Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

Эцэг эхдээ гологдсон үрсийн авралын хайрцаг “Baby Box”

Нийтэлсэн

-

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Христийн шашны Жусаран сүмийн номлогч И Жон Ракын утас руу  2007 оны дөрөвдүгээр сарын 1-ий өдрийн үүрийн 03.20 цагт үл таних нэгэн эмэгтэй залгажээ. Тэр эмэгтэй айж сандарсан хоолойгоор уучлалт гуйгаад, сүмийнх нь үүдэнд нярай хүүхдээ орхисон тухайгаа хэлээд утсаа тасалсан байна. Тэр даруй гарч шалгатал үүдэнд нь хайрцаганд нярай хүүхдээ хийгээд үлдээсэн байв. Харамсалтай нь хүүхдийг тэврэхэд аль хэдийнэ хамаг бие нь хөрж, эндсэн байжээ.2009 он хүртэл тэр маш олон хүүхэд энэ мэтээр эцэг эхдээ гологдон, эсвэл эцэг эх нь амьдралын боломж тааруу байдлаас болж хогийн саванд, метроны буудлын тээш хадгалдаг шүүгээнд, ариун цэврийн өрөөнд хаягдсан тухай мэдээллийг И Жон Рак сэтгэл нь эмтрэн сонсдог байж. Нэгэн өдөр тэр зурагтаар Чех улсад эцэг эх нь өсгөж чадахгүй, хүнд үрчлүүлэхээр шийдсэн хүүхдийг хүлээж авдаг хүүхдийн хайрцаг буюу “Baby Box” гэх зүйл байдгийг харжээ.Ийнхүү түүнд өөрийн эх орондоо ч гэсэн энэ санааг хэрэгжүүлэхээр шийдэж, сүмийнхээ үүдэнд “Baby Box”-ийг байрлуулан, түүнд орхисон хүүхдүүдийг асрах болж, өдгөө зуу зуун хүүхдийн амь нас, ирээдүйг авраад байгаа аж. Жусаран сүмд 10 жилийн хугацаанд “Baby Box”-оор дамжин 1538 хүүхэд ирсний 161 нь төрсөн эцэг эх дээрээ очжээ.Хоёр талаасаа онгойдог жижигхэн хайрцаганд өсгөж чадахгүй болсон хүүхдээ эцэг эх нь хийхэд тэр даруй гэрэл асч, дохиолол дугардаг байна. Дотор талын хаалгаар асрагч хүүхдийг авч, асрамжийн газартаа бүртгэн аваад, асарч тойлж эхэлдэг аж. Харин хүүхдээ орхисон эцэг эхчүүдийг эрэн хайж, хариуцлага тооцолгүй орхидог. Гэхдээ тэдэнд хүүхдээ өсгөхөд үнэхээр хэцүү байгаа бол хүүхдийн сүү, живх гэх мэт наад захын зайлшгүй хэрэгцээг нь сүмээс бэлдэж өгөөд, хүүхдээ өөр дээрээ авахыг ятгадаг байна. Ингэж ятгасны үр дүнд зарим нь хүүхдээ буцааж авдаг боловч асрамжийн газраас хүүхэд бүрийн хэрэглээг хангахад санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг ажээ. Гэвч тэр чадах чинээгээрээ хүүхдүүдэд тусалсаар ирсэн байна. И Жон Ракын байгуулсан энэхүү төвийн талаар 2015 онд “The Drop Box” нэртэй баримтат кино хүртэл гарч байжээ.БНСУ-ын парламентаас 2012 онд хүүхдийг төрсөн даруйд нь төрүүлсэн эх нь улсын бүртгэлд бүртгүүлэх, хэрэв үрчлүүлэхээр шийдсэн тохиолдолд мөн л төрсөн эхийн зөвшөөрөл заавал байхаар хуульчилсан байна. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш “Baby Box”-т сардаа хоёр, гурав ирдэг байсан хүүхдийн тоо 20-25 болж өсчээ.Тус улсад эцэггүй хүүхэд төрүүлнэ гэдэг нь гэм нүгэлд тооцогддог. Тиймээс эцэггүй хүүхэд тээж буй эмэгтэй жирэмслэлтээ гэр бүлийнхнээсээ нуух, нууцаар төрж, төрүүлснийхээ дараа бүртгэлд хамруулахгүй байх, хүүхдээ хаях, тэр ч байтугай дөнгөж төрсөн үрээ хөнөөх тохиолдол хүртэл элбэг байдаг байна.Номлогч И Жон Ракын үзэж байгаагаар дээрх хуулийн цаад санаа нь зөв боловч бодит байдал дээр эх хүүхэд, хэн хэнийх нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж. Тэрбээр “Манай улсын соёл уламжлал, нийгмийн орчин, хууль эрх зүй ганц бие ээжүүдийг хамгаалж чадахгүй байна. Засгийн газраас ганц бие эхчүүдэд сар бүр 150 мянган вон буюу 133 ам.долларын тэтгэмж өгдөг. Тэр мөнгө нь тэдний амьдралд хаанаа ч хүрэлцдэггүй учир ганц бие эхчүүд нийгмээс ялгаварлагдан гадуурхагдаж, нийгмээрээ тэднийг жигшин зэвүүцэхэд хүргэж байна” хэмээн ярьжээ.Бүх зүйлд саад бэрхшээл тулгардагийн адилаар түүний санаачилсан “Baby Box” ч бас иргэний нийгмийн байгууллагуудын хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Иргэний нийгмийн байгууллагуудын холбоонд харьяалагддаг 400 гаруй төрийн бус байгууллага нэгдэн “Baby Box” хэмээн зүйл нь  НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн “Хүүхэд бүр төрмөгцөө бүртгэлд хамрагдах ёстой” гэсэн зүйл заалтыг зөрчиж байна хэмээн НҮБ руу шаардлага хүргүүлжээ.Харин И Жон Ракын зүгээс “Baby Box”-ийг зөвхөн хувийн салбарт үлдээх бус улсаас энэ тал дээр санаа тавьж, эх хүүхдийг хамгаалах тал дээр засгийн газраас идэвхтэй ажиллах шаардлагатай байна гэж үзэж байгаа юм. Хэрэв засгийн газраас “Baby Box”-ийг хүлээн зөвшөөрөх юм бол НҮБ-ын дүрмийг зөрчсөн мөн хүсээгүй жирэмслэлтийг хөхиүлэн дэмжсэн гэж буруутгагдах болоод байгаа юм.  “Би үүнийг албан ёсоор хуульчлаасай гэж хүсч байна. Ингэснээр нэг ч гэсэн амийг аварч, нэг хүүхэд ч гэсэн эрүүл аюугүй орчинд өсөн торних болно. Буураад буй төрөлтийн тоо ч өснө шүү дээ” хэмээн И Жон Рак хэлсэн байна.Эх сурвалж: KOREA TIMES

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм1 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр2 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр3 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр3 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр3 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм3 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр3 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм4 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим