Connect with us

Дэлхий дахинд

2019 онд сөнөж мэдэх 10 улс

Нийтэлсэн

-

Дүрвэгсдийг ав гэсэн тулгалт ирэхгүй гэх баталгаа алга

Миний нийтлэлүүдэд муу ёрлох гээч байнга бичигддэг. Уг нь муу ёрлоод ч байгаа юм биш, анхааруулга сэрэмжлүүлэг өгөх санаатай ухнатаад байгаа хэрэг. Гарчигт өгүүлсэн улс орнуудын жагсаалт руу эх орныг минь бүү нэрлээд биччихээсэй гэсэн айдастай ямагт явдаг нэгэн бол би. Улаанбаатарын өтгөрсөн утаа, хүн амын 3/1 нь ямагт ядуу, ажилгүйдэл ядууралдаа хав баригдсан, төр засаг тогтворгүй, дотооддоо улс төрийн хэрүүлтэй, байгаль орчны доройтолд орсон, хөдөө нь эзгүйрсэн, нийслэл нь даацаа хэдэн зуу дахин хэтрүүлсэн, гэр хорооллын тамын амьдрал болон гэмт хэрэг, хүн амын өвчлөл өндөртэй. Эдгээрийг олон улсын аврах хороо гэх байгууллага (The International Rescue Committee буюу товчлоод IRC) судалж тандсан бол Монголыг хэддүгээрт оруулах байсан бол. Ингэж бодохоос бүр яс хавтайж байна.

Олон улсын аврах хороо нь дэлхийн 40 гаруй улсад ажиллаж буй бөгөөд дандаа бүтэлгүй, дампуу, аврал эрсэн орнууд ярайж байгааг www. rescue.org сайтаас үзэж болно. Хүмүүнлэгийн катастроф нүүрлэсэн улс орнуудын жагсаалт ярайж харагдана. Катастроф гэдгийг сүйрэл гэж хөрвүүлэхгүй тэр чигт нь хэвшүүлэхийг санал болгоё. Тэртэй тэргүй “попрол” гээд шинэ үг зохиочихсон монголчууд катастроф гээд ойлгочихож чадна.

2018 он ингэхэд ертөнцийн сая сая хүн ардад сүйрлийнх байсан гэх өгүүлбэр явж байх юм. хирдхийгээд явчихлаа. Маш олон сая хүн гэр орноо, эх орноо орхин дүрвэсэн ба 2019 он түүнээс ч дордоно гэж олон улсын аврах хорооны онцгой байдал хариуцсан дэд ерөнхийлөгч Боб Китчений мэдэгдэл сайтад байна. Гарчигт өгүүлсэн 10 улсыг яагаад, хэрхэн, ямар хор уршигтай гэдгээр 10-1 хүртэл жагсаажээ. Тэнд бичсэнийг бараг тэр чигээр нь www.rescue.org-оос хөрвүүлье. “10” хамгийн гайгүй нь, цааш тоо нь хасагдаад “1” дээр очиход хамгийн муу нь гээд ойлгочихож болно.

  1. СОМАЛИ

Сомали улсад 10 жил иргэний дайн дэгдээстэй, үр дүн нь энэ төрт-улс хэрэг дээрээ оршин тогтнохоо больсон, олон хэсэгт хуваагдсан байдалтай байна. Дотооддоо дайн дажнаас дайжсан 2.6 сая сомаличууд тун ноцтой байдалд оржээ. Үүнээс 870 мянгыг нь албан ёсны дүрвэгсэд гэж үздэг. 2019 онд Сомалид гэрэл гэгээтэй ямар ч дэвшил гарахгүй. Хамгийн тогтворгүй улс хэвээрээ үлдэнэ. Зэвсэгт мөргөлдөөн, хүнсний хомсдол яг зэрэгцэнэ. “Ашшабаб” хэмээх лалын террорист бүлэг айхтар хүчирхэгжихгүй ч салан тусгаарлагчдын халдлага тасрахгүй тул тэднээс дүрвэх дайжих явдал үргэлжилнэ.

  1. ЭТИОП

Этиопт дотоодын мөргөлдөөн хурцхан байна. 2018 оны эхний хагаст гэхэд л 1.4 сая хүн мөргөлдөөний хөлөөс дүрвэсэн нь тоон үзүүлэлтийн хувьд дэлхийн аль ч улсыг давсан аж. Улс төр, угсаатны зөрчил тэмцэл энэ улсыг нэрвэж буй. 2019 онд улс төр нь бужигнах нигуртай, мөргөлдөөн даамжрах, дүрвэгсэд олшрох, хүнсний хомсдол нүүрлэж, ургац алдах магадлалтай.

  1. НИГЕРИ

Хүн амаараа Африктаа хамгийн томд орох энэ улс хууль бус зэвсэгт бүлгүүд, лалын террористуудын халдлагад хангалттай өртөж, сүйрлээ. Усны ба газрын нөөцийн төлөө отог овгийнхны хооронд ч зөрчил, хүчирхийлэл оршсоор. Одоогийн байдлаар элдэв шалтгаанаар дүрвэсэн хүн хоёр саяас давсан ба тэдний 230 мянга нь гадагшаа орогнол эрэн, тарж алга болжээ. 2019 оны төлөв байдлаар цаашид улам даамжрах аж. Дүрвэгсдийн шинэ давалгаа, хүнсний хямрал сая сая нигеричүүдийг нэрмэх нь тодорхой. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулиа зарлан явуулж байна гээд улам дордуулчих, тогтворгүй болгочих болов уу.

  1. СИРИ

Сири улс 2011 оноос зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвүүлж байгаа. Анх Засгийн газраа эсэргүүцсэн тэмцлээр эхлээд иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн. Сирийн газар нутгийн ихээхэн хэсэг нь дайнд сүйдчихсэн байна. Эрүүлийг хамгаалах ба боловсролын систем нь бүрэн нурж, 6.2 сая сиричүүд дотооддоо дүрвэсэн, 5.6 сая нь хөрш орнууддаа болон гадаадад албан ёсны дүрвэгчийн бүртгэлтэй. 2019 онд байдал сайжрах найдлага огтхон ч алга. Баруун хойд Сирид нь зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэгийн хямралын аюул нүүрлээстэй. Агаарын элдэв халдлага цохилтод хүн ам нь өртөх магадлал өндөр байх бололтой.

  1. ТӨВ AФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛС

2013 онд цэргийн эргэлтээр Засгийн газраа унагаснаас хойш энэ улс элдэв сорилтыг туулсаар байна. Олон улсын байгууллага мэрийн хэлэлцээний ширээнд суулгаад, суулгаад зэвсэгт мөргөлдөөнийг нь зогсоож чадсангүй. Мөргөлдөөн үргэлжилсээр энгийн иргэд хөлд нь хохирсоор буй. Дээр нь 550 мянга гаруй хүн хүнсний дутагдалд орж, өлсгөлөнгийн там туулж байна. Тиймээс 2019 онд сайжрах төлөв харагдахгүй, мөргөлдөөн үргэлжилнэ, хүнсний хямрал нүүрлэнэ, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдээд хүмүүнлэгийн гүн хямралд хүргэж магадгүй.

  1. ВЕНЕСУЭЛ

Венесуэл гэдэг улс эдийн засгийн коллапс болсон ба гурван сая хүн ард нь эх орноо орхин гадаадад дүрвэсэн байна. Эх орондоо өлсөж үхэхгүйн тулд гэсэн шалтгаантай гадагш цувж байгаа нь бүр ноцтой. Гэмт хэрэг, хүчирхийлэл дагалдаад өслөө. Эрүүлийг хамгаалах систем нь сүйрч халдварт өвчин дэлгэрлээ. 2019 онд Венесуэлийн эдийн засгийн хямрал улам гүнзгийрнэ. Засгийн газар нь эдийн засгийн бодлогоо эрс өөрчилж, суурь реформ хийж чадахгүй бол байдал улам дордох ба дүрвэгсдийн тоогоороо толгой цохиод гараад ирэхийг үгүйсгэхгүй.

  1. АФГАНИСТАН

Афганистаны мөргөлдөөн 2001 оноос үргэлжилсэн. Засгийн газар нь дангаараа тулалдсан бол сөнөж мөхөхийн даваан ирэх байлаа. Гэвч лалын “талибан” хөдөлгөөн 2014 оноос тус орны нутаг дэвсгэр дэх хяналтын бүсээ тэлсээр байна. Байгалийн гамшиг, ган дээрээс нь нэрмэж хүнсний хямралд орсноос хүн ам нь үй олноороо дүрвэн нүүж байна. 2018 онд хагас сая афган хүн дүрвэсэн, бас Иранаас албадаж буцаагдсан Афганчууд гэх үйлтнүүд үй олноороо тэнүүчлэн буй. 2019 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль гэрэл гэгээ авчрах нь юу л бол. Тэр нь талибуудын хаврын давшилттай давхцана. Дайн тулаан, хүчирхийлэл, террорист халдлагын дор афганчууд саналаа өгөх болж байна. Түүнчлэн хүнсний хямрал үргэлжилсээр байх болно.

  1. ӨМНӨД СУДАН

Тусгаар тогтнолоо дөнгөж олж авангуутаа 2012 оноос дотроо иргэний дайнд татагдан орсон ба 380 мянган хүний амийг авч одлоо гэсэн мэдээ байна. Энхийн гэрээ байх нь байна. Уг нь НҮБ-ын энхийг сахиулагчид оролцон байж гал зогсоолгосон. Гэвч хүчирхийлэл намжсангүй. Дэлхийн дүрвэгсдийн эгнээг 2.47 сая хүн ардаараа нөхөж 6.1 сая хүн өлсгөлөнгийн аюулын дор өдөр хоногийг өнгөрөөж байна. 2019 онд хүчирхийллийг нь хазаарлалаа гэхэд өлсгөлөн хэвээр байх нь гарцаагүй. Хүнсний хомсдол байнгынх. Энхийн гэрээг зөрчвөл зэвсэгт мөргөлдөөн шатлан өргөжиж, хүмүүнлэгийн хямрал дагуулах нь гарцаагүй болно.

  1. АРДЧИЛСАН КОНГО

Бүгд Найрамдах Конго улсад 20 жил зэвсэгт мөргөлдөөн өрнөлөө. Нутаг дэвсгэрийнх нь үлэмж хэсэг тогтворгүй бүс нутаг болов. аюулын дор 13.1 сая хүн ард байнга тарчлан амьдарч буй. Хүнс байнга дутагдалтай. НҮБ-ын судалгаагаар 4.5 сая хүн дүрвэсэн буюу дайжсан бол эбола вирус өргөн хэмжээнд тархсан. 2018 оны 12 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийг нь хийлгэсэн боловч тогтвортой байдал тогтсонгүй, харин ч 2019 онд уласм даамжрах төлөвтэй. Зэвсэгт олон бүлэглэлийн хүчирхийлэл намжихгүй, дагалдаад дүрвэгсэд, хүнсний хямрал нүүрлэнэ юм байна. Дайн дажнаас болж энэ улс ургацаа олон жил алдсан.

  1. ЙЕМЕН

Дэлхийн хамгийн аюултай, ёстой сөнөх мөхөхийн ирмэг дээр дэнжигнэж байгаа улс бол Йемен юм. 2015 оноос иргэний дайн шинэ шатанд гарч даамжирсан. Уг дайнд нь Саудын Араб тэргүүтэй эвсэл оролцон Ерөнхийлөгч хадигийн Засгийн газрыг дэмжин хуситуудтай байлдаж байна. Үй олныг хамарсан өлсгөлөн нүүрлэх эрсдэл ирлээ хэмээн НҮБ онцгойлон анхааруулсан. Одоогоор 63500 Йемен турж үхэхийн босгон дээр байна. Үүнийг дагаад холер дэгдэн сая гаруй хүнийг өвчлүүлжээ. 2019 онд энэ улс өөдлөх төлөв огт алга. Иргэний дайн (шашны дайн) нь үргэлжилж, хүмүүнлэгийн катастроф дагуулахаас гадна хүнсний хямралаа шийдэж чадахгүй нь. Хэрэв гал зогсоож эвлэрэлд хүрэхгүй бол эвслийн хүчин давшилтад орж, ходейда хэмээх тэнгисийн боомт хотыг эзлэн авах юм. Ингэж хянаж чадвал импортын 70 хувь тэдний хяналтад орно. Дайн дажин, өлсгөлөнгөөр 250 мянган хүн амиа алдана хэмээн НҮБ сэрэмжлүүлсэн байна.

Үйл нь ирсэн 10 улсыг дээр жагсаалаа. Монгол, монголчуудад хамаагүй, тэс хөндлөнгийн мэдээлэл биш. НҮБ-ын идэвхтэй гишүүн Монгол Улс энэ гамшигт үзэгдлийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэж байхгүй. Адаглаад л дэлхийн дүрвэгсдийн хямрал шийдэхэд ямар үүрэгтэй вэ, хязгааргүй энэ их газар нутагтаа тэдэн мянган (арай ч сая гэхгүй байх) дүрвэгсдийг хүлээн ав, эсвэл дүрвэгсдийн асуудал шийдэхэд хэдэн сая доллар хандивла гэх мэтийн тулгалт өмнө нь ганц нэг ирж байсан. Тиймээс 2019 онд ирэхгүй гэх баталгаа алга.

  • НҮБ-ын идэвхтэй гишүүн Монгол Улс энэ гамшигт үзэгдлийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэж байхгүй.
  • Маш олон сая хүн гэр орноо, эх орноо орхин дүрвэсэн ба 2019 он түүнээс ч дордоно.
  • Олон улсын аврах хороо нь дэлхийн 40 гаруй улсад ажиллаж буй бөгөөд дандаа бүтэлгүй, дампуу, аврал эрсэн орнууд ярайж байгааг www.rescue.org сайтаас үзэж болно.

Цэнхэр дуулгатнаа хямралын бүс нутгууд руу бид илгээсээр байх нь мэдээж. Монголын энхийг сахиулагчид Африкт нэр хүндтэй, Ирак, Афганистанд ажилласан хур туршлагатай болсныг нийтээрээ бахархан тэмдэглэдэг. Тэр ч бүү хэл Монголын энхийг сахиулах ажиглагчид дорнод украинд ажиллаж байгаа мэдээг тэр бүр монголчууд мэддэгүй бол одоо мэдүүлчихье.

Дээрх 10 улсын нэр зааж эшлэн, баримт түшиж www.rescue.org сайтаас хөрвүүлэн буулгалаа. Энэ 10 улс дээр Ливи, Ирак, Бангладеш гээд нэмбэл нэмэгдэх улсууд мэр сэр байх аж. Ингэхэд манай хойд хөрш ОХУ эдний дунд геополитикийн тоглолтын шинэ тавцан хайж, бэдэрч явааг анхаарахгүй өнгөрч боломгүй. “ЧВК Вагнер” гэх нэр сайтуудад явж байдаг нь Оросын Вагнер нэртэй хувийн цэргийн компани ба хувиараа сайн дурын үндсэн дээр хөлслөгдсөн цэргийн албан хаагчид өвч бүрэн зэвсэглэн хилийн чанадад үүрэг гүйцэтгэх тухай нэгэнтээ ил болсон үйл явдлыг хэлж байх шиг. Энэ компанийн орос дайчид Сири, Африк, Украинд байлдахаар мордлоо гэх мэдээ оросын сайтад байна. ТАБНУ-д нэг суман цэргээ илгээсэн, Суданд 80 “вагнеровц” (вагнерчууд) алба хашиж байна. Ливи рүү явцгааж байна. Сирид үргэлжлүүлэн ажиллаж байна гэхчлэн нэрээ нууцалсан Николай аверин гэдэг цэрэг ярьжээ.

Нөгөө сөнөх мөхөх тавилантай 10 улсын дотор нэр заагдсан зарим улсад оросууд хувиараа тусдаа (НҮБ-аас гадуур) энхийг сахиулах гэж байгаа нь илт байна.

Нурж унаж буй Венесуэлд туслахаар ОХУ хөдөлж байгаад дэлхий нийт гайхаж байх шиг. Оросын стратегийн пуужин тээгч ТУ-160 гэх хоёр онгоц, АН-124 цэргийн тээврийн онгоц, иргэний агаарын тээврийн ИЛ-62 тус улсад зэрэг зэрэг нисч хүрсэн ба Венесуэлын цэргийн нисэхийнхнийг сургах юм болоод явчихна. Бүр Оросын агаарын ба сансрын цэргийн бааз байгуулагдах тухай яриа ч өрнөж, оросын тэнгисийн цэргийн флотын хөлгүүд усан боомтуудад нь чөлөөтэй орж гарах нь байна. Ард түмэндээ үзэн ядагдаж, хөршүүддээ хараалгаж, заримтай нь дипломат харилцаагаа таслуулан Николас Мадуро Москвад Батлан хамгаалахын сайдаа дагуулан ирж, сүр бараатай айлчилсан.

Хэрэв түүх сөхөж гомдол тайлах аваас дээр нэр дурдсан сөнөх мөхөх нь тодорхой болж буй 10 улсын дотроос Сомали, Этиоп, Өмнөд Йемений хөгжил дэвшлийн сонголтыг СССР-т хийж социалист чиг баримжаа гэх үзэл сурталжсан онолоо тулгана. Мөн тэднийг социалист хамтын нөхөрлөлийн бэлтгэл нөөц хүчин, дараагийн ирээдүйн гишүүд хэмээн авч үзэж, эрх барих намыг нь марксист-ленинист болгож эрх баригчдыг нь Москвад сурган бойжуулж, тэгээд социализмд оруулсан хөгийн түүх нэгийг хэлэх байх. Үнэндээ Сомали, Этиоп, Өмнөд Йемений коммунист эрх баригчид улс орноо сүйрүүлэхийн эхлэлийг тавьсан гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. ЗХУКН-ын их хурлын индэрт хүндэт зочдын суудалд Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нар тэдэнтэй зэрэгцэн сууж байсан зураг хуучраагүй.

Нурж унаж буй афганистанд коммунизм байгуулах гээд СССР 10 жил байлдсан ч юу болж, ялагдаад хөөгдөөд гарлаа. Сирийг ч мөн адил социализм руу мөн ч их даллан дуудаж хөтөлсөн дөө. Арабын социалист сэргэн мандалтын нам эдүгээ засгийн эрхээ барьсаар байгаа. Цаг үеэ мэдрээгүй нэг зүүний социалист улс латин америкт гарч иржээ. Оросууд ч халамжлаад авлаа…

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлхий дахинд

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийтэлсэн

-

Нийтэлч

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.

Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.

The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.

This isn’t economic policy. It’s economic arson.

The art of self-sabotage

Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.

Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.

The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.

China’s counterpunch

Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.

As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.

Allies: from partners to prey

American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”

In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”

The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP

The ghost of Smoot-Hawley

History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”

Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”

Epilogue: The unlearned lesson

The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.

The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.

In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.

(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны гуравдугаар сарын 26-ны өглөөний 07:30 цагийн байдлаар БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрсэн гэж зарласан бөгөөд энэ нь гал түймрийн хамгийн дээд түвшин юм.
Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 18, түлэгдэж угаартсан хүмүүсийн тоо 19 болж, нийт 37 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
Гал түймрийн гарал үүсэл нь тодорхой болж эхэлсэн бөгөөд салют буудуулах болон талийгаачийн булш эргэж байх үед гал алдсан нь гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Мөн аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийт 27,000 орчим иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 1,600 иргэнийг түр хоргодох байранд байрлуулжээ.
Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.
Гуравдугаар сарын 26-ны үдээс хойш хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаа тул иргэдийг аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хяналттай байхыг анхааруулж байна.
Консулын газар нь галын голомтын аюултай бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэддээ яаралтай үед холбогдох шуурхай утсыг ажиллуулж байна гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.

Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.

Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр14 цаг өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр14 цаг өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр14 цаг өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм15 цаг өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм15 цаг өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм15 цаг өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр16 цаг өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм17 цаг өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг18 цаг өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм18 цаг өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр18 цаг өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм19 цаг өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм19 цаг өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм20 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм20 цаг өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм20 цаг өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа

Нийгэм2 өдөр өмнө

НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно

Нийгэм2 өдөр өмнө

СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм2 өдөр өмнө

Ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим