Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Нийслэлийн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ

Нийтэлсэн

-

Нийслэлийн ИТХ-ын XX хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулсан юм. Нийслэл энэ онд багтаан 500.0 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Нийслэлийн ИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх аж. Үүнд:

  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүчний суурь хэрэглээг хангахад ₮300.0 тэрбум
  • Улаанбаатар хотын гол болон туслах, гудамж замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлах ажилд ₮150.0 тэрбум
  • Ариутгах бохир усны Туул-1 коллекторын байгууламжийн ажилд ₮40.0 тэрбум
  • Үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд ₮6.0 тэрбум
  • Андеррайтинг үйлчилгээний зардалд ₮4.0 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсөлд тусгасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хот нийтийн аж ахуй болон нийтийн тээврийн салбарт ажиллагсдын цалинг нэмэх асуудал мөн төсвийн тодотголд орсон. Дээрх салбарт ажиллагсдын цалинг нэмэхгүйгээр хүний нөөцийг тогтоон барих боломжгүй байгааг хэллээ. Мөн нийслэлийн нийтийн тээврийн салбарыг ашигтай ажиллуулахын тулд зорчигчдын өгч буй бэлэн мөнгийг жолоочийн халаасанд оруулах бус автобус компанийн орлого болгох шаардлагатайг хэлэв гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК (МХБ)-ийн удирдлага болон холбогдох албаны төлөөлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Далиан Коммодити Биржид ажиллаж, тус биржийн Гүйцэтгэх захирал Яан Шаомин тэргүүтэй төлөөлөлтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтаар биржүүд үйл ажиллагаагаа харилцан танилцуулж, түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл нэвтрүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, зах зээлийг сурталчлах, бирж хоорондын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцон, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов.

БНХАУ-ын Далианы коммодити бирж нь 1993 онд байгуулагдсан. БНХАУ-ын таван фьючерс биржийн нэг бөгөөд төмрийн хүдрийн фьючерс хэлцлийн биет хүргэлт хийсэн дэлхийн анхны биржүүдийн нэг. Түүнчлэн БНХАУ-д хөдөө аж ахуйн салбарт амьд малын арилжааг анх хийж гүйцэтгэсэн.

Одоогоор 21-н төрлийн фьючерс, 13-н төрлийн опцион арилжаалж байгаа ба нийт 160 гаруй гишүүн брокер, 2.3 сая харилцагч, 559 бүтээгдэхүүн нийлүүлэх цэг, төлбөр тооцоо гүйцэтгэх 16-н клирингийн төвтэй үйл ажиллагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нийт 21 иргэний 3.779.000 төгрөгийн хохирлыг барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард 147 иргэн хандсанаас 115 утсанд 123, фэйсбүүк чатботод 18, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 6 гомдол мэдээлэл ирүүллээ.
Үүнээс 116 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 9 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 21 иргэний 3,779.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 75, харилцаа холбоо 14, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, банк, санхүү, даатгал 3 , барилга 1, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 1, контор 5, НӨАТ 4, өрсөлдөөн 2, СӨХ 5, түрээсийн 1, шатахуун 1, цахилгаан 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 3, бусад асуудлаар 31 иргэн хандсан байна гэж Монополын эсрэг газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Монголын хөрөнгийн бирж” ХК өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны “Санхүүгийн хүртээмж” танхимд арваннэгдүгээр сарын 28-нд “Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

“Даатгалаар хамгаалагдсан ирээдүйг иргэн бүрт хүргэж ажиллах” эрхэм зорилготой тус компани нь 2001 оноос хойш МУ-ын даатгалын зах зээлд ердийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө давхар даатгалын чадавхаар Монгол улсад тэргүүлэгч, олон улсын нэр хүнд бүхий даатгалын компаниудтай хамтран ажилладаг, эрсдэлийн удирдлагын чадавх өндөртэй байгууллага болон өсч хөгжсөн байна.

Үнэт цаасны танилцуулгаас харахад 2008 оноос хойш тасралтгүй цэвэр ашигтай ажиллаж, 2023 оны байдлаар компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 26.1 хувьтай гарсан нь салбарын дундаж үзүүлэлт болох 5.2 хувиас 5.0 дахин өндөр буюу салбартаа ашигт байдлаараа манлайлан ажилласнаа олон нийтэд мэдээлсэн байна.

“Тэнгэр даатгал” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 413 тоот тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын А/248 тоот тушаалын дагуу МХБ-д энгийн хувьцааг бүртгүүлсэн бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

Тус компанийг нээлттэй хувьцаат компани болох үйл явцад хамтран ажилласан андеррайтерийн компаниуд болон, хуулийн фирм, бусад талуудын цаашдын ажилд амжилт хүсч, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна” хэмээн хэллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал:

“2024 онд даатгалын салбарын 90 жилийн ой тохиож байна. Энэ оны байдлаар Монгол Улсад урт хугацааны даатгалын 2 компани, амьдралын даатгалын 16 компани, даатгалын зуучлалын 60, хохирол үнэлгээний 29, даатгалын төлөөлөгч 2590 ААН Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. 2005 онд даатгалын салбарт даатгагдсан хөрөнгийн үнэлгээ 1.5 их наяд төгрөг байсан бол 2024 онд 371 их наяд төгрөг болж өссөн. Энэ бүхнээс өнгөрсөн хугацаанд даатгалын салбар хэрхэн өсч хөгжсөнийг харж болох юм. Санхүүгийн зах зээл нь банк, хөрөнгийн зах зээл, даатгал гэсэн үндсэн гурван тулгууртай. Санхүүгийн зохицуулах хороо МУ-ын санхүүгийн зах зээлийг олон тулгуурт бодлогоор хангахад анхаарч, даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд үндсэн чиглэлийнхээ нэг болгон, бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Санхүүгийн салбар дахь даатгалын салбар нь иргэд аж ахуйн нэгжийн эрсдлийг даатгах даатгалын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлийн урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч байдаг. Энэ утгаараа даатгалын салбарын оролцогчид хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаат компани болж байгаа нь хөрөнгийн зах зээлийн ирээдүйд урт хугацааны том хөрөнгө оруулагчид орж ирэх үүдийг хаалгыг нээж байна” хэмээн онцоллоо.

“Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг:

“Даатгалын салбарын тэргүүлэгч компаниудын нэг “Тэнгэр даатгал” ХХК өнөөдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэж нээлттэй хувьцаат компани болоход бэлэн боллоо. Аливаа улс орны салбар салбарын компаниуд хөрөнгийн бирж дээр бүртгэгдэх нь нэг талаараа хөрөнгийн зах зээлийн чадавхыг сайжруулах, хөгжлийг хурдасгахад хувь нэмрээ үзүүлдэг бол нөгөө талаасаа хөрөнгө оруулагчдын хувьд амжилттай яваа бизнесүүдээс өсөлтийг хуваалцах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлдэг зах зээл юм. Бид өнөөдөр амжилттай хөрөнгө оруулалтын хамгийн зөв сонголтыг та бүхэнд санал болгож байна. Даатгалын салбар нь ирээдүйд хамгийн их тэлэлт үзүүлэх боломжтой салбар. “Тэнгэр даатгал” ХХК сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр 20%-ийн тогтвортой өсөлтийг үзүүлсэн. Даатгалын салбарын цэвэр ашгийн 56 хувийг дангаараа бүрдүүлдэг. Хойшид жил бүр цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилах тохиолдолд зөвхөн ногдол ашгийн өгөөж нь 10%-иас дээш байх үнэ цэнтэй хувьцаа болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баянмөнх: “Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааг олон нийтэд санал болгох үйл ажиллагаанд хамтран ажилласан зохицуулагч байгууллага Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаас гарах үйл ажиллагаанд үндсэн болон туслах андеррайтераар ажилласан хамтрагч байгууллагууд, хуулийн зөвлөх үйлчилгээний байгууллагууддаа талархал илэрхийлье.

Бидний өнөөдрийн энэ амжилт бол манай компанийн 23 жил тасралтгүй, амжилттай ажилласны үр дүн юм. Түүнчлэн сүүлийн 10 гаруй жил салбартаа ашигт ажиллагаа болон компанийн нэр хүндээр тэргүүлсээр ирсэн. Ялангуяа бид корпорацын болон иргэдийн хөрөнгийг хамгаалах, тэдний эрсдэлийг хуваалцах ажилд салбараа манлайлан ажилласаар өнөөдрийн үр дүнг бий болгосон.

Түүнчлэн бидний энэ амжилтыг ОУ-ын томоохон компаниудаас дэмжиж хамтран ажилласаар ирсэн нь өнөөдөр хувьцаагаа олон нийтэд нээлтэй санал болгох боломжийг бүрдүүлсэн. Бид цаашид иргэдийн эрүүл мэнд, корпорацуудын эд хөрөнгө, хариуцлагын асуудалд түүнчлэн ажиллах болно. Иймд “Тэнгэр даатгал” ХХК-д итгэж хөрөнгө оруулсан “Мандал санхүүгийн нэгдэл”, түүний сангийн хөрөнгө оруулагчдад талархаж буйгаа илэрхийлье. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн даатгалын ирээдүйд итгэн бидэнд хөрөнгө оруулах, хамтрагчдадаа талархал илэрхийлье.

Бид өнөөг хүртэл бид 8000 гаруй харилцагч, 2300 гаруй ААН-үүдийн хөрөнгө, хариуцлагыг даатгаж улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж ирсэн бол сүүлийн 2 жил “Мандал санхүүгийн нэгдэл”-ийн харьяанд ирснээр хөрөнгийн зах зээл дэх оролцоо илт сайжирсан. 23 жилийн турш бидэнтэй хамт байсан харилцагч, үйлчлүүлэгч, удирдлагын баг, хамтран зүтгэгчид, хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа” хэмээлээ.

Үйл ажиллагааны төсгөлд тэрээр арилжааг нээн цан цохиж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 цаг өмнө

МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН”-гийн нээлт болно

Нийгэм9 цаг өмнө

  Шонхорын ” хамаатан” эрхэмсэг Ага, Ига    

Улс төр9 цаг өмнө

“Төр улсыг засах тухай” номын II ботид эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээг тодорхойлжээ

Энтертайнмент16 цаг өмнө

“Хөх сувд-2025” мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-нд болно

Эдийн засаг16 цаг өмнө

“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо

Нийгэм16 цаг өмнө

Монголын морин спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр Тод манлай уяач Д.Дагвадорж сонгогджээ

Нийгэм16 цаг өмнө

Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна

Улс төр1 өдөр өмнө

Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриалла

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 21 иргэний 3.779.000 төгрөгийн хохирлыг барагдуулжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Хөгжлийн банкны” гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр4 өдөр өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм4 өдөр өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм5 өдөр өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр5 өдөр өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг5 өдөр өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм5 өдөр өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент5 өдөр өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм5 өдөр өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм5 өдөр өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент6 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр6 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм6 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм6 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим