Энтертайнмент
“Мартын 8”-ны мартагдашгүй үдшийг танд бэлэглэе
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” ирэх баасан гаригт тохиож байна. Монгол Улс энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульдаа оруулж бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. “Мартын 8”-ны баярын өдрийг тохиолдуулан урлаг соёлынхны олон тоглолтууд болдог уламжлалтай.
Тэгвэл Эрдэнэт хотын ХАНГАРЬД ПАЛАСТ 3- сарын 7-ны өдөр 19 цагт МУГЖ Дуучин Т.Ариунаа, МУСТА Хийлч Ч.Дэлгэрцэцэг, Андууд хамтлагийн хамтарсан тоглолт ганцхан удаа тоглогдох гэж байна.
Харин 3-р сарын 8-ны 19 цагт МУАЖ Дуучин А.Долгор, МУГЖ Дуучин Б.Сарантуяа, Андууд хамтлагийн хамтарсан тоглолт мөн ганцхан удаа тоглогдохоор болжээ.
Эрхэм та элбэрэлт Ээждээ, энэрэлт хань, энхрий бүсгүйдээ баярын бэлэг барихыг хүсвэл 3-р сарын 7,8-ны өдрүүдийн 19 цагт Эрдэнэт хотын ХАНГАРЬД ПАЛАСТ болох тоглолтыг сонирхоорой.
Дашрамд сонирхуулахад энэхүү тоглолтыг МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Sound of Mongolia LLC хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тасалбар 90 хувийн борлуулалтай байгаа гэнэ.
Бүсгүйчүүд хайр хүндлэл хүлээх дэлгэр баярт өдөр айсуй…
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.