Connect with us

Бусад

Ер бусын чадвартай 10 хүн

Нийтэлсэн

-

Амьдрал дээрх “Бэтмэн” Даниэл Киш

Даниэл Киш нярай байхдаа нүдний хорт хавдар тусжээ. Улмаар нэг насных нь төрсөн өдөр нь ч болоогүй байхад Даниэлийн хоёр нүд сохорсон байна. Тэрбээр өсөж томроод хүрээлэн буй орчноо мэдрэхийн тулд, сарьсан багваахай шөнө нисэхдээ ашигладаг шиг, “Дуу чимээгээр орчноо баримжаалах” (echolocation) өөрийн системийг хөгжүүлж эхэлснээр бодит амьдрал дээрх жинхэнэ “Бэтмэн” болжээ.

Тэрбээр яваандаа гадна ертөнцийн бүх зүйл өөрийн гэсэн дуу чимээтэй болохыг ойлгожээ. Ингээд тагнайгаа ташиж дуу чимээ гаргаад, түүнээс үүссэн цуурайгаар дамжуулан байгаа газраа баримжаалж, улмаар тухайн газрынхаа 3D дүрсийг оюун санаандаа бүтээн хардаг аж. Энэ мэт цуурай гарган орчноо мэдрэх нь тархины харааны функцийг сайжруулж, түүгээр дамжуулан аливаа зүйлийн тухай гүнзгий ойлголтыг төрүүлдэг байна.

Амьдрал дээрх “Бэтмэн” Даниэл Киш

Мөн Киш өөрийгөө концертийн танхимаас гарах замыг хараатай хүнээс илүү хурдан олдог гэж хэлжээ. Учир нь тэрбээр гарцыг маш холоос сонсож мэдэрч чаддаг байна.

2 Бодит амьдрал дээрх ” Мистер Фрийз”

Ихэнх баатруудын адил Вим Хоф өөрийн супер чадварыг нэгэн ослын дараа олж авчээ. Тэрээр 17 настайдаа өөрийн төрөлх Амстердам хотод хөлдүү сувгаар дамжин явж байхдаа хүйтнийг тэсвэрлэх онцгой чадвартайгаа олж мэдсэнээр дэлхийн 26 рекордыг эвджээ.

Тухайлбал, Вим Хоф богино өмдтэй Эверест рүү авирахаар оролдож байсан. Харамсалтай нь “Үхлийн бүс”-ийг нэвт гарч чадалгүй буцах шаардлагатай болжээ. Гэвч энэ нь хүйтнээс болоогүй, хөл нь гэмтсэнээс болсон байна. Мөн Хоф цасан дээр хөл нүцгэн марафон гүйлт хийж, өөрийнхөө рекордыг 4 удаа эвдэж байжээ.

Судлаачид Хофын энэхүү гайхамшигт чадварыг тайлбарлахдаа Хоф амьсгалын болон бясалгалын аргаар тархиндаа үүссэн хүйтний стрессийг няцаадаг гэжээ. Тодруулбал, түүнийг хэт хүйтэн агаарт байх үед тархинаас нь опиоид болон каннабиноид ялгарч их биед нэвчсэнээр, дааралт болон өвдөлтийн дохиог дардаг байна.

Бодит амьдрал дээрх " Мистер Фрийз"

3 Бодит амьдрал дээрх “Флаш”

Диэн Карназес (Dean Karnazes) амьдралынхаа турш зогсолтгүй гүйсэн ч чадна. Учир нь тэрбээр дэлхийн хамгийн тэсвэр тэвчээртэй тамирчдын нэг юм. Нэг удаа “Үхлийн бүс”-ээс Өмнөд туйл хүртэл бүтэн 3 өдөр тасралтгүйгээр 563 километр гүйж байжээ.

Энэхүү гайхамшигт чадварын нууц нь түүний бие хэзээ ч сүүний хүчлийн дутагдалд ордоггүйд байдаг. Өөрөөр хэлбэл, жирийн хүн гүйх үед түүний бие глюкозыг задалж, сүүний хүчил ялгаруулдаг. Харин хэтэрхий их гүйх үед хүний бие сүүний хүчил ялгаруулж чадахаа больж амьсгаадах, хүчил төрөгчийн дутагдалд орох, зүрхний цохилт хурдсах зэрэг эрсдлүүд үүсдэг байна. Гэтэл Карназэсийн хувьд хэзээ ч сүүний хүчлийн дутагдалд ордоггүй тул онолын хувьд насан туршдаа тасралтгүй гүйсэн ч чадах юм.

Бодит амьдрал дээрх "Флаш"

4 Бодит амьдрал дээрх “Spider-Man”

Францын аалзан хүн хэмээн нэрлэгдсэн Алаин Робэрт бол дэлхийн хамгийн сайн авирагчдын нэг юм. Тэрбээр тэнгэр баганадсан өндөр барилга дээр ямар ч олс, татлага, аюулгүйн хэрэгсэлгүй авирдгаараа алдартай. Дубай дахь Бурж Халифа, Тайваны “Тайпэ 101” зэрэг 160 гаруй тэнгэр баганадсан барилгад авирч байжээ.

Роберт 2018 оны 10-р сард Лондон дахь “Salesforce Tower”-т авирсныхаа дараа 202 метр өндөр цамхагт аюулгүйн тоноглолгүйгээр гарч, доор нь цугларсан олон хүний сэтгэл санааг үймүүлсэн гэсэн үндэслэлээр баривчлагджээ.

Бодит амьдрал дээрх "Spider-Man"

5 Бодит амьдрал дээрх “Профессор Экс”

Хатагтай Марилу Хэннэр /Marilu Henner/ туйлын гайхамшигтай ой санамжтай. Тэрбээр туулсан амьдралынхаа цаг, мөч бүрийг нэг бүрчлэн эргэн санах маш ховор чадвартай төрсөн нэгэн юм. Хэннэр энэхүү ховор чадвараа анх 6 настайдаа олж илрүүлжээ. Судлаачдын үзэж буйгаар энэ төрлийн хүмүүс, жирийн хүнээс илүү том тархины дэлбэнтэй байдаг тул ийнхүү гоц ой санамжтай болдог гэжээ.

Ямар ч шалтгаантай байсан хамаагүй, Хэннэр энэхүү чадварынхаа ачаар аливаа зүйлийг маш хялбар сурдаг ба хэзээ ч түлхүүрээ хаана тавьснаа мартах зэрэг эрсдэлд ордоггүй юм. Гэвч эдгээр давуу талаас гадна жирийн хүнийг бодвол сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдаг гэх мэт сөрөг талууд байдаг аж.

Бодит амьдрал дээрх "Профессор Экс"

6Бодит амьдрал дээрх “Эласти-гёрл”

Жавьер Ботэт /Javier Botet/ бол гайхалтай чадвартай Испанийн жүжигчин юм. Урт хөл, бөгтөр бие нь түүнийг хүн биш зүгээр л араг яс мэт харагдуулдаг. Үүний дээр Ботти хэт уян хатан чанарыг бий болгодог марфаны хам шинжээр өвчилжээ. Энэ нь түүнд аймшгийн кинонд харь гарагийн хүн, мангас, мумми, уямантай хүн зэрэг дүр бүтээх боломжийг олгосон байна.

Марфаны хам шинж нь маш ховор тохиолддог генийн эмгэг бөгөөд хэт өндөр, хэт зөөлөн, гиперфлатив зэрэг чанарыг үүсгэдэг байна. Энэхүү эмгэг нь зүрхний өвчин эсвэл хараагүй болох зэргээс үүдэж болно. Гэвч Жавьер Ботэт энэ эмгэгээ эергээр хүлээж авч Холливудын жүжигчин болоход ашиглаж чадсан юм.

Бодит амьдрал дээрх "Эласти-гёрл"

7Бодит амьдрал дээрх “Төмөр” хүн

Коннектикут-аас ирсэн нэгэн гэр бүл өөрсдийн өвөрмөц ясны бүтцээрээ генетик судлаачдын анхаарлыг татжээ. Тодруулбал, тэрхүү гэр бүл генийн мутацийн үр дүнд яс нь хэзээ ч хугардаггүй бат бөх болсон байна. Тийм ч учраас тус гэр бүлийн нэг ч гишүүн бэртэл авч байгаагүй аж.

Судлаачид тэдний удмын 20 хүнийг хамруулан судалгаа хийхэд, судалгаанд оролцогсдын тал нь туйлын бат бөх, том ястай байжээ. Харин судлаачид үүний нууцыг гэр бүлийн гишүүдийн ДНХ-г судлах замаар олж илрүүлж чадвал, ясны сийрэгжилтийг эмчлэх арга ухааныг олж мэднэ гэж найдаж байгаа юм.

Бодит амьдрал дээрх “Төмөр” хүн

8Бодит амьдрал дээрх “Үл үзэгдэгч эмэгтэй”

Дэлхий дээрх хүн бүрийн хурууны хээ дахин давтагдашгүй, цор ганц гэдэг нь аль хэдийн нотлогдсон. Тиймдээ ч орчин үеийн технологи нь кибер аюулгүй байдлыг хангахдаа хурууны хээг ашиглах болсон билээ. Гэсэн хэдий ч “adermatoglyphia” гэх эмгэгтэй төрсөн хүмүүст ямар ч хурууны хээ байдаггүй аж.

Өнөөгийн байдлаар дэлхий дээр энэ төрлийн эмгэгтэй дөрвөн гэр бүл байдаг. Тэдгээрийн нэг болох Черил Маянард /Cheryl Maynard/ нь яг л үл үзэгдэгч нэгэн шиг байдаг гэнэ. Учир нь түүнд хурууны хээ байхгүй тул ажилд орох, бичиг баримт авах зэрэгт тун хүндрэлтэй байдаг аж.

Бодит амьдрал дээрх "Үл үзэгдэгч эмэгтэй"

9Хурц хараатай Вероника Сеидэр

1972 онд Вероника Сеидэр /Veronica Seider/ өөрийгөө 1.6 километрийн хол зайд байгаа жижиг объектийг харж чаддаг гэж зарлажээ. Гэвч хэн ч түүнд итгэсэнгүй. Азаар нүдний харааг шалгах тийм ч хэцүү биш тул удалгүй гайхамшигтай хурц хараатай болох нь тогтоогджээ. Түүний нүдний хараа жирийн хүнийхээс 20 дахин илүү хурц тул “Гиннесийн ном”-нд бичигдсэн байна.

Хурц хараатай Вероника Сеидэр

10Юунаас ч айдаггүй эмэгтэй

SM гэгддэг нэгэн эмэгтэйн тархины тодорхой нэг хэсэг нь ажиллахаа больсноор огт айдас мэдрэхээ больжээ. Тэрбээр хүүхэд байхаасаа л аалз, могой зэрэг гадны цочроогч хүчин зүйлсээс айдаггүй байснаар уг эмгэг нь илэрсэн байна.

Нэгэн удаа түүн рүү халдагч дайрч хүзүүнд нь хутга тулгахад, тэрбээр огт айгаагүй аж. Энэ нь халдагчид сэжигтэй санагдан, түүнийг суллаж явуулсан тохиолдол гарч байжээ.

Гэвч SM-д бусад бүх супер баатруудын адил нэгэн сул тал байв. Тэрбээр айлгах туршилтанд орж байх үедээ жоохон ч айгаагүй боловч, туршилт дууссаны дараа гэнэт амьсгал нь давхцаж, биед нь огцом өөрчлөлт оржээ. Судлаачдын үзэж буйгаар түүний амьсгал давхцаж, боогдох үед тархи нь айдсын мэдрэмж ялгаруулж эхэлдэг аж. Тиймээс жирийн айлгах туршилтын үеэр айгаагүй атлаа, дараа нь газ тавих үед амьсгал нь боогдсоноор, айдсын шинж тэмдэг илэрсэн болохыг судлаачид тогтоожээ. Гэсэн ч түүнд бие махбодын хувьд айдсын шинж тэмдэг илэрсэн ч, сэтгэл зүйн хувьд ямар ч айдаст автаагүй байна.

Юунаас ч айдаггүй эмэгтэй
Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим