Бусад
Цахирмаа цэцэглэх гуравдугаар сар

Ядуусын хоол тансаг зоог болсон нь
Хавар цагт олон хүн сайн дураар махнаас татгалздаг. Харин Багамын хойгийн өмнөд хэсгийн жижигхэн арлын оршин суугчид энэ сараас эхлэн далайн хавч идэхийг албан ёсоор хориглодог. Учир нь гуравдугаар сард тус арлынхны ан агнах улирал дуусдаг ажээ. Хавчны мах дэлхий даяар алдартай хоол гэгддэг ч үүнээс болж хавчны тоо толгой эрс цөөрчээ. Мөчтөн ангиллын далайн том хавчны махыг XIX зууны эхнээс тансаг зэрэглэлийн хоолонд хэрэглэх болсон байна. Харин үүнээс өмнө хавчны махыг ядуусын хоол гэдэг байжээ. Жишээлбэл, Америкт хавчаар хоригдлуудыг хооллодог байжээ. Мөн хавчийг загас барихдаа өгөөш болгодог байв. Тариа ногоо тарих газрыг хүртэл хавчаар борддог байсан гэнэ. Одоо омар хавчийг барихад олон хязгаарлалт бий болжээ. Хавч барих хүн тэдний уртыг хэмжигчтэй байх ёстой. Хэмжээнд хүрээгүй жижиг хавчийг далайд эргүүлэн тавих ёстой. Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн хамгийн том омар хавч 20 гаруй кг жинтэй байжээ. Түүнийг Канадад 1977 онд барьсан байна.
Атлантын далайн хавчнууд 100 орчим жил амьдардаг
Цахирмаа цэцэглэх цаг
Гуравдугаар сард цахирмаа цэцэг цэцэглэдэг. Энэ цэцгийн талаархи хоёр баримтыг сонирхуулъя. Дэлхийн хамгийн том цахирмаагийн дэлбээний урт 1 метр. Дэлбээ нь мушгиа байдалтайгаараа онцлог. Paphiopedilum sanderianum гэдэг цахирмаагийн ер бусын төрлийг 1885 онд анх нээсэн ба зөвхөн Калимантин арлын хойд хэсгийн Гунунг-Мулу гэдэг үндэсний дархан газарт ургадаг байна.
Хамгийн том цахирмаа цэцэгний өндөр 3 метр. Аварга аморфофаллус цэцэглэсэний дараах жин нь 75 кг-д хүрнэ. Түүнийг тусгай хүлэмжинд харах нь зүйтэй. Учир нь уг цэцэг илжирсэн махны үнэртэй учир олон нийтийн газарт ургуулах таатай биш. Ийм төрлийн цахирмаа цэцгийг “Вудугийн сараанан цэцэг”, “Могойн дал мод” гэх мэтээр нэрлэдэг байна.
Анаашны тулаан
Гуравдугаар сард Чад нуур орчимд борооны улирал эхэлнэ. Анаашнууд энэ үеэр үр удмаа үлдээх өрсөлдөөнд орно. Тэд хүзүүгээ шөргөөлцөхийг нь хараад хүмүүс амраглаж байна гэж боддог. Гэтэл огт тийм биш, харин хүчээ үзэээд бэлэн гэдгээ илэрхийлж буй хэрэг ажээ.
Анаашнууд тулалдаж байхдаа өрсөлдөгчөө газарт унагах нь чухал. Уян хатан урт хүзүүн дээрх хүнд толгой нь тэдний хувьд “боксын бээлий” ажээ. Анаашны хүзүү урт байх тусам толгойн цохилт нь хүчтэй болдог аж. Харин тэд хөлөө “тулаанд” ашигладаггүй. Анаашны хөл бол арслан мэтийн амьтдыг өшиглөхөд л хэрэгтэй. Тулааны ялагч нь мэдээж эмэгчингээ авна.
Гуравдугаар сарын лавлах
Камеруны нийслэл Яундад гуравдугаар сарын агаарын дундаж хэм нь цельсийн + 23,5 градус байдаг ажээ. Жилд 300 тэрбум долларын хохирлыг байгалийн гамшиг авчирдаг гэж НҮБ мэдээлсэн. Энэ зууны хамгийн их хор хөнөөлтэй байгалийн гамшгийн жагсаалтыг 2011 оны гуравдугаар сар Японд болсон газар хөдлөлт тэргүүлж байна. Энэхүү газар хөдлөлтийн хохирол нь 215 тэрбум доллараар үнэлэгджээ.
Дэлхийн гуравдугаар сарын агаарын дундаж хэмжээ 2016 онд 1,22 градусаар илүү байжээ. Энэ нь 1880 оноос хойш хийгдэж байгаа ажиглалтын түүхэнд хамгийн дулаан гуравдугаар сар болсон байна.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм3 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр5 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент4 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна