Нийгэм
О.Энхбат: Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан
“Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг. Ковидын үед бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэр зуучийн ханш өсөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн.
Цар тахлын үед нэг чингэлэг ачаа 50-60 мянган юань хүрч байсан. Харин өнөөдөр 8500 юань буюу 5-6 дахин буурсан үзүүлэлттэй байна. Тээвэрчид өөрсдийн дураар тээврийн үнэ, ханшаа нэмээгүй. Ихэнх барааг бөөгнүүлж, тээвэрлэгчдэд олгодог ачаа илгээгч нар нь БНХАУ-ынх байдаг учраас тээврийн ханшийг юаниар хэмждэг.
Ковидын өмнө юань 300 гаран төгрөгийн ханштай байсан. Өнөөдөр 470 юанийн ханштай байна. Үүнийг дагаад тээвэрлэлтийн ханш өссөн юм шиг харагдаад байгаа. Өнөөдрийн байдлаар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал сайжирсан.
Өдөрт дунджаар 250 тээврийн хэрэгсэл хил нэвтрүүлж байгаа. Хилээр олон тээврийн хэрэгсэл гарах тусам, ачаа барааны эргэлт сайжирч, үнэ тогтвортой байдаг.
Тиймээс тээврийн хэрэгслийг аль болох шуурхай, саадгүй нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна” гэж Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат мэдэгдлээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна