Connect with us

Улс төр

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран зохион байгуулж буй “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

Монгол улс Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэж улмаар 2006 онд болон мөнгө угаах болон терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа билээ. 2016-2017 онд Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас Монгол улсын мөнгө угаах терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо үйл ажиллагаанд 2 удаагийн харилцан үнэлгээ хийж тодорхой үнэлт дүгнэлт өгсөн байдаг. Уг үнэлгээгээр манай улс хангалтгүй дүн авч цаашид засч залруулах нэлээдгүй олон асуудал байгааг тодорхойлсноор төр засгийн бүх шатны байгууллагууд мөнгө угаах тэмцэх үйл ажиллагааны тогтолцоо хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээ илүү анхаарал тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2017 онд мөнгө угаах болон терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр мөн Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус баталж, бодлого үйл ажиллагаанд тусгасан. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд төрийн болон, төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаачид, хууль сахиулах салбарын практик ажилтнууд мөн энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд цаг заваа гарган оролцож байгаад гүн талархал илэрхийлье. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд улс орнуудын эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад саад бэрхшээл учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй бодит аюулын нэгэн төрөл болсон байна. Ялангуяа гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай эмзэг эдийн засаг бүхий манай улсын хувьд уг асуудалд дорвитой анхаарч шаардлага хэрэгцээ тулгамдсан асуудлын нэг болсон гэдгээ онцолмоор байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

Мөнгө угаах гэмт хэрэг нь дэлхий нийтийг түгшээж, улс орнуудын эдийн засгийн аюүлгүй байдалд сөргөөр нөлөөлж, тогтвортой байдалд саад бэрхшээл учруулсаар байна. Олон улсад мөнгө угаах терроризмтэй тэмцэх үйл ажиллагаа олон хэлбэрээр явагдаж байна. Монгол улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2004 онд Мөнгө угаахтай тэмцэх Азийн байгууллагын гишүүн орноор элсэн орж өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвлөмжийг нь авч ажиллаж байгаа. 2017 онд мөнгө угаах терроризмтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар Үндэсний зөвлөл байгуулж, тус зөвлөлийг миний бие ахлан төлөөлөлд нь холбогдох хууль хяналтын байгууллага, банк санхүүгийн байгууллага, хамтарч ажиллаж байна.

Өнөөдрийн Эрдэм шинжилгээний бага хурал мөнгө угаах терроризмтай тэмцэх ажилд шинэ түлхэц болж өгнө гэдэгт найдаж байна. Шинэ төрлийн энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн хамтын ажиллагаа үр дүн өгөх чухал юм.

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Arslan.mn

ХЗДХЯ, ЦЕГ харъяа байгууллагууд хамтран “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон маш чухал ажил. Санхүүгийн мэдээллийн алба нь Монгол банкны дэргэдэх байгууллага юм. Монгол банкны хувьд арилжааны банкуудтай нийлж мөнгө угаах гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг авч ажилладаг. Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд Монгол банкны зүгээс шаардлагатай ажлуудыг хийж байгаа. Ирэх 2019 онд Go email гэх санхүүгийн тагнуулын  тусгай програм хангамжийг нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр өнгөрсөн хугацаанд цуглуулсан мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх, төрийн байгууллагуудтай мэдээллүүдээ хуваалцах боломжтой болно. Сэжигтэй гүйлгээг манай арилжааны банкууд Санхүүгийн мэдээллийн албанд ирүүлдэг. Сэжигтэй гүйлгээ гэдэгт нэг хүн нэг дансаараа олон удаагийн давтамжтайгаар их хэмжээний мөнгө шилжүүлэх, хүлээн авах зэрэг ордог. Түүнийг нь Санхүүгийн мэдээллийн алба нягтлаад үнэхээр хэрэгтэй гэж үзэх юм бол цагдаагийн байгууллагад ханддаг. Тиймээс бид энэ үйл ажиллагааг улам нарийвчлан шалгаж ажиллах хэрэгтэй байгаа юм.

ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилт зохицуулах газрын дарга Э.Энхтуяа: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал undefined

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор ХЗДХЯ, ЦЕГ-тай хамтраад “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт олон улсын хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой асуудалд дүн шинжилгээ хийж, олон улсын болон Монголын эрдэмтэдийн санал бодлыг сонсох, олон улсын стандартын дагуу хүрч ажиллахад бидэнд хэрэгтэй байгаа мэдээлэл, мэдлэгийг хуваалцаж, шилдэг туршлагыг нь солилцож, зөвлөмж гаргахаар ажиллаж, тус хурлыг зохион байгуулж байна. Тус олон улсын хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагууд хамтран  ажиллаж мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хянан шалгах ажиллагаандаа хэрэглэх нь бидний гол зорилго.

Япон Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Такаока Масато: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Arslan.mn

Өнөөдөр “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаадаа баяртай байна. Монгол улсын Засгийн газар өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа танилцуулгыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийхэд чухал хурал болж байна. Аль ч улс иргэний нийгмийн аюулгүй байдал санхүүгийн эргэх системийг тогтвортой байлгахын тулд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх шаардлагатай. Япон улс, Монгол улс  энэхүү тэмцэлд чухал байр суурьтайгаар хандах хэрэгтэй. Ялангуяа даяаршил эрчимтэй явагдаж буй өнөөгийн нийгэмд зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмын хил дамнасан үйл ажиллагаа өргөжиж байгаа бөгөөд эдгээр байгууллагуудын санхүүгийн эх үүсвэрийг таслан, нягт ажиллагааг зогсоохын тулд нэгдмэл байр суурьтай байж, өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй. Энэ тал дээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа муу байх тусам олон улсын санхүүгийн гүйлгээнд саадгүй оролцоход бэрхшээл тулгарна. Япон, Монгол хоёр орны Санхүүгийн мэдээллийн алба хоорондын хамтын ажиллагааны бүтэц бий болж байгаа бөгөөд энэ салбарт тогтоосон харилцаа холбоо цаашид уламс гүнзгийрэх болно.

ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооны ажлын албаны дарга цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал undefined

Эрдэм шинжилгээний бага хуралд гадаадын төлөөлөгчдийн дотор АНУ, Япон, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Канад улсыг төлөөлөн Монгол улсад суугаа элчин сайдууд мөн бусад элчин сайдын холбогдох албан тушаалтнууд оролцож байна. Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, БНСУ-ын Үндэсний цагдаагийн ерөнхий газар зэрэг томоохон байгууллагууд оролцлоо. Онцлон хэлэх зочин бол Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн ахлах зөвлөх бөгөөд эдийн засгийн гэмт хэргийн албаны дарга Андрю хуралд илтгэл тавьж хэлэлцүүллээ. Гадаадын зочид төлөөлөгчид бол үндсэн хоёр асуудал дээр санал нэгдэж байна. Нэгдүгээрт мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд амжилттай тэмцэхийн тулд олон улсын хамтын ажиллагаа маш чухал.  Хоёрдугаарт бидний зохион байгуулж буй өнөөдрийн хурал бол мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулахад энэхүү чухал ажилд Монгол улсын зүгээс оруулж буй томоохон хувь нэмэр юм.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Оргил: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Arslan.mn

Мөнгө угаах гэмт хэргийн хувьд шинэ Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэгт багтаж байгаа. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 26 мөнгө угаах гэмт хэрэг шалгагдсан. Үүнээс цагдаагийн байгууллага 10 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд долоон хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа. Хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн учраас мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хэргүүд шүүхээр шийдэгдээд явж байна. Одоогийн байдлаар шүүхээр таслагдсан хэргүүдийг харахад хулгайлах гэмт хэргүүд зонхилж байна. Яагаад хулгайлах гэмт хэргийг мөнгө угаах гэмт хэрэгрүү оруулдаг вэ гэхээр хулгайн эд зүйлсийг байнга авч байгаа ломбард, гар утасны наймаачид хулгайн эд зүйлсийг мэдсээр байж авч байгаа нь өөрөө мөнгө угаах гэмт хэрэг юм. Цагдаагийн байгууллагын зүгээс  иргэдийг сүлжээний бизнес болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг байнга зохион байгуулж , иргэдэд үнэн зөв мэдээллийг өгч ажиллаж байна.

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошуучС.Ариунболор: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Arslan.mn
Манай улсад мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг нь ихэнхдээ залилах, хөрөнгө завших, авлигал, хээл хахууль, хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх, хар тамхи, хүн худалдаалахтай холбоотой гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг хувиргах, шилжүүлэх, гүйлгээнд оруулах байдлаар үйлдэгдэж байна.

Мөнгө угаах гэмт хэргийг зөвхөн хууль сахиулах байгууллагууд эсвэл төрийн дээд албан тушаалтнуудтай холбогдолтой гэмт хэрэг гэсэн өнгөц ойлголтууд байдаг. Мөнгө угаах гэмт хэрэг нь санхүүгийн систем болон худалдааны системд оролцож байгаа бүх хүмүүсд хамааралтай. Тиймээс санхүүгийн систем болон худалдаанд оролцож байгаа хэн бүхэн тухайн асуудалдаа маш нухацтай хандаж, өөрийгөө эрсдлээс хамгаалах хэрэгтэй.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Arslan.mnАзи Номхон далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас Монгол улсад хийсэн хоёр дахь удаагийн харилцан үнэлгээнд Монгол улсын гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо, хууль эрхзүйн орчин бүрдсэн гэж дүгнэсэн боловч мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд нилээдгүй асуудал байгаа.

Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас сүүлийн зургаан жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөнгө угаах гэмт хэргийн тоо олон боловч мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдох өндөр эрсдэлтэй, залилах, хөрөнгө завших, авлигал, байгаль орчны эсрэг татвар төлөхөөс зайлсхийх зэрэг суурь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд шүүхээр эцэслэн ял оногдуулаагүй, ахуйн хүрээнд үйлдэгддэг хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд мөнгө угаах зүйл ангиар ял оногдуулах хандлагатай байгааг цаашид анхаарах хэрэгтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.

Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.

Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.

Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.

Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.

Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.

Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.

Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.

Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм11 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм12 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр12 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм12 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм12 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм12 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм12 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм13 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм13 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент13 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад13 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр13 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим