Нийгэм
Ц.Төрхүү: Хими, химийн технологийн хүрээлэнгээс давс, бодисын чанарт тогтмол шинжилгээ хийж байна
УБЗАА-наас авто замд цацаж буй цас мөс хайлуулах давс, бодисын чанарт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээр тогтмол шинжилгээ хийлгэж байна.
Шинжилгээгээр давс, бодис нь чанарын шаардлага хангаж байгаа бөгөөд хайлуулах чадвар сайн байгааг тодорхойлжээ. Харин цас мөс хайлсны дараа хусаж цэвэрлэх ажил муу хийгдэж байгаагаас үүдэн өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөн, үүрээр гялайн болж байгааг албаныхан онцоллоо. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү өнөөдөр Улаанбаатар хотын зам талбайн цэвэрлэгээ, тэр дундаа авто замын халтиргаа, гулгаатай холбоотойгоор дүүргүүдэд ажиллалаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Хот, нийтийн аж ахуйн ажлыг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Хот, нийтийн аж ахуйн ажлаа жигдрүүлсэн дүүргүүд байгаа ч одоо болтол тодорхой ойлголтгүй байгаа дүүргүүд ч байна. Халтиргаа гулгаа их байгаа үед аль аль талаасаа анхаарах ёстой. Хүн хүч, бодис, техник тоног төхөөрөмжүүд бүгд дүүргүүд рүү шилжсэн. Иймд дүүргүүд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хариуцлагатай хандах шаардлагатай байна. УБЗАА-ны зүгээс хяналтаа сайжруулна. Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахын тулд хурд, төлөвлөлт, сэтгэл дутаж байна. Мөн хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажиллах хүчийг нэмэгдүүлэхгүй бол зөвхөн авто замын цэвэрлэгээнд анхаарч, явган хүний зам болон замын хажуугийн нуухны хэсгийн цэвэрлэгээг дутуу орхигдуулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метрийн цэвэрлэгээг тогтмол хийж, явган хүн зорчих таатай орчныг бүрдүүлэх ёстой” гэв.
“Баянзүрх эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын захирал Ж.Батболд “2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хот, нийтийн аж ахуйн ажлыг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэгт 42 км буюу 667 мянган ам метр зам талбайн цэвэрлэгээ арчилгааны чиг үүрэг шилжин ирсэн. Үүнийг дагаад 21 машин механизм, зориулалтын давс, бодис цацдаг хоёр камаз, 88 ажилтан, албан хаагч хуваарилагдан ирсэн. Одоогоор зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд 120 албан хаагч ажиллаж байна. 5-6 см-ийн зузаантай буюу их хэмжээний цас орсон тохиолдолд хусалт хийж, бага хэмжээтэй хялмай буюу өнгөц орсон цасанд давс, бодис цацаж байна. Ихэвчлэн шөнийн цагаар давс бодис цацах, цэвэрлэгээний ажлаа зохион байгуулж байгаа. Хороодын Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгжүүдээ уриалж, орчны 50 метрээ цэвэрлэх үүрэг өгөн ажилладаг” гэв.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна