Бусад
Өнөөдөр дэлхийн түүхэнд: Хоёрдугаарын сарын 28

Ховор өвчний олон улсын өдөр
Ховор өвчнийг судлах Европын байгууллага “EURORDIS”-ын санаачлагаар хоёрдугаар сарын 29-нд ховор өвчний олон улсын өдрийг тэмдэглэдэг. Харин өндөр биш жилд хоёрдугаар сарын 28-нд шилжүүлдэг юм.Дэлхийн хэмжээнд амь насанд аюултай маш ховор 5-7 мянган өвчин байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэдний 80 хувь нь удамшлын өвчнүүд юм. Энэ өдөр ховор өвчтэй хүмүүст нийтийн анхаарлыг чиглүүлэх мөн өвчний талаар мэдлэг олгох арга хэмжээ зохиогддог.
Ард түмний «Калевала» туульсийн өдөр
“Калевала” гэдэг карел-финийн яруу найргийн туульсийн үндэс нь карелийн ард түмний туульсийн дуунуудаас бүрэлджээ. Эдгээр нь нийтдээ тавин рунаас (дуу) бүтсэн христийн өмнөх финчүүд ба карелуудын сүсэглэлийн тухай чухал эх сурвалжууд юм.Финчүүдийн хамгийн дуртай баярын нэг нь «Калевала» туульсийн өдөр юм. Агуу их ард түмний «Калевала» туульсийг Финляндын уран зохиолын зүтгэлтэн, эрдэмтэн, яруу найрагч Элиас Леннрот (Elias Lцnnrot, 1802—1884) цуглуулан 1835 онд хэвлүүлжээ. «Калевала» туульсийн үндэс нь МЭӨ II–I зууны үеийн домгууд юм.
«Калевала»-гийн гол баатар ерөөлч Вяйнямёйнен ид шидээр завь, загасны тор, кантеле хөгжим зэргийг олж бүтээхээс гадна өөр ертөнцөөс хүмүүст зориулсан ухаан олж ирдэг тухай өгүүлнэ.1835 оны энэ өдөр “Калевала” туульсийн анхны хэвлэл гарчээ.
Вестминстерын ширээт ламын хийд газар нээгдэв
Вестминстерын их шавийн газар нь Лондон хотод оршихготик хэв маягийн сүм хийдийн зэрэгцээ Английн түүх тэр чигтээ агуулагдсан өвөрмөц байгууламж юм.Хувилгаан Петрын сүмд нь Байлдан дагуулагч гэх Вильгельмаас эхлэн Британийн бүх хаад титэмлэгдсэн бөгөөд хаадыг мөн нэр алдартай олон яруу найрагчдыг нутаглуулсан аж.XIV дунд үе хүртэл тэнд улсын сан хөмрөг, эд эрдэнэс хадгалагдаж байлаа.Наминчлагч гэгдэх Эдуард хаан уг газрыг 1052 оноос эхлэн бүтээлгэж эхэлжээ. Хөгшин хааныг Ромд даяанчлахаар очихынх нь оронд Англид Хувилгаан Петрын сүм бариулахыг Ромын дээд хамба зөвшөөрсөн байв. Эдуард сүмийн бариулаад 1065 онд түүнийг аравнайлуулжээ. Тэр нь их шавийн нутгийн үндэс нь болсон юм.Наминчлагч Эдуард 1066оны нэгдүгээр сарын 4-нд нас барсан ба тэр жилийн хоёрдугаар сарын 28-нд Вестминстерын их шавийн газар нээгдэв.
Өнөөдөр түүхэнд
2002 оны 2-р сарын 28-нд ЕХ-ны гишүүн 12 улсад үндэсний валютын гүйлгээ эцэслэв. Маргааш нь 3-р сарын 1-нд драхма, франк, марк гээд хэд хэдэн мөнгөн дэвсгэртийг хэрэглэхээ больжээ. Евро ЕХ-ны дотоодын гүйлгээ тооцоо хийх цорын ганц валют болов.
1525 он- Ацтекын хаан Куахтемок Испанийн эзлэн түрэмгийлэгч Эрнан Кортесийг цаазлах зарлиг буулгав.
1700 он- Шведийн Засгийн газар Шведийн нэгдсэн он тоололд шилжих шийд гаргав.
1827 он- Америкт худалдааны төмөр замын анхны сүлжээ байгуулагджээ. Анхны арилжааны төмөр зам Балтимор-Огайогийн чиглэлд тавигдсан гэдэг.
1867 он – АНУ-ын Конгресс Ватикантай дипломат харилцаагаа сэргээж, тавьсан хоригоо цуцлах шийд гаргав. Гэсэн ч Ватиканы зүгээс 1984 он хүртэл ямар нэгэн дипломат харилцаа хийгээгүй юм.
1854 он-Висконсин мужийн Рипон хотноо АНУ-ын улс төрийн хоёр гол намын нэг Бүгд найрамдах нам байгуулагджээ. Намын бэлгэдэл нь улаан өнгийн хүчирхэг заан. Нам нь боолчлолын эсрэг, аж үйлдвэрлэгч нарын сонирхлыг хамгаалсан нэгдэл гэж байгуулагджээ.
1885 он- Беллийн телефон компани дээр үндэслэн “Америкийн холбоо, цахилгаан мэдээний компани”-ийг байгуулжээ.
1913 он- Нильс Бор атомын бүтцийн гарагсийн загварыг санал болгов.Нарыг тойрон эргэлдэх гарагсийн адил атомын цөмийг электрон тойрон эргэлдэг гэсэн Борын загвар нь атомын химийн болон оптикийн чанарыг судлах боломжийг гаргажээ. Тэрээр энэ ажлынхаа төлөө 1922 онд Нобелийн шагнал авчээ.
1935 он- Америкийн химич Уоллес Хьюм Карозерс гэдэг хүн Уилмингтон хотын «Дюпон де Немур» компанийн төв лабораторид полиамидын давирхайг 1934 онд гарган авчээ. Түүнийхээ үндсэн дээр тэр 1935 оны энэ өдөр шинэ хиймэл утас нейлоныг бүтээсэн байна.
1940 он– Сагсан бөмбөгийн тоглолтыг анх удаагаа телевизээр дамжуулав. Тухайн үед учраа таарсан Фордхемийн их сургууль, Питтсбургийн их сургуулийн хооронд болсон тоглолтыг телевизээр нэвтрүүлжээ.
1953 он- Эрдэмтэн Жеймс Ватсон, Френцис Кирк нар ДНК-гийн бүтцийг анх удаагаа нээн илрүүлэв.
1954 он- Телевизийг өнгөтөөр нэвтрүүлэх анхны технологиуд худалдаанд гарч, үүнийг NTSC худалдан авчээ.
1980 он- Испанийн Андалузи мужид болон олон нийтийн санал асуулгаар тус муж автономит эрхтэй болов.
1986 он- Шведийн 26 дахь ерөнхий сайд Олоф Пальма Стокхольм хотод эхнэрийн хамт кино үзэж яваад халдлагад өртөн амь насаа алджээ. Гэмт хэрэгтэн өнөөг хүртэл олдоогүй.
1991 он- Персийн булангийн анхдугаар дайн өндөрлөв.
1997 он- Ираны хойд хэсэгт газар хөдлөсний улмаас 3000 хүн амь насаа алдав.
1998 он- Дэлхийд анх удаагаа нисгэгчгүй онгоцыг хөөргөжээ.
2013 он- Ромын хамба лам XVI Бенедикт өөрийн хүсэлтээр эрх ямбаасаа татгалзав. Католик шашны түүхэнд 1415 оноос хойшхи анхны тохиолдол нь энэ болсон юм.
2015 он – Дөрвөн настай охин төрсөн эцэг болоод хойд эхийнхээ хүчирхийлэл зодуурын дунд амь насаа алдаж нийгмийг цочроосон хэрэг гарсан юм. Хоёрдугаар сарын 28-ны орой бяцхан охины араас зул өргөх ёслол Чингисийн талбай, Зайсангийн бурхантай хөшөөний дэргэд зэрэг болж өндөрлөсөн. Энэ нь анх удаа хүүхдийн эрхийн төлөө ингэж олноороо нэгдсэн үйл явдал боллоо. “Цагаан цуглаан” -д нийслэлчүүдээс гадна орон нутаг, гадаадад амьдарч буй монголчууд нэгдэж зул асааж, буян үйлдсэн байна. Ийнхүү жил бүрийн 2-р сарын 28-ны өдрийг “ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ӨДӨР” болгон зарлав.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.