Нийгэм
Монгол Улсын соёлын өв үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авчрав
Монголын соёлын өв 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг АНУ-аас 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод авчирч, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад хүлээлгэн өгөв.
Тэдгээрийн дунд “Tyrannosauridae” бүлд хамаарах “Alioramus” үлэг гүрвэлийн олдвор байгаа нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яам АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон гааль, хил хамгаалах байгууллагуудтай нягт хамтран ажилласны дүнд талууд “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай гэрээ”-г 2023 оны тавдугаар сарын 23-нд байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцсон.
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын хилээр 2012 оноос хууль бусаар гарган худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг монголын тал 2013, 2014, 2016, 2019 онд тус тус хүлээн авсан.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ