Энтертайнмент
Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Казахстан Улсын Алматы хотод морьт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын баг тамирчид таван медальтайгаар нийлбэр дүнгээр дэд байрт шалгарав. Гурав дахь удаагийн тэмцээнд 10 орны 80 гаруй тамирчин зургаан жинд өрсөлдсөн бөгөөд Монгол улсаас 70 кг-ын жинд М.Наурызбек, 80 кг-д Е.Өмиртай, -100 кг-д Ж.Бахытжан нар мөнгө, 90 кг-д Е.Өмирбек, +100 кг-д Ш.Харжаубай хүрэл медаль хүртсэн байна.

Энтертайнмент
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео Жульетта хоёр” жүжгийг ирэх тавдугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно.
Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Узбекистан улсад Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq 2025” гурван өдрийн уралдаан эхэллээ. Өчигдөр Газалкентад болсон эхний гараа буюу ганцаарчилсан цуваа гараатай 30 км-ын уралдаанд Үндэсний шигшээ баг, Тайландын “Roojai insurance“ багийн тамирчин, ОУХМ Батсайханы Тэгшбаяр 35:34 минутын амжилтаар (дундаж хурд 50.609) түрүүлж, тэмцээнийг тэргүүлж байна.
Б.Тэгшбаяр өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлэхдээ эхний гарааг мөн авч байсан бөгөөд энэ удаад цагаа хоёр минут гаруйгаар ахиулж, бэлтгэл сайтай байгаагаа харуулав.
Харин АНЭУ-ын “UAE Ministry of Defence Cycling Team” багаас уралдсан ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ түрүүлсэн тамирчнаас 2:59 минутын алдагдалтай (46.693) 15 дугаар байрт оржээ. Тэмцээний хоёр, гурав дахь гараанд тамирчид бөөн гараанд уралдаж, аваргаа тодруулах юм.
Өнгөрсөн жилийн тус тэмцээнд Б.Тэгшбаяр нийлбэр дүнгээр түрүүлсэн бол С.Жамбалжамц гуравдугаар байрт орж байв.
Энтертайнмент
Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа



-
Улс төр3 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм3 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм2 цаг өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Улс төр3 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ