийн зах зээлд Монголын арьс шир үйлдвэрлэгчид өрсөлдөх чадавхаа нэмэгдүүлж буй үлгэр жишээ амжилт юм. LWG стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлээ өргөжүүлэн бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх бодит боломж бүрдлээ.
Дэлхийн арьс ширний зөвлөл (LWG) нь Adidas, Clarks, Ikea, Nike, Marks & Spencer, New Balance, Timberland зэрэг гутал, хувцас, бүрээсний брэндүүд болон арьс шир үйлдвэрлэгчдийн хамтын санаачилгаар анх 2005 онд байгуулагдсан.
Тэр цагаас хойш дэлхийн 60 гаруй орны 2000 гаруй оролцогч талуудыг төлөөлөн, арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том байгууллага болон хөгжиж буй дэлхий нийтийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт байгаль орчны гэрчилгээ олгодог ашгийн бус байгууллага юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна