Нийгэм
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан аймаг, нийслэлийн засаг дарга нарт мэдээлэл өглөө
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй аймаг, нийслэлийн Засаг дарга нартай мэдээлэл солилцох цахим уулзалтад нийгмийн салбарын буюу Боловсрол, шинжлэх ухаан, Биеийн тамир, спорт, Эрүүл мэнд, Соёлын сайд нар оролцов.
Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхээр 2024 оны гэрээ байгуулахын өмнө өнгөрсөн оны салбарын хэмжээний үр дүн, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар ярив.
2023 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний биелэлт үр дүн өмнөх онтой харьцуулахад бүх аймаг, нийслэлд 3-8 хувийн өсөлттэй гарчээ. Тэр дундаа Булган, Сүхбаатар, Өмнөговь, Орхон аймгууд хамгийн өндөр хувийн гүйцэтгэл үзүүлсэн байна.
Улсын хэмжээнд:
- Ерөнхий боловсролын сургуулийг стандартын шаардлагад нийцсэн шүүлтүүртэй ундны цэвэр усаар хангах, хоолны газрын цэвэр усны шугам сүлжээнд шүүлтүүр суурилуулах зэрэг ажилд орон нутгийн болон бусад санхүүжилтийн эх үүсвэрээс шийдвэрлэн хуваарилах;
- Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хүнсний хангамж, үйлчилгээний чанар аюулгүй байдал, хүртээмж, орчинд хяналт, үнэлгээ хийх, нэг хүүхдэд ноогдох хоолны норматив зардлын зарцуулалт болон хүүхдийн хоол хүнсэнд нийлүүлж буй түүхий эд бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавих;
- Орон нутгийн иргэдэд насан туршдаа суралцах тэгш боломжийг олгох, шаардлагатай нөхцлийг бүрдүүлж, насан туршийн боловсролын төвийг бие даасан байр, танхимтай болгох, иргэнд боловсрол нөхөн олгох ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, тогтмол зардлыг орон нутгийн төсөвт тусгах;
- Орон нутгийнхаа байгалийн болон бусад нөөцөд тулгуурласан, шинжлэх ухаан, технологийн үр дүнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл, грантыг сонгон шалгаруулж, хэрэгжилтийг ханган санхүүжүүлэх зэрэг асуудлууд хангалтгүй байгааг дуулгасан.
Боловсролын багц хуулиар
- Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл,
- Багшийн мэргэжлийн хөгжил, нийгмийн хамгаалал,
- Боловсролын үнэлгээ, чанарын баталгаажуулалт,
- Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилт
- Чадахуйд суурилсан мэргэжлийн удирдлага, засаглал,
- Цахим боловсрол гэсэн зургаан шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэв.
Дээр дурдсан шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Боловсролын үндэсний зөвлөлөөр батлуулах бэлтгэлийг хангаж байна. Мөн энэ хичээлийн жилд Улаанбаатар хот болон Төв аймагт нийт 4 ахлах сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр туршиж байгаа ажээ. Ерөнхий боловсролын сургуулийн 3 ээлжийг халах, 1 ээлжтэй сургуульд сургалтын шинэ төлөвлөгөө мөрдөх, бас сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлтийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлээр төлөвлөжээ. Хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг бууруулахад анхаарал хандуулж, багшийн 3 тулгуурт бодлогыг хэрэгжүүлж, багш бэлтгэх их, дээд сургуулийн чанарыг сайжруулах, багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцоо болон багшийн цалин хөлс, нийгмийн хамгааллын шинэчлэлийг эрчимжүүлэхээр ажжиллаж байна.
2024 онд боловсролын салбарт нийт 4.2 их наяд төгрөгийн төсөв батлагдсан гэдгийг цахим уулзалтын үеэр салбар сайд хэлсэн. Тэрээр “Хүүхэд хамгааллын зардал анх удаа боловсролын төсөвт тусгагдлаа. Мөн хуулийн шинэчлэлтэй уялдуулан хувьсах зардлыг шинэчлэн зарим итгэлцүүрийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, хөдөөгийн сургуулийг дэмжих, цахим боловсрол, сургалтыг хэрэгжүүлэх чиглэлээр сургууль, цэцэрлэгийн алслагдсан байдлаас хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр, нэмэлт хөтөлбөр буюу сургууль хүүхдийн хөгжлийн онцлогоос шалтгаалан авьяасыг дэмжих нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд нэмэгдэх итгэлцүүр, мөн цахим сургалтын платформыг ашиглан сургалт явуулах тохиолдолд нэмэгдэх итгэлцүүр, цахим хэрэглээний зардал, инфляци тооцсон хувьсах зардлыг нэвтрүүлж байна. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, нийгмийн даатгалыг тусгасан төсөв боллоо” гэсэн юм.
2024 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт 442 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ батлагдсанаас 173 арга хэмжээг шинээр хэрэгжүүлэх, бусад нь шилжин санхүүжих арга хэмжээнүүд ажээ. Энэ онд 142 сургууль, 149 цэцэрлэг, 40 дотуур байрны санхүүжилт батлагдсан байна.
Уулзалтын төгсгөлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бодлого, арга хэмжээ болон салбарын түвшинд хүрэх үр дүнд үндэслэн аймгийн Засаг дарга нартай байгуулах 2024 оны гэрээний заалт, шалгуур үзүүлэлтийг хүрэх түвшин бүрээр төлөвлөсөн. Шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд, мэргэжлийн болон техникийн боловсрол, төсөв, хөрөнгө оруулалтаар нэг бүрчлэн төлөвлөсөн бөгөөд эдгээрийн хэрэгжилтийг ханган ажиллахад чармайлт гарган ажиллах хэрэгтэйг зөвлөлөө.
Эх сурвалж: БШУЯ
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ