Нийгэм
Мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоог бий болгохоор талууд санамж бичиг байгууллаа
Өнөөдөр буюу 2024 оны 3-р сарын 18-ны өдөр “Мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоог бий болгоход хамтран ажиллах” санамж бичигт Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л. Энх-Амгалан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д. Энхтүвшин нар үзэглэлээ. Уг Хосмог МБС-ын тогтолцоог бий болгоход Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт – 2” төсөл дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тус санамж бичиг нь 2 жилийн хугацаанд хүчинтэй ба Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Боловсролын шинэчлэлийн хүрээнд ажил олгогч нарын түншлэлийн оролцоог мэргэжлийн боловсрол, сургалтад нэмэгдүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн МБС-ын хосмог тогтолцоог бий болгох зорилготой юм.
2023 онд Монгол улсад хосмог сургалтын тогтолцоог бий болгох хүрээнд гадаад улсын туршлага, хууль эрхзүйн байдлыг судлах, олон улсын зөвлөхтэй хамтран ажиллах зэрэг шат дараалсан бэлтгэл ажлуудыг GIZ-ийн төслийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж, бэлтгэсэн юм.
МБС-ын хосмог тогтолцоо манай улсад хэрэгжсэнээр ажил олгогчид, МБС-ын байгууллага хамтран сургалтын үйл ажиллагаагаа төлөвлөн, хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тохирсон, ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэх юм.
Монгол улсад хосмог МБС-ын тогтолцоог бий болгоход шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхэд Боловсрол, шинжлэх ухааны яамыг дэмжин ажиллах нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр GIZ-ийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт – 2” төслийн нэгэн зорилт юм.
Эх сурвалж: БШУЯ
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна