Нийгэм
Нийт шүүгчийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөн боллоо
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
- Ард түмний хүч намаас ирүүлсэн “намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд намын даргаар Л.Гүндалайг бүртгэв.
- Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намаас ирүүлсэн “намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцэж, өргөдөлд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзлаа.
- Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын зарим зүйл, заалт болон хавсралтад нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тухайлбал, Бүртгэлийн албанаас буцаадаг байсан зохицуулалтыг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас буцаахаар, намын нэр баталгаажуулах хугацаа, тамга, тэмдгийн хяналт, дугаартай холбоотой бүрдүүлэх баримт бичгийн хавсралтыг өөрчлөн батлав.
Мөн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монголын шүүгчдийн холбооны Улсын дээд шүүхийн салбар хорооны тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хорооны тэргүүнээр Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт сонгогдлоо.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна