Бусад
Азийн супер сүлжээнд оролцогчид Монголд уулзалдана

Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой “Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн уулзалт 2019 оны гуравдугаар сарын 1-ний Баасан гаригт Улаанбаатар хотноо болох гэж байна. Монгол Улсаас Азийн том эдийн засаг болсон орнуудад цахилгаан эрчим хүч экспортлох зорилготой уг санаачлагын олон улсын уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдах юм.
Уулзалтыг Эрчим хүчний яам (ЭХЯ), Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран зохион байгуулаж буй. Монголын бизнесийн зөвлөл, Азийн супер сүлжээ Монгол нийгэмлэг, Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциаци зээрг олон нийтийн байгууллагууд энэ арга хэмжээг дэмжин оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээж үг хэлэх бол Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн захирал Гурбуз Гунул “Шинэ дэлхий – Эрчим хүчний шилжилт болон геополитик” сэдвээр үндсэн илтгэлийг тавина. 167 орон гишүүнчлэлтэй Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг нь дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний технологи, үйлдвэрлэл, салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчний салбар руу татахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
байгууллага юм. Уг байгууллага шинэ дэлхий, эрчим хүчний трансформаци буюу шилжилт, геополитик гэсэн томоохон судалгаа хийгээд байна. Судалгааны үр дүнгээ дэлхийн улс орнуудад танилцуулж эхэлжээ. Улаанбаатарт болох уулзалтын үеэр тус байгууллагаас судалгааны үр дүнгээ танилцуулна.
Уулзалтын зохион байгуулалтад хамтран ажиллаж байгаа Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд Владивостокийн эдийн засгийн чуулганд оролцохдоо Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагыг дэмжиж ажиллахыг бүс нутгийн улсуудад уриалсан. Энэ удаагийн хурал төрийн тэргүүний ивээл дор болж буйгаараа онцлог.
Монгол Улсын хувьд Азийн хөгжлийн банк, ЭХЯ хамтарч томоохон судалгаа хийж байгаа. Судалгааны ажил нь энэ жил дуусна. Өнөөдрийн тухайд судалгааны урьдчилсан тайлангууд гарч байна. Ирээдүйд бий болох шинэ зах зээлийг удирдах төвийг Улаанбаатарт байгуулах зорилго бий. Бусад улстай хэлэлцэж, давуу талуудаа тэдэнд ойлгуулж, энэ удаагийнх шиг уулзалтуудыг давтамжтай зохион байгуулж байж энэ зорилго маань биеллээ олно” хэмээн онцоллоо.
Төслийн уулзалтын нэгдүгээр хуралдаан “Бүс нутгийн улс орнуудын чиг хандлага” сэдвээр өрнөнө. Японы Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн, БНСУ-ын Цахилгаан эрчим хүчний корпораци гэх мэт Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд оролцогч талууд уг хуралдаанд оролцох юм.
Хоёрдугаар хуралдааны үеэр шинжээчид байр сууриа илэрхийлнэ. Уг хуралдаанд Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багийн ахлагч Филипп Лянхарт “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” сэдвээр итгэл тавих бол Эрчим хүчний харти (Energy Charter), Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжүүлэлт хамтын ажиллагааны байгууллага (GEIDCO), Японы Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн (REI), БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн төлөөлөл оролцоно.
АХБ, НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн соёл эдийн засгийн комисс, дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хамтын ажиллагааны байгуулагууд болон Япон, Солонгосын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгүүд Зүүн Хойд Азийн нэгдсэн сүлжээтэй холбоотой гаргаж буй байр суурь, судалгаануудаа танилцуулах нь энэ удаагийн төслийн уулзалтын гол онцлог болж байна.
Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад идэвхтэй оролцогч Японы “Софтбанк” компани, ОХУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээний оператор “Россеть” зэрэг компаниудын төлөөлөл гуравдугаар сарын 1-ний баасан гарагт болох төслийн уулзалтад оролцоно.
Зарим оролцогчийг товч танилцуулъя. Эрчим хүчний харти (Energy Charter): Эрчим хүчний харти буюу Эрчим хүчний хил дамнасан худалдааг зохицуулдаг олон улсын байгууллага. Европт төвтэй. Монгол улс нэг гишүүн нь. Эрчим хүчний улс хоорондын худалдааг дэмждэг. Улсууд хооронд гэрээ хэлцэл хийхэд гэрээ хэлцлийнх нь загварыг гаргаж өгдөг. Мөн дүрэм журам, стандартыг нь нэгтгэж өгдөг. Зүүн хойд Азийн эрчим
хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад идэвхтэй оролцож байгаа. Энэ байгууллага Улаанбаатарт болох төслийн уулзалтад төлөөллөө оролцуулж, бүс нутгийн эрчим хүчний худалдаа, Монгол Улсыг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа юм.
НҮБ-ын Ази номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP): Зүүн хойд Азид эрчим хүчний хамтын ажиллагаа, эрчим хүчний худалдааг бодлогоор дэмжиж, улс орнуудыг ойлголцуулахыг зорьж яваа байгууллага. Улаанбаатарт болох уулзалтад энэ байр сууриа илэрхийлж оролцоно.
Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн: Японы байгууллага. 2011 оноос Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний чиглэлээр судалгаа хийж байгаа. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад идэвхтэй оролцогчдын нэг.
Солонгосын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн: Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа талаас оролцож байгаа. Уг санаачлагад Солонгос улс идэвхтэй байр суурьтай оролцож буй.
Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хамтын ажиллагааны байгууллага: Зүүн хойд Ази болон Зүүн Өмнөд Азийн бүс нутагт эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм21 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм23 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм22 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр21 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна