Нийгэм
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ
Нийслэлийн нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилгаж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 13 болон 26 дугаар хороонд ажиллалаа.
2018 онд иргэн О.Баярмаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орон сууцны зориулалтаар 400 м.кв газрыг эзэмшсэн. Тус эзэмшлийн газартаа 2020 онд 58 айлын “Pares Central park” хотхоныг барьж, ашиглалт оруулсан байна. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлж, гараашны орц, гарцыг зураг төслийн дагуу хийгээгүй байна. Тодруулбал, барилгын суурийг зүүн талаас баруун тийш шахаж барьсан, мөн гараашны орц, гарцыг баруун талаас гарч зүүн гар тийш эргэж туслах замтай нийлэхээр төлөвлөсөн ч зүүн талаас шулуун гаргаж барьсан байна. Энэ нь явган хүний замтай шууд холбогдож байгаа тул иргэдийн зорчих хөдөлгөөнд аюул учруулж байгаа юм.
Тиймээс тухайн барилгын эзэмшигчид албан шаардлага хүргүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнд аюул учруулж буй гараашны орц, гарцыг хааж, ногоон байгууламж болгон тохижуулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлж байлаа.
Мөн холбогдох албаныханд Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нь нээхийг үүрэг болгосон юм.
Харин Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Чулуу овооны орчимд иргэн Л.Балдан-Очир 2017 онд амины орон сууцны зориулалтаар 260 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж барилгын ажлыг эхлүүлжээ. Уг зөрчлийг арилгуулж, явган хүний замыг шинэчлэн засварлах, мөн олон жил царцсан барилгын каркасуудыг буулгах үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.
Нийгэм
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж, төл бойжилт 92.4 хувьтай байна.
Төллөвөл зохих 23.2 сая эх малын 55.6 хувь буюу 12.9 сая эх мал төллөөд байна.
Бүсээр нь авч үзвэл, баруун бүс 67.5, зүүн бүс 32.9, төвийн бүс 43.9, хангайн бүс 56.4 хувьтай мал төллөлт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийгэм
Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Нийгэм
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг.
Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үндэсний хэмжээнд 0.6 г, баруун бүсэд 5.1 г, Улаанбаатар хотод 1.2 г -аар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч монгол хүний давсны хоногийн хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их хэвээр байна.