Нийгэм
Хурганы сангийн аж ахуйн замын тендерийг зарлана

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Хурганы сангийн аж ахуйг Эмээлт чиглэлийн авто замтай холбох ажлын тендерийг 3 жилийн өмнө зарласан. Уг тендерт “Энигма констракшн” шалгарсан бөгөөд зардал өссөн гэх шалтгаанаар замын ажлыг эхлүүлээгүй юм. Тиймээс 2023 онд тендерийн гэрээг цуцалж, уг байршилд барих 2 км авто замын ажлын тендерийг ирэх 7 хоногт шинээр зарлахаар төлөвлөж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Хурганы сангийн аж ахуйд ажиллалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тендерт шалгарсан компани ажлаа хийгээгүйн улмаас энэ хэсэгт ус тогтож, иргэд явахад хүндрэлтэй болсон. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл явахад бэрх болж байна. Тиймээс Хурганы сангийн аж ахуйд барих замын тендерийг ирэх долоо шинээр зарлана. Тавдугаар сард ажлыг эхлүүлж, наадмын өмнө ашиглалтад оруулна. Газар чөлөөлөх зэрэг бэрхшээл байхгүй учраас замын ажлыг хурдан гүйцэтгэх боломжтой” гэв.
Ташрамд, Хурганы сангийн аж ахуйн айлуудыг био нойлтой болгох ажил энэ сарын 25-нд эхэлсэн. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 10.000 өрх био нойлтой болно гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцоллоо.

Нийгэм
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна.
Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.
Нийгэм
Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр, 25.8 хувь нь өндөр, 15.4 хувь нь дунд түвшинд байна.
Аймаг тус бүрээр ой, хээрийн түймэрт өртөх байдлыг сумдаар авч үзэхэд Дорнод аймгийн 14 сум, Сүхбаатар аймгийн 1 сум, Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 17 сум, Сэлэнгэ аймгийн 4 сум, Булган аймгийн 1 сум, Архангай аймгийн 2 сум, Хөвсгөл аймгийн 1 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэг маш өндөр үнэлэгджээ.
Тиймээс ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Жүдочид их дуулгаас таван медаль хүртлээ

Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн тавдугаар сарын 2-4-нд болоход 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин өрсөлдлөө. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор 17 жүдоч барилдахад хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт жагсав.
Энэ оны тав дахь их дуулгын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Анударь, 63 кг-д Б.Ганхайч нар алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгө, 60 кг-д гавьяат тамирчин Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медаль хүртсэн байна.
Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байжээ.
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм3 цаг өмнө
Зүрх ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
-
Нийгэм3 цаг өмнө
Чандмань сумын 100 жилийн ойн барилдаан Б.Бат-Өлзий заан түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Жүдочид их дуулгаас таван медаль хүртлээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна
-
Нийгэм2 цаг өмнө
Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна