Дэлхий дахинд
Энэтхэгт Калашников автомат бууны үйлдвэр нээгджээ
Өчигдөр буюу Ням гарагт Энэтхэгийн зүүн хойд Уттар Прадеш мужид Оросын алдарт Калашников автомат бууны үйлдвэр нээгдэж, нээлтийн ажиллагаанд тус улсын ерөнхий сайд Нарендра Моди оролцжээ.
Энэтхэгийн армийн хуучирсан галт зэвсгийг шинэчлэх зорилгоор Калашниковын орчин үеийн загвар болох АК-203С-ыг бөөнөөр үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулсан юм.
Нээлтийн ажиллагаанд үг хэлэхдээ Нарендра Моди “үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулахад тусалсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд талархал илэрхийлсэн” байна.
Энэтхэг-Оросын хамтарсан үйлдвэрт 750,000 ширхэг АК-203С үйлдвэрлэх лицензийг Калашников Концерн олгосон гэнэ.
Энэтхэгийн арми бүр 1980-аад оны үед Калашниковын бүтэц дээр суурилан зохион бүтээсэн 5.56 мм-ийн INSAS (Indian National Small Arms System) автомат буу хэрэглэдэг.
Эх сурвалж: Russia Today