Нийгэм
Энэ пүрэв гарагаас эхлэн гадаад паспортыг 10 жилийн хугацаагаар олгоно

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бүртгэлийн багц хуулийн зохицуулалтын танилцуулгыг хийлээ. Монгол Улсад бүртгэлийн тогтолцоог үе шаттайгаагаар өөрчлөн сайжруулах ажил 2009 оноос эхэлжээ.
УИХ-аар 2018 оны зургаадугаар сард бүртгэлийн багц хуулийг баталсан. Багц хуульд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээлдийн улсын бүртгэлийн тухай хуульд багтаж байгаа юм.
Багц хууль хэрэгжиж эхэлснээр иргэний үнэмлэхгүй иргэн хурууны хээгээ уншуулан УБЕГ-ын 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 152 хороонд хурууны хээгээ уншуулан бүртгэлийн мэдээллээ авах боломж бүрджээ. Цаашид системийн шинэчлэл хийгдэхэд төрийн ямар ч байгууллага ийм системээр ажиллах боломж бүрдэнэ.
Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс нэхэж, хүндрэл учруулдаг гэх шүүмжлэл багасна хэмээн УБЕГ-ын дарга Б.Баасандорж онцолсон. Иргэний бүртгэлийн тухай хуульд 1999 оноос хойш өөрчлөлт ороогүй байсан бөгөөд энэ удаагийн өөрчлөлтөөр иргэн 10 төрлийн үйлчилгээг харъяалал харгалзахгүй авах боломжийг бүрдүүлжээ. Тухайлбал,
- Төрсний
- Гэрлэсний
- Гэрлэлт дуусгавар болсны
- Гэрлэлт сэргээсний
- Иргэний байнга оршин суугаа хаягийн
- Эцэг, эх тогтоосны
- Нас барсны
- Иргэний үнэмлэхийн
- Биеийн давхцахгүй өгөгдлийн
- Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэлийг авна.
ХАРЪЯАЛАЛ ХАРГАЛЗАХ 5 БҮРТГЭЛ:
УБЕГ-т бүртгэх:
- Монгол Улсын харъяат болсон харъяатаас гарсан, иргэний харъяаллыг сэргээн тогтоосны
- Хүйс өөрчлөгдсөний
Харъяа аймаг, дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэх:
- Овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний
- Шилжилт хөдөлгөөний
- Үрчилсний бүртгэлийг хийнэ.
Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрээс эхлэн гадаад паспортыг 10 жилийн жилийн хугацаагаар олгоно. Одоогийн хуулийн зохицуулалтаар гадаад паспортыг насанд хүрсэн хүнд 3, 5 жилийн хугацаатай олгож байгаа. Тэгвэл ирэх пүрэв гарагаас эхлэн гадаад паспорт захиалбал насанд хүрсэн хүнд 10 жил, 16-гаас доош насны хүүхдэд 5 жилийн хугацаагаар олгох юм байна. Гадаад паспортыг 5 жилийн хугацаагаар захиалахад 32800 төгрөгийн төлбөртэй бөгөөд яаралтай бол 10 мянган төгрөгийн нэмэгдэл авч ажлын гурван өдөрт багтаан гаргаж өгдөг. Паспортын хүчинтэй хугацаа уртассан ч энэ ондоо төлбөр хураамжийн нэмэгдэхгүй юм байна.
Шинээр олгох гадаад паспортын загвар өмнөх улаантай ижил загвартай бөгөөд чиптэй цахим ухаалаг паспорт аж. 48, 64 хуудастай паспортаас иргэн өөрөө сонголт хийнэ. Иргэдийн одоо ашиглаж байгаа гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй бол үргэлжлүүлэн ашиглаж болно. Хүсвэл 10 жилийн хугацаатай шинэ паспорт захиалан авч болно. Шинээр паспорт авбал өмнөх паспорт автоматаар хүчингүй болгох юм.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм13 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм13 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм12 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр