Connect with us

Нийгэм

Ирэх сарын 1-нээс шөнийн тарифт хамрагдах өрхүүдэд өгөх ЗӨВЛӨМЖ

Нийтэлсэн

-

“Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” 2018-2019 онд хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ээс эхэлж 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Шөнийн тарифын хөнгөлөлт нийслэлийн найман дүүрэг, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хүрээнд, зөвхөн шөнийн цагаар буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдоно.

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Болор-Эрдэнийн зөвлөмжийг хүргэж байна. 

Ингэхдээ холбогдсон техникийн хүчин чадлаас шалтгаалан

  • 220В-ын хэрэглэгч бол сарын турш,
  • шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг цахилгаан хэрэглээнд 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь,
  • 380 В-ын чадалд холбогдсон хэрэглэгчийн хувьд сарын турш,
  • шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг цахилгаан хэрэглээг 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь хөнгөлнө.
  • Харин хөдөө орон нутагт сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн бүх хэрэглээг 50 хувь хөнгөлнө.

Тэгэхээр хөнгөлөлт зөвхөн шөнийн цагаар тооцогдоно гэж журамд заасан учраас гэр хорооллын айл өрхүүд өдөр, шөнийн ялгаварт тарифт тоолууртай байх ёстой. Нийслэлийн хэмжээний гэр хорооллын нийт айл өрхүүдийн 90 гаруй хувь нь ийм тоолууртай байдаг.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэг:

Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүйгалын аюулгүй байдлаа хангасан байх шаардлагатай

Тиймээс ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө амжиж хуримтлагдсан цахилгааны өр төлбөр байгаа бол барагдуулж, хөнгөлөлтөндөө хамрагдахад бэлдээрэй.

Хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй. Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй, өдөр шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ гэж ойлгож болно.

Хөнгөлөлтөд хамрагдах бэлтгэлийн хувьд 2 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, айл өрхүүд тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.

Журмын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан. Тиймээс ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө амжиж хуримтлагдсан цахилгааны өр төлбөр байгаа бол барагдуулж, хөнгөлөлтөндөө хамрагдахад бэлдээрэй.

Хоёрдугаарт, айл өрхүүд цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байна. Цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангах гэдэгт холбогдсон цахилгааны чадалдаа тохирсон хэрэглээг авах, тоолуураас байшин, сууц руугаа татсан оруулгын утас, гэр доторх цахилгааны холболт монтажууд орно.

Ихэнх айл өрхийн цахилгаан хэрэгслийг зэрэг ашиглах үеийн дээд чадал 25-40 ампер буюу 2-4 кВт-аар хязгаарлагддаг. Энэ чадалдаа тохируулан ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлгээс гадна халаагуураа ашиглана гэсэн үг.

Тэгэхээр халаагуур худалдаж авах гэж байгаа бол өөртөө тохирсон чадалтай,үйлдвэрийн гэрчилгээтэй, стандартын шаардлага хангасан халаагуур сонгохыг зөвлөе. Хэт өндөр чадал шаардагддаг халаагуур аваад ашиглах боломжгүй болох вий. Гар хийцийн болон ил утастай улайсдаг халаагуур авахгүй байхыг анхааруулж байна.

Халаагуураас гадна түргэн тогоо гэх мэт өндөр чадалд ажилладаг цахилгаан хэрэгслийг ашиглах үедээ бусад цахилгаан хэрэгслээ зэрэг залгахгүй байх нь тохиромжтой.

Хөнгөлөлт тооцох шөнийн тариф нь оройн 21 цагаас өглөөний 6 цаг. Тиймээс хөнгөлөлттэй тариф үйлчлэх шөнийн цагуудад халаагуураа ашиглах нь зүйтэй. Энэ нь цахилгаан түгээх сүлжээний техникийн боломжоос гадна тухайн өрхийн цахилгааны зардал мөнгөө хэмнэх шаардлагын аль алинд нь нийцэж байгаа юм.

Ер нь цахилгааны төлбөрөө багасгах хамгийн энгийн арга бол гэр, сууцныхаа дулаан алдагдлыг багасгах. Гэр, байшин дулааны алдагдал ихтэй байхад хэчнээн сайхан халаагуур залгаад цахилгааныг хэдэн зуун кВт-аар нь урсгаад ч нэмэргүй. Хангалттай сайхан дулаалга хийх зардлаа хэд дахин нугалж цахилгаан, түлшний төлбөрт өгнө гэсэн үг.

Нэг хашаанд амьдардаг өрхүүд газар эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр тоолуур, оруулгын утсаа бэлдээд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

Хашаандаа нэгээс дээш айл амьдарч байгаа тохиолдол хотын төв хэсгээр их байдаг. Одоогийн нөхцөлд бид хууль, дүрмийнхээ дагуу газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчтэй цахилгааны гэрээ байгуулж байна. Хэрвээ манайтай гэрээтэй үндсэн хэрэглэгч хүсэлт гаргавал бусад айлын хэрэглээг тусад нь тооцох тоолуур суурилуулснаар код дээр нь нэмэлтээр бүртгэх боломжтой.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Н.Баярсайхан:

Хэрэглэгчид нийт авах чадлынхаа хэмжээнд тохирсон оруулгын утас сонгох, залгаасгүй байлгахад анхаараарай

  • Гэр, сууцныхаа цахилгааны дотоод холболт /монтаж/-ыг шалгаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, ямар ч гэмтэлгүй, аюулгүй болгосон байх шаардлагатай. Цахилгааны утас, тоноглолын эзэмшлийн зааг гэж байдаг. Хэрэглэгчийн эзэмших, анхаарлаа хандуулах зааг нь тоолуурын хайрцагнаас гэр, сууц руу орсон оруулгын утаснаас эхэлдэг. Оруулгын утсаа халсан, шалбарсан эсэхийг шалгаж шатах, гал гарахаас сэргийлэх нь зүйтэй.
  • Цахилгааны утсыг гэрийн унь, тооно, ор, ханын толгойд ороож болохгүй. Олон залгаастай утас болон холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалга байдаг бол шинэчлээрэй. Дамарт ороолттой урт залгуурыг ашиглах бол утасны эрчлээг бүрэн хөвсний дараа тэжээлд залгана. Ашиглаагүй цахилгаан хэрэгслээ тэжээлээс бүрэн салгах зэргээр аюулгүй байдлыг хангахад болно. Хэрэглээгээ цахилгааны хямд тарифын нөхцөлтэй уялдуулж зохицуулах нь тухайн өрхөд санхүүг хэмнэхээс гадна аюулгүй байдлыг хангахад маш том нөлөөтэй.

Өнгөрсөн өвөл гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийсэн. Шалгалтын явцад гарч байсан нийтлэг зөрчлүүдээс дурдвал айл өрхүүдийн оруулгын утаснууд олон залгаатай, хоорондоо тохирохгүй утаснуудыг залгаж татсан, гэр, сууц доторх цахилгааны холболтыг хийхдээ ачаалал даахгүй, буруу утас сонгосноос гал гарах дөхсөн, зарим нь галын аюулд өртсөн, гэр хороололд байрлах авто угаалгын газар, дугуй засвар зэрэг жижиг хэмжээний үйлдвэр, үйлчилгээ хувиараа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд объектынхоо дотор холболт буюу монтажийг маш замбараагүй хийсэн, олон тооны уртасгуурыг бие биенээс нь дамжуулан залгаж хэрэглэсэн зэрэг зөрчлүүд их байсан.

Хөнгөн цагаан, зэс утас хэдийгээр гүйдэл дамжуулдаг боловч хооронд нь мушгиж холбоод, тусгаарлах лентээр ороох байдлаар залгах нь гал гарах маш өндөр эрсдэлийг бий болгодог. Хөнгөн цагаан, зэс судалтай хоёр утсыг хооронд нь холбоход хөнгөн цагаан утас нь исэлдэж, эсэргүүцэл нь ихэссэнээр дулаан ялгарч хална, улмаар гал гарах аюул үүсдэг.

Авто угаалга, дугуй засвар зэрэг үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд нь хэдийгээр зөвшөөрөл авч, холбогддог ч объект доторх холболтыг аюулгүй байдлаа хангах хэмжээнд хийж чадахгүй байна.

Дээр нь цахилгааныг зөвшөөрөгдсөн ачааллаас хэтрүүлж хэрэглэдэг, дур мэдэн автоматын чадлыг томруулдаг, маш олон стандартын бус уртасгуур ашигладаг, дулаан их алддагаас өндөр чадлын цахилгаан халаагуурыг тасралтгүй ашигладаг зэргээс галын аюул гарахад ойрхон байдаг. Тиймээс мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, дотор монтажаа аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж хийхийг уриалмаар байна.

Дээр нь гэр хорооллын айл өрхүүд нийт авах чадлынхаа хэмжээнд тохирсон оруулгын утас сонгох, залгаасгүй байлгах, хэрвээ залгаас хийх зайлшгүй шаардлагатай бол тусад нь щит байрлуулж, ачаалалдаа таарсан автомат тавиулах байдлаар шийдэхийг зөвлөж байна.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд  болно.

Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.

Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.

Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол  оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.

2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.

Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм11 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм12 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр12 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм12 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм12 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм12 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм12 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм13 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм13 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент13 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад13 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр13 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим