Улс төр
Б.Найдалаа: Зээл авсан гишүүд гонгинолгүйгээр хариуцлага хүлээх ёстой
УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан болох нь нотлогдож, олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс төрийн жижиг нам, эвслүүд байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэгвэл Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаагаас байр суурийг нь сонирхлоо.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдийн мэдээлэл интернэт орчинд тархаад байна. Танай намын зүгээс үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнөөдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэдээлэл хаалттай байдаг. Өөрөөр хэлбэл, санхүү нь ил тод биш, бүрхэг харанхуй. Интернэтээс хайж, албан бичгээр шаардаад ч олддоггүй. Тэгсэн атлаа олон зуун тэрбум төгрөг эргэлдэж, олон хүнд зээл гаргаж өгдөг. Үүнийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох шаардлагатай. Хоёрдугаарт, сан байж болно. Гэхдээ засаглал нь хараат бус байх ёстой.
-Нэг үгээр хэлбэл, салбарын сайдаас хамаарахгүй байх ёстой гэж үү?
-Тийм. Сайд, гишүүдээс хамаарахгүй. Мэргэжлийн удирдлагатай байх хэрэгтэй. Тэд санхүүгээ ил тод тайлбарладаг байх шаардлагатай л даа. Учир нь, санхүүгээ шийдэж, зээл гаргах нь ямар ч дарга, улстөрч, төрийн албан хаагчийн ажил биш шүү дээ. Энэ чинь цаана нь банк, санхүүгийн байгууллага нь эрсдлийг нь тооцоод зээлээ олгох нь зөв.
-Тэгэхээр төр, засаг юу хийнэ гэж ойлгох уу?
-Зөвхөн бодлогыг нь гаргадаг. Татварыг нь буулгах, орон байраар хангах, тодорхой бизнесийг нь шийдэж өгөх зэрэг. Энэ бол тусдаа асуудал юм. Харин яг хэдэн төгрөгийн зээл олгож, ямар ашиг гаргах вэ гэдгийг сайд шийдэх боломжгүй. Энэ тогтолцоо нь хувийн хэвшил болон бизнесийн байгууллагуудад хэрэгтэй байна. Ингэж ажилласан газар үр дүнтэй байх юм.
“Жайка”-гийн хоёр үе шаттай төсөл гэж байдаг. Тэнд бас л 100 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байна. Гэхдээ төрийн мэдлийн сангаас эрс өөр. Тэнд хүү нь арай өндөр боловч, үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, банк асуудлыг нь шийддэг. Эрсдлийг нь үүрдэг. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид илүү үр дүнтэй ажилладаг. Жинхэнэ эздэдээ хүрч чаддаг гэсэн үг. Гэтэл төрийн санг засаглал сайтай, ийм болгож өгөх хэрэгтэй байна. Ингэх аваас яамны бодлогоос авахуулаад бүтэц, хяналт нь ямар байх юм, дэмжих чиглэлүүд нь ямар байх зэргийг цогцоор нь шийдэх ёстой. Түүнээс биш хэдэн даргын асуудлыг ярьсаар байгаад энэ бүхнээ орхигдуулаад дараагийн нэг сайдад халааг нь өгөх хэлбэрээр байж болохгүй.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг нээлттэй болгох ёстой гэж ярьж байна. Тийм боломж бий юу?
-Бий. Хэдэн төгрөг хэнд өгсөн, ямар зээл гаргасан зэрэг нь нээлттэй байх ёстой. Гэтэл хэний сан, юу хийдэг нь бараг л мэдэгддэггүй. Ганц энэ ч биш олон зуун тэрбум төгрөг эргэлддэг олон сан байна. Тэр бүгдийн тайланг гаргах хэрэгтэй шүү дээ.
-Энэхүү сангаас зээл авсан гишүүд ганц МАН-ынх ч биш АН-ынхан ч байна шүү дээ. Энэ тохиолдолд сангийн үйл ажиллагааг олон нийтэд ил болгох боломжтой гэж харагдахгүй байна л даа?
-АН, МАН аль аль нь бий. Өнөөдөр судалгаагаар жижиг, дунд бизнес эрхлэгчид 100 сая төгрөгийн дотор санхүүжилт хэрэгтэй байдаг нь тодорхой болсон. Тэгвэл яагаад хоёр тэрбум төгрөгийн зээлийн журам гаргав. Хэнд зориулж гаргасан гэдэг нь сонирхолтой л доо. Үүнийг одоогийн Ерөнхий сайд тайлбарлах хэрэгтэй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат ч тайлбар өгөх ёстой.
Нэр холбогдож, ийм ёс зүйн болон хууль зөрчиж бүдүүлэг алдаа хийсэн сайд, гишүүн нар гонгинож илүү, дутуу тайлбар хэлэлгүйгээр хариуцлагаа хүлээх ёстой. Дээр нь уучлалт гуйх шаардлагатай. АТГ-аас хүртэл шалгаж, хуулийн хүрээнд хариуцлага тооцох хэрэгтэй. Тэднээс ямар ч тайлбар сонсох шаардлагагүй. Тэд тайлбар хэлэх тусам өөрсдийгөө л хүнд байдалд оруулна.
Б.ЭРХЭС
Улс төр
Мюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель илтгэл тавилаа
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавари мужийн нийслэл Мюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель өнөөдөр төрийн захиргааны хууль эрх зүйн болон хот байгуулалтын мэргэжилтнүүдэд “Хот байгуулалт төлөвлөлтийн эрх зүй” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлд Герман улс хот байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг гаргахдаа олон нийтийн эрх ашгийг тэнцвэртэйгээр харгалзан үзэж шийдвэр гаргадаг талаар дурдаж байв.
Мюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель “Манай улсад орон нутгийн хамгийн бага нэгж нь өөрийн хариуцсан ажлыг өөрөө зохицуулж хийнэ гэсэн үндсэн хуультай. Хууль тогтоомж батлахгүй ч Холбооны засгийн газар нь халдаж чадахааргүй бие даан шийдвэр гаргах эрх мэдэлтэй байдаг. Хот байгуулалтын барилгын төлөвлөгөөг орон нутаг өөрөө гаргадаг бөгөөд хаана ямар томоохон худалдааны төвүүд хийх, үүнтэй зэрэгцэн ногоон байгууламж, зам талбай, амьдрах орчны таатай нөхцөл зэргийг харгалзан үзэж хууль тогтоомжид нийцүүлэн баталдаг” гэлээ.
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн амыг өсгөж, ард түмнийхээ хөгжил дэвшилд хүч нэмсэн ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай гэдгийг хэлэв.
Монгол төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжиж байгаа төрийн бодлогын бодит илэрхийлэл гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг дуулгав.
Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
1949 онд хуралдсан Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос олон улс тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Монгол Улс 1952 онд энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэж анх тэмдэглэсэн бөгөөд 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд дахин “Хүүхдийн баяр” болгож нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм.
Улс төр
“Булевиртид” эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
УИХ-аас Гепатитын D вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох “Булевиртид” эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Хууль батлагдсаны ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд манай улсад гепатитын D вирусний халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Харин элэгний B, D вирустэй иргэдийн ТББ-ынхан 150 мянга орчим хүн байгаа гэдэг бөгөөд энэ хууль батлагдсанаар D вирусний халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо гэсэн үг юм.
Гепатитын D вирусний халдварыг эмчлэх “Булевиртид” эмийг Европын эмийн агентлаг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой уялдуулан манай улс уг эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна.
Гэвч “Булевиртид” нь өндөр үнэтэй учир иргэд уг эмийн эмчилгээнд хамрагдахад хүндрэлтэй байгаа. Тиймээс ЭМЯ “Булевиртид” эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай эмийн үнийг бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд гепатитын В ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгахад эдгээр хууль чухал ач холбогдолтой” гэлээ.
Эрүүл мэндийн сайдын зүгээс 2023-2024 онд гепатитийн D вирустэй иргэдийн тавьсан хүсэлтүүдийг үндэслэж цөөнгүй арга хэмжээг авсан. Тухайлбал,
-Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/250 дугаар тушаалаар гепатитын D вирусний “”Булевиртид”” эмийг “Өнчин эмийн жагсаалт”-д бүртгэж Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэх эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Гепатитын D вирусний халдвартай иргэдэд урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоо хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу хөнгөлөлттэй үнээр сард 60 ширхэг олгодог байсныг 120 болгосон нь элэг цэвэршүүлэх, цөс хөөх үйлчилгээтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.
-Элэг хамгаалах эм “Бидика”-г Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд оруулснаар цаашид Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, ачаалал тодорхойлох шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, вирусний халдвартай иргэдэд оношилгоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийх зорилгоор тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлж орон нутгийн иргэдийг заавал Улаанбаатар явж шинжилгээ хийлгэхгүй, орон нутагтаа өгдөг байх боломжийг бүрдүүлж байна.
-Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар тушаалаар Элэгний эмгэг өвчний “А” заалтын хүрээг өргөжүүлж, гепатитын В, D вирусний шалтгаант архаг үрэвслийн үед D вирусний эсрэг “”Булевиртид”” эмийн эмчилгээг хийж байх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож байхаар группийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн гепатитын В, D вирусний шалтгаант элэгний циррозын Чайлд-Пьюгийн ангиллаар “А, В зэрэг” 50 хувь байсныг 60 хувь болгон нэмэгдүүлсэн.
– “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн тасагт гепатитын В, D вирусний халдвартай иргэдэд үйлчлэх хэсгийг өргөжүүлэн шинээр кабинет нээж, D вирустэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авсан.
-Гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх тухай эмнэлзүйн зааврыг 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдэд танхим болон цахим сургалтаар хүргэж хүний нөөцийн чадавхийг хангасан.
-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн албыг гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, вирусийг тоолох, тодорхойлох 30 гаруй нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж оношилгоо, шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Мюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель илтгэл тавилаа
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Уламжлалт анагаах ухааны 7 их сургууль цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтжээ
-
Нийгэм10 цаг өмнө
ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо
-
Нийгэм10 цаг өмнө
Замын-Үүд сумын ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
-
Нийгэм7 цаг өмнө
Монгол Улсаас жүдо бөхийн 6 дахь Дэлхийн аварга төрлөө
-
Нийгэм7 цаг өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна