Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, Үнэт цаасны бүртгэлийн журмын 23-р зүйлийн 23.1, 23.11.5 дахь заалт болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 01/1126 тоот албан бичгийг тус тус үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” хаалттай хувьцаат компанийн бондын хөтөлбөрийн хүрээнд гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,644,711 ширхэг 3022 (ETTM) кодтой ЭТТ бонд-ын 2-р транчийн өрийн хэрэгслийн үндсэн төлбөр бүрэн төлөгдсөн тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.