Нийгэм
Өнөөдөр болох үйл явдал

Туушин зочид буудалд
09:00 цагаас Монгол орны бэлчээрийн үндэсний хоёрдугаар форум эхэлнэ.
Корпрэйт зочид буудалд
09:00 цагаас Зүүн Хойд Азийн Цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ хамтын ажиллагааны форум эхэлнэ.
Тээврийн цагдаагийн албаны төв байранд
10:00-15:00 цагт Тээврийн цагдаагийн албаны нээлттэй хаалганы өдөрлөг явагдана.
ХХААХҮЯ-ны зүүн ард Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 4 давхарын хурлын танхимд
11:00 цагт “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-ний хүрээнд мал төхөөрөх болон арьс ширний үйлдвэр, малчдын хоршоо, хүнсний сүлжээтэй форвард гэрээ байгуулах ажиллагаа болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагаас Эрчим хүчний салбарын анхаарал татсан асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагаас Монголын хүний төлөө намаас Ерөнхийлөгчөөс УИХ-д хүргүүлсэн зөвшилцөх саналтай холбогдуулан улс төрийн мэдэгдэл хийх хэвлэлийн бага хурал зарлалаа.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Хичээлийн танхимд хүүхэд хөлгүй болсон асуудлаар хохирогч болон түүний өмгөөлөгч Г.Баасан хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цагт Монголоос Хазара хүмүүсийг хөөж гаргах аян өрнөж байгаа талаар болон Хазара иргэдийн 750,000 долларыг залилсан асуудлаар иргэний хөдөлгөөнүүдээс баримттай мэдээлэл хийнэ.
12:00 цагт Ардчиллын анхдагчид УИХ-ыг тараахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлалаа.
Пума зочид буудлын 2 давхарт
12:00 цагт ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн өнөөгийн нөхцөл байдал буюу санхүү, эдийн засгийн нөөц, боломжийн шударга биш хуваарилалт, үүнд тулгарсан асуудал, гажуудал, цаашид энэ сан хэрхэн зөв явах зэрэг асуудлаар нээлттэй хэлэлцэж, ярилцах, шийдэл гаргах уулзалт болно.
МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд
12:00 цагаас Азийн наадамд 11 удаа оролцон хүч, ур чадвараа сорьсон Монголын үе үеийн тамирчдын амжилтын түүхийг өгүүлсэн “Индонезийн тэнгэрт Монголынхоо далбааг мандуулсан тамирчид” ном спорт сонирхогчдын хүртээл болж байгаа талаар тус номыг эмхэтгэн зохиогчид мэдээлэл хийнэ.
Эрүүл мэндийн яамны 215 тоот танхимд
12:00 цагаас Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгааны үр дүн болон үндэсний чуулганы талаарх хэвлэлийн бага хурал болно.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм16 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм18 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм17 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо