Нийгэм
Монголбанкны Ерөнхийлөгч “Азийн санхүүгийн чуулга уулзалт-2024”-т оролцов
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хонконг хотноо нэгдүгээр сарын 24-25 ны өдрүүдэд болж буй арван долоо дахь удаагийн Азийн санхүүгийн чуулга уулзалтад оролцож байна. “Хамтын маргаашийн төлөөх олон талт түншлэл” сэдэвт тус чуулганд 130 гаруй өндөр түвшний зочид, 3000 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулахын тулд олон талт хамтын ажиллагааны үр дүнгээр хэрхэн сорилтуудыг даван туулах тухай ярилцаж байна.
Чуулга уулзалтын эхний өдөр болсон Олон улсын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны бодлогын яриа хэлэлцээ сэдэвт нэгдсэн салбар хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн олон улсын санхүүгийн байгууллага, бусад төв банкны төлөөлөгчидтэй хамт зочин илтгэгчээр оролцлоо. Тэрбээр санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль эрх зүйн хүрээнд бий болгоод буй боломж нөхцөл, түүнчлэн Монгол дахь финтек, ногоон санхүүжилтийн хөгжлийн тухай яриандаа онцолсон юм.
Тэрбээр энэ өдрүүдэд Азийн санхүүгийн чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагч БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар болон Хонконгийн Санхүүгийн үйлчилгээ, төрийн сангийн хороо мөн Хонконгийн төв банк /HKMA/-ны удирдлагууд, Mirae Asset санхүүгийн группийн төлөөллүүдтэй уулзлаа.
Эх сурвалж: Монголбанк
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ