Эдийн засаг
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өсжээ
2024 оны тавдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Баянгол болон Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо
“Монголын Хөрөнгийн Бирж” ХК (МХБ)-ийн удирдлага болон холбогдох албаны төлөөлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Далиан Коммодити Биржид ажиллаж, тус биржийн Гүйцэтгэх захирал Яан Шаомин тэргүүтэй төлөөлөлтэй албан уулзалт хийлээ.
Уулзалтаар биржүүд үйл ажиллагаагаа харилцан танилцуулж, түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл нэвтрүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, зах зээлийг сурталчлах, бирж хоорондын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцон, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов.
БНХАУ-ын Далианы коммодити бирж нь 1993 онд байгуулагдсан. БНХАУ-ын таван фьючерс биржийн нэг бөгөөд төмрийн хүдрийн фьючерс хэлцлийн биет хүргэлт хийсэн дэлхийн анхны биржүүдийн нэг. Түүнчлэн БНХАУ-д хөдөө аж ахуйн салбарт амьд малын арилжааг анх хийж гүйцэтгэсэн.
Одоогоор 21-н төрлийн фьючерс, 13-н төрлийн опцион арилжаалж байгаа ба нийт 160 гаруй гишүүн брокер, 2.3 сая харилцагч, 559 бүтээгдэхүүн нийлүүлэх цэг, төлбөр тооцоо гүйцэтгэх 16-н клирингийн төвтэй үйл ажиллагаа явуулж байна.
Эдийн засаг
Нийт 21 иргэний 3.779.000 төгрөгийн хохирлыг барагдуулжээ
Эдийн засаг
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
“Монголын хөрөнгийн бирж” ХК өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны “Санхүүгийн хүртээмж” танхимд арваннэгдүгээр сарын 28-нд “Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.
Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.
Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:
“Даатгалаар хамгаалагдсан ирээдүйг иргэн бүрт хүргэж ажиллах” эрхэм зорилготой тус компани нь 2001 оноос хойш МУ-ын даатгалын зах зээлд ердийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө давхар даатгалын чадавхаар Монгол улсад тэргүүлэгч, олон улсын нэр хүнд бүхий даатгалын компаниудтай хамтран ажилладаг, эрсдэлийн удирдлагын чадавх өндөртэй байгууллага болон өсч хөгжсөн байна.
Үнэт цаасны танилцуулгаас харахад 2008 оноос хойш тасралтгүй цэвэр ашигтай ажиллаж, 2023 оны байдлаар компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 26.1 хувьтай гарсан нь салбарын дундаж үзүүлэлт болох 5.2 хувиас 5.0 дахин өндөр буюу салбартаа ашигт байдлаараа манлайлан ажилласнаа олон нийтэд мэдээлсэн байна.
“Тэнгэр даатгал” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 413 тоот тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын А/248 тоот тушаалын дагуу МХБ-д энгийн хувьцааг бүртгүүлсэн бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
Тус компанийг нээлттэй хувьцаат компани болох үйл явцад хамтран ажилласан андеррайтерийн компаниуд болон, хуулийн фирм, бусад талуудын цаашдын ажилд амжилт хүсч, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна” хэмээн хэллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал:
“2024 онд даатгалын салбарын 90 жилийн ой тохиож байна. Энэ оны байдлаар Монгол Улсад урт хугацааны даатгалын 2 компани, амьдралын даатгалын 16 компани, даатгалын зуучлалын 60, хохирол үнэлгээний 29, даатгалын төлөөлөгч 2590 ААН Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. 2005 онд даатгалын салбарт даатгагдсан хөрөнгийн үнэлгээ 1.5 их наяд төгрөг байсан бол 2024 онд 371 их наяд төгрөг болж өссөн. Энэ бүхнээс өнгөрсөн хугацаанд даатгалын салбар хэрхэн өсч хөгжсөнийг харж болох юм. Санхүүгийн зах зээл нь банк, хөрөнгийн зах зээл, даатгал гэсэн үндсэн гурван тулгууртай. Санхүүгийн зохицуулах хороо МУ-ын санхүүгийн зах зээлийг олон тулгуурт бодлогоор хангахад анхаарч, даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд үндсэн чиглэлийнхээ нэг болгон, бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Санхүүгийн салбар дахь даатгалын салбар нь иргэд аж ахуйн нэгжийн эрсдлийг даатгах даатгалын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлийн урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч байдаг. Энэ утгаараа даатгалын салбарын оролцогчид хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаат компани болж байгаа нь хөрөнгийн зах зээлийн ирээдүйд урт хугацааны том хөрөнгө оруулагчид орж ирэх үүдийг хаалгыг нээж байна” хэмээн онцоллоо.
“Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг:
“Даатгалын салбарын тэргүүлэгч компаниудын нэг “Тэнгэр даатгал” ХХК өнөөдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэж нээлттэй хувьцаат компани болоход бэлэн боллоо. Аливаа улс орны салбар салбарын компаниуд хөрөнгийн бирж дээр бүртгэгдэх нь нэг талаараа хөрөнгийн зах зээлийн чадавхыг сайжруулах, хөгжлийг хурдасгахад хувь нэмрээ үзүүлдэг бол нөгөө талаасаа хөрөнгө оруулагчдын хувьд амжилттай яваа бизнесүүдээс өсөлтийг хуваалцах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлдэг зах зээл юм. Бид өнөөдөр амжилттай хөрөнгө оруулалтын хамгийн зөв сонголтыг та бүхэнд санал болгож байна. Даатгалын салбар нь ирээдүйд хамгийн их тэлэлт үзүүлэх боломжтой салбар. “Тэнгэр даатгал” ХХК сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр 20%-ийн тогтвортой өсөлтийг үзүүлсэн. Даатгалын салбарын цэвэр ашгийн 56 хувийг дангаараа бүрдүүлдэг. Хойшид жил бүр цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилах тохиолдолд зөвхөн ногдол ашгийн өгөөж нь 10%-иас дээш байх үнэ цэнтэй хувьцаа болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
“Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баянмөнх: “Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааг олон нийтэд санал болгох үйл ажиллагаанд хамтран ажилласан зохицуулагч байгууллага Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаас гарах үйл ажиллагаанд үндсэн болон туслах андеррайтераар ажилласан хамтрагч байгууллагууд, хуулийн зөвлөх үйлчилгээний байгууллагууддаа талархал илэрхийлье.
Бидний өнөөдрийн энэ амжилт бол манай компанийн 23 жил тасралтгүй, амжилттай ажилласны үр дүн юм. Түүнчлэн сүүлийн 10 гаруй жил салбартаа ашигт ажиллагаа болон компанийн нэр хүндээр тэргүүлсээр ирсэн. Ялангуяа бид корпорацын болон иргэдийн хөрөнгийг хамгаалах, тэдний эрсдэлийг хуваалцах ажилд салбараа манлайлан ажилласаар өнөөдрийн үр дүнг бий болгосон.
Түүнчлэн бидний энэ амжилтыг ОУ-ын томоохон компаниудаас дэмжиж хамтран ажилласаар ирсэн нь өнөөдөр хувьцаагаа олон нийтэд нээлтэй санал болгох боломжийг бүрдүүлсэн. Бид цаашид иргэдийн эрүүл мэнд, корпорацуудын эд хөрөнгө, хариуцлагын асуудалд түүнчлэн ажиллах болно. Иймд “Тэнгэр даатгал” ХХК-д итгэж хөрөнгө оруулсан “Мандал санхүүгийн нэгдэл”, түүний сангийн хөрөнгө оруулагчдад талархаж буйгаа илэрхийлье. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн даатгалын ирээдүйд итгэн бидэнд хөрөнгө оруулах, хамтрагчдадаа талархал илэрхийлье.
Бид өнөөг хүртэл бид 8000 гаруй харилцагч, 2300 гаруй ААН-үүдийн хөрөнгө, хариуцлагыг даатгаж улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж ирсэн бол сүүлийн 2 жил “Мандал санхүүгийн нэгдэл”-ийн харьяанд ирснээр хөрөнгийн зах зээл дэх оролцоо илт сайжирсан. 23 жилийн турш бидэнтэй хамт байсан харилцагч, үйлчлүүлэгч, удирдлагын баг, хамтран зүтгэгчид, хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа” хэмээлээ.
Үйл ажиллагааны төсгөлд тэрээр арилжааг нээн цан цохиж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.
-
Нийгэм9 цаг өмнө
МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН”-гийн нээлт болно
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Хөх сувд-2025” мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-нд болно
-
Нийгэм17 цаг өмнө
Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна
-
Улс төр9 цаг өмнө
“Төр улсыг засах тухай” номын II ботид эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээг тодорхойлжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Монголын морин спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр Тод манлай уяач Д.Дагвадорж сонгогджээ
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
Шонхорын ” хамаатан” эрхэмсэг Ага, Ига