Нийгэм
Монгол орны Аялал жуулчлалыг өөрийн хэмжээнд сурталчлан ажиллана
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын нэрт дуучин Ким Хён Жун, Монгол Солонгосын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагч “Эвандис” энтертайментийн Үүсгэн байгуулагч Ko Со Хуныг албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны соёл, аялал жуулчлалын асуудлаар санал солилцохоос гадна уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, фестивалийг зохион байгуулахад Ким Хён Жун хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Түүний хувьд Монгол Улсад анх удаа ирж байгаа ба танай орны тухай богино хугацаанд их зүйл мэдмээр байна, мөн маргааш болох тоглолтдоо сэтгэл догдолж байна гэв.
Уулзалтын үеэр Монгол Солонгос хоёр орны дунд олон жилийн турш гүүр болон ажиллаж, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан тул “Эвандис” энтертайментийн Үүсгэн байгуулагч Ko Со Хуныг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын ЭЛЧ”-ээр томилж БАТЛАМЖ гардуулав.
Солонгосын алдарт дуучин, “F4” киноны жүжигчин Ким Хён Жун болон MC Sniper, Bloo, Монголын талаас дуучин Чойжоо, Vandebo нарын хамтарсан “Your Valentine” тоглолт маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Эх сурвалж: БОАЖЯ
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм13 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ