Нийгэм
2030 он гэхэд зам, тээврийн ослын хохирогчдын тоог 2 дахин бууруулах зорилт дэвшүүлжээ
НҮБ-аас зохион байгуулж “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аянд Монгол Улс нэгдлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт тус аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирж, өчигдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Дэлхийд зам, тээврийн ослын улмаас жил бүр 1.2 сая хүн амь насаа алддаг. Үүний 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог. Зам, тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ жолоо барих, анхаарал болгоомжгүй хандах, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудал, хамгаалалтын малгай хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөний дүрэм
биелүүлээгүйгээс үүдэн гарч байна. Иймээс дэлхий нийтэд тулгамдсан энэхүү асуудлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах, таниулах зорилгоор “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриан дор дэлхий нийтийг хамарсан аяныг эхлүүлээд байгаа”-г дурдлаа.
Тус аяны үр дүнд 2030 он гэхэд зам, тээврийн ослоос шалтгаалсан хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилго дэвшүүлж, хоёр жилийн хугацаанд буюу 2023-2025 онд дэлхийн 80 улсын 1000 хотыг хамруулахаар ажиллаж байна.
Энэхүү аяны хүрээнд дэлхийн болон үндэсний хэмжээний алдартнуудыг НҮБ-ын албан ёсны 6 хэл дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг энгийн хялбараар болон үр ашигтайгаар сурталчлах, нутагшуулах давхар зорилготой юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав